“Үнэгүй” утастай болох арга

Европ-т хямд дугаар аль нь вэ?

--

Утасгүй, интернэтгүй бол амьдарч чадахаа болсон энэ үед үнэгүй утастай болох арга бас байна л гэнэ шүү. Европ тэр дундаа Нидерланд бол Vodafone, KPN, Odido (T-mobile + Tele2) гэсэн томчууд эсвэл Lebara, Ben, Simpel, Simyo, Lyca гэх мэт жижиг загаснуудын сонголттой.

Netherlands mobile operators

Хааяа нэг утсаар ярих, ганц 2 мессеж бичих, тэгээд 4G data орчихдог байхад л аль оператор байх нь тийм ч ялгаагүй. Сүлжээ тасарч масрах асуудалгүй.

Том 3 болон хямд 2-той харьцуулахад Lebara-н дугаар тун боломжийн харагдаж байгаа биз? Lebara нь гэхдээ KPN-ий сүлжээг ашигладаг. KPN нь хамгийн өргөн сүлжээтэй. ✅ Дата нь лав хажуугийн Герман + Бельги улсуудад ашиглах боломжтой юм билээ. ✅

За тэр ч яахав, гол юм руугаа оръё. Би ажлын шаардлагаар Multi-Factor Authentication (MFA) + work applications хэрэглэх шаардлагатай болсон чинь хуучин утас маань болдоггүй ээ. (би эвдлээд хаячихсан юм аа custom ROM 😅)

Тэгээд хэт үнэтэй утас авахгүйн тулд affordable Samsung загваруудыг жоохон судлав. Тэгсэн чинь A series нь гарч ирж байдаг шүү.

Samsung A15 vs A25 vs A35

S загвараа мэдээж гүйцэхгүй ч энгийн хэрэглээнд бол хангалттай утаснууд. Хоорондоо memory (4/6/8GB), storage (128/256GB)-с бусдаар өөр онцын ялгаагүй.
- 6.5" FHD+ Super AMOLED, 50MP + 13MP + 5MP + 2MP Camera
- Octa-core processor, Super fast charging, 5'000 mAh battery

2023/12 сард танилцуулсан A15 (4G) 128GB blue загварыг нь 199€ авахаар ерөнхийдөө шийдээд байж байтал нэг гоё юм олж харсан нь

belsimpel phone+contract

Утас + дугаарын гэрээ (24 сарын) гэсэн belsimpel-н offer байна. Эхний 6 сард 5€, тэгээд 10€ + анх авахдаа утсаа 20€ төлөөд авна гэсэн үг. 6*5+10*18+20 = 230€ гэхээр утасныхаа 200тай бараг л ижилхэн гэсэн үг. Тэгээд үлдсэн 30/24 буюу сард 1.25€ төлөөд яриа+мсж+дата-тай.

За тэгээд дугаараа урьдчилсан төлбөр байсныг 24 сарын гэрээтэй болгоод шинэ утсаа захиалаад авлаа. Монголд Юнител-с авбал 788'000₮, Мобиком 659'000₮ гэж байна лээ. Лизинг гэж байхаас утас + дугаарын хямдрал гэж харин байдаггүй юм шиг байна.

Заза ингээд дуусгая. Жоохон үнэтэй утас авах бол арай үнэтэй contract сонгох юм билээ шүү. 🤙

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй