2020 оны SMART зорилтууд

2B | +1% better 2day | smart.001

--

Хүн болгон л үе үехэн шинэ зорилтууд тавьж, өөртөө амлалт өгч, өөрсдийгөө хурцалдаг байх. Харамсалтай нь тэр зорилтууд замынхаа талд очилгүй мартагдсан байх нь олонтаа. (guilty 🙋)

Учир нь ихэнх тохиолдолд тэдгээр зорилтууд зүгээр л сэтгэлийн хөөрлөөр шийдсэн ХҮСЭЛ 🌠 байдаг.

Миний хувьд энэ онд хиймээр зүйл зөндөө байгаа ч хамгийн чухал гэсэн тоотой хэдийг нь энд share-лэх гэж байна. Нэгэнт нийтэд зарлачих юм бол ядаж ичсэн нүүрэндээ талаас ихийг нь хийж амжуулна гэж найдаад байгаа. 😤

Хэд хэдэн удаагийн дутуу бичсэн төлөвлөгөө, талд нь ч оруулаагүй “зорилт”-ууд надад олон бий.📉⚰️

Ухаалаг зорилт гэж юу вэ?

SMART goal

S.M.A.R.T goal жишээ : Наадмаар 1 см илүү өргөн цээжтэй болсон байхын тулд 3 сарын турш, 7 хоногт 4 удаагийн давталттайгаар, өдөрт 30 суниана. (өглөө 10 + өдөр 10 + орой 10)
-
🎯 Specific — Тодорхой : Өргөн цээжтэй болох (+1 см)
- 📏 Measurable — Хэмжигдэхүйц : Өдөрт 10, 10, 10-аар 30 суниах
- Achievable — Боломжтой : Өдөрт 30 суниах бол хийж чадахуйц
- 🔄 Relevant — Хамааралтай : Байнгын дасгал хөдөлгөөн (эрүүл мэнд)
- Time-bound — Хугацаатай : 3 сарын турш

Ажил + Гэр бүл + Хувь хүн гэсэн ерөнхий гурван хэсэгт хуваасан хэд хэдэн SMART зорилтууд гаргасан. 💻 👨‍👨‍👦‍👦 🤳

Ажил

  • 1 шат ахих : яг одоогоор би Ахлах хөгжүүлэгч (Senior Software Engineer) байгаа. Дараагийнх нь манайхаар С.И буюу Системийн инженер (Software Engineering Manager). Хэдий суралцах дутуу юм байгаа ч туршилтын хугацаандаа нөхөөд авчих байх. 🤞
  • Албан ёсны 4 сертификат авах : AWS Cloud Practitioner, Solutions Architect Associate, Developer Associate, GCP Associate Cloud Engineer. Уул нь би сертификат гэх мэтийн зүйлд нээх их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ нөгөө талаасаа тухайн зүйлийг тодорхой хэмжээнд мэдэж байгааг батлах учир сүүлийн үед арай өөрөөр хардаг болсон. 📜
  • 1 minute manager сайн судалж баг дээрээ хэрэгжүүлэх : Ялангуяа 1 minute praise-г сайн ашиглаж сурах. Би өөрөө бусдаас ихийг шахаж шаарддаг маягийн хүн. Ихэнхи ажлыг хамтдаа хийх нь ИЛҮҮ дээр хэдий ч, багаар ажиллах нь өөрөө ИХ ХЭЦҮҮ байдаг. Харин илүү сайн хамтран ажиллах, хурдан бөгөөд efficient байхад багийн гишүүд хоорондын ойлголцол 1-т юм болов уу? 🤝

Гэр бүл

Том хүү маань 10/26-д 3 нас хүрнэ. Тэрнээс нь өмнө нилээн их юмыг зааж өгөх, амжуулах ТОМ зорилготой. 🗻 Тиймээс 4/26–10/26 хүртэл хагас жилийн хугацаанд юу юу хийж болох, ямар дэс дараалалтай байх жижкээн бичил төсөл бичээд, төсвийг нь батлаад хэрэгжүүлнэ ээ.

Travel with your toddlers before you can’t. 👶 (read post)

  • Өдөр бүр дор хаяж 30 минут том хүүдээ зориулах : Өнөөдөр л хамт байхгүй юм бол, маргааш БИ өөрөө ч байхгүй байж мэднэ. Тийм болохоор заавал цаг гаргаж утас, сошиал, ажил, бага хүү, эхнэрээ бүгдийг нь ЦААШ тавиад том хүүдээ цаг гаргана. 👨‍👦
    (Дээр гаргасан төлөвлөгөөнөөс хийнэ ээ)
  • 20 жилийг төсөөлөх : Эхнэртэйгээ ярилцаад ирэх 20 жилд гэр бүлээрээ “ХААНА” байх, өөрсдөө юу юу “хийчихсэн” байх талаараа нэг зураглал гаргана аа. Тэгэхдээ 1, 2, 3, 5, 10, 15, 20 жил гэж тоочиглон тухайн үед ямар байхыг төсөөлнө. 🌄
  • Digital Detox 180 : Гэртээ ирээд 3 цаг гар утсаа ХААХ. Ажилдаа хэдэн цагт явснаасаа хамаараад, орой гэртээ хамгийн эртдээ 4:15, нилээн оройтлоо гэхэд 8:30 гээд харьдаг. Гэхдээ хэдэн цагт ч ирсэн хамаагүй дараагийн 3 цагт утсаа хаагаад гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх. (Том хүү + Бага хүү + Гэр гийгүүлэгч) 📵
  • Гэр бүлээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдах : Миний хувьд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалд “ИХ ГОМДОЛТОЙ” явдаг. Тийм болохоор бусад хувийн даатгалын боломжуудыг судлан, тэр дундаас аль нэгийг нь сонгон даатгуулна гэж шийдсэн байгаа. (Дор хаяж 3 даатгал)

Хувь хүн

  • Эрүүл мэндээ бодоод тогтмол дасгал хийх : Хүн хөгширч биш хөшиж үхнэ гэдэгдээ. Сүүлийн үед суугаа ажлаасаа болоод жоохон таргалаад байгаа юм. Тэгээд энэ жилийг дуустал 7 хоногт 4 удаа дасгал хийж өөрийгөө одоо байгаа жингээсээ хэтрүүлэхгүй байх зорилго гаргасан. (Гар дээр суниалт 30 + турник 30) 💪
  • Оюун санаагаа бодоод ном унших : Ном бол ертөнцийг харах цонх гэж. Утга учиргүй Facebook post, Азтантай live, Instagram luxury, YouTube video, Meaningless chat, meme дотор живж байснаас “үхсэн модыг хэдэн цагаар ширтэн, хий юм харж байвал” илүү дээр байх. Энэ ондоо багтаагаад хамгийн багадаа 12 номыг уншаад, тэмдэглэл хөтлөөд, өөртөө тусгаж авсан өнцгөөс нь тайлбар нийтлэл оруулна аа. 📚
Make time
  • Бясалгал хийж дадах : Бясалгалын bandwagon-д нилээн сүүлдэж орж ирж байгаа хүн нь байна аа. Сонсоогүй, туршиж үзээгүй, мэдэхгүй хүн гэж өнөөдөр бараг байхгүй байх. Харин өдөр болгон дор хаяж 1 удаа хийдэг хүн нь хэд бол? Тэр тоог нэгээр нэмж, өдөрт дор хаяж 1 удаа 5 минутын бясалгал хийдэг болохоор сэтгэл шулуудлаа. 💭
Бясалгалыг шашинтай холбох хэрэггүй
  • Өөрийгөө сорих : Уул шугамандаа бол би мастерт сурах бодолгүй хүн. Ер нь бол манай мэргэжлийнхэн шинэ нээлт, судалгаа нтр гаргах гэж л мастер хийдэг байх. Гэсэн хэдий ч энэ жил би өөрийгөө сориод ер нь нас залуу, цус шингэн байгаа дээрээ 3-н тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлж үзэхээр болсон. Ядаж л application бөглөхөд бичих essay нтр нь өөрийгөө илүү сайн танихад хэрэг болох байх.
    (LEAD Mongolia, MBA, Research Student — AI || Big Data) 🎓
  • Өөрийгөө шалгах : Яг одоогийн байдлаар надад ажлаа солих сонирхол бол байхгүй байгаа. Гэхдээ өөрийгөө гадаадын “ТОМ” компаниудад тэнцэх эсэхийг мэдэх хүсэл бол БАЙНА. Хэтэрхий олон томчууд дундаас хүн болгоны мэддэг 3 giant-г сонгоод apply-дахаар шийдсээн. (Google, Facebook, Amazon) 🤞

За миний SMART зорилтууд хэр байна? SMART байж чадаж байна уу? Санаа оноо байвал хэлээрэй. Бас энэ жилийн сүүл хавиар нэг ам асуугаарай. 😅 Ядаж 50%+ байна гэж найджийгаа

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй