220k challenge

2B | +1% better 2day | ch.001

--

Би амьдралдаа яаж сэлэхийг 🏊‍♂️ заалгаж байсангүй. Гол, нуур, далай гурвын гүехэн хэсгээр нь орж хорхойгоо дарчихдаг. Усан бассейнд бол үсчиж дэвхцэн “сэлдэг” байлаа.

Харин саяхан нэг надад боломж олдсон юм. Надад ч юу байхав ажлынхантайгаа хамт 220к Wellness Center-д фитнесс болон усан бассейнд хямдралтай хичээллэх боломж.

220k Wellness center

Хэдий хямдралтай байсан ч миний хувьд 1 сарын хугацаанд төлж байсан хамгийн өндөр төлбөртэй сургалт болсон. (ер нь төлбөртэй юманд сууж байгаагүйм шиг байгаан 😂😂😂)
- Энгийн үнэ : 350k = Фитнесс + Бассейн

Зорилго 🎯

Энэ удаагийн #challenge маань үндсэн хоёрхон л зорилготой.

  • Эхнийх нь мэдээж сэлж сурах
  • Дараагийнх нь 7 хоногт дор хаяж 3-н удаа сэлэх

Нэгэнт л төлбөрийг нь төлөөд явж байгаа учраас ёстой л “мөнгөндөө тааруулж иднэ” гэдэг шиг боломжтой үедээ, тасралтгүй хичээллэхээр шийдсэн минь тэр л дээ. 💰🔁

Төлөвлөгөө 📝

Цаанаасаа бассейнд орж болох өдөр болон цаг нь тодорхой болохоор түүндээ тааруулж, мөн өөрийн ажил, амралтаа бас бодолцон төлөвлөгөөгөө гаргалаа.

  • Давтамж : 7 хоногт хамгийн ихдээ 4 удаа
  • Цаг хуваарь : Ажлын өдөр 6-21, амралтын өдөр 10-18 цаг хооронд
  • Боломжгүй : Сурагчид хичээллэдэг цаг

Дээрх цагийн хуваарь болон өөрийнхөө бусад үйл ажиллагааг бодолцон хуваариа гаргалаа. Орой гэрлүүгээ яарах хэрэгтэй болохоор ихэнх өдрүүдэд өглөө эрт явахаар төлөвлөсөн. Зарим ганц 2 тохиолдолд цайны цагаар гэж тооцоолов. (манай компанид байдаг MyTime боломжийг ашиглаад)

Ideal days : 2 4 6 7

Уул шугамандаа амралтын 2 өдөр, Лхагва гаригт заал авдаг болохоороо дунд нь нэг өдрийн зай гаргаад Мягмар, Пүрэв гаригт гэж төлөвлөсөн байсан ч бодит байдал 👆👆👆 дээрээ шал ондоо байсныг дээрх зурагнаас харж байгаа байх.

Бэлтгэл

Усан бассейнд ороход шаардлагатай хэд хэдэн зүйлс байдаг.

  • Шинжилгээ : Эрүүл мэндийн шинжилгээ 35к
  • Хувцас : Шил, малгай, плавка
  • Ариун цэвэр сахих : Алчуур, шампоон, саван, бие угаагч

Тэгээд энэ хэдийгээ хийгээд явах спорт цүнх байхад л бүх юм бэлэн боллоо гэсэн үг.

Явц

  • Эхний 7 хоног : Амьсгал авах, гар хөлийн техникийг (далайц & ээтийлгэх) багшаар заалгууллаа. Эхэндээ хурдан явах гээд тийчгэнээд л байдаг байснаа бага багаар тайвширч, гар хөлийн хөдөлгөөнөө ээлжлүүлэн гулгадаг болсон. (3️⃣сек)
  • 2-дох 7 хоног : Амьсгалаа гаргахгүй байвал живэхгүй гэдгээ ойлгосон 😋 өмнө нь шууд гаргаад л яваад байсан буруу юм байна лээ (живнэ). Уснаас толгой гаргахаас өмнөхөн бага багаар гаргана.
  • Сүүлийн хагас : сайн бэлтгэл хийж зүгшрүүлэх хэрэгтэй. Доошоогоо харж ташаагаа доош живүүлэхгүй сэлэхийг сурсан. Бас урагшаагаа харах гээд байдаг instinct-ээ дарж чадсан гэхиймуудаа. Шууд л урагшаагаа харах гээд байдаг юм байна лээ. ⏬

Үр дүн

  1. Амьсгалын техник (ам > хамар)
  2. Гар хөлийн хөдөлгөөн (ээлжлэх)
  3. Хөл ээтийлгэх (удаан > хурдан)
  4. Гулгах (3 сек)

Техникээ сайн сурсан бол дахин2 давтаад л сэлээд байх хэрэгтэй. Хурдан, хол явахдаа биш ЗӨВ техникээр сэлж сурах нь илүү чухал. Ер нь бүх л юман дээр ялгаагүй ийм байдаг байх. Тэгэхгүй бол тоон дунд үсэг гэдэг шиг цүл-пал гэсэн нөхөр болох вий.

Гар -> Хөл -> 3 сек : 🔁

Анхаарах зүйлс :
-
Гарны далайц хэт их биш
- Толгой доош харах (ташаагаа живүүлэхгүй байх)
- Тэгш сэлэх (гар-нуруу-хөл нэг шугам)

220k-ийн хувьд хамгийн том давуу тал нь өглөө эрт 6 цагаас ажиллаж эхэлдэг нь байлаа. Нэгэнт л өглөө унтаж л байдаг болохоор оронд нь 1 сарын турш үүрийн таван жингээр босч 1 сар хичээллэсний эцэст мэлхий сэлэлтээр бараг л “мэргэшив”. 🐸 Бассейний нэг захаас нөгөө рүү 25 метр урт замыг нэг амьсгаагаар туулдаг болсон нь миний хувьд хувийн шинэ РЕКОРД байснаа нуух юун.

🥇 Ирэх жил РЕКОРД-оо ахиулна аа.

Миний зүгээс усан бассейн + фитнесс 2-ыг хослуулах гэж оролдсон боловч биед өгөх ачаалал бас цагийн хуваариа тохируулахаас эхлээд асуудалтай юм билээ. Аль нэгийг нь л сонгоод дагнасан нь илүү үр дүнтэй санагдсан.

За тэгээд зарим нэгэнд нь хэрэг болохуйц юм бичсэн гэж найдаж байна. Буруу зөрүү юм байвал засаад хэлээд өгөөрэй.

Дараачийн удаа даллаж сурна аа :D

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй