7 habits of highly effective people (part 2)

2B | +1% better 2day | b.oo4

--

1 дүгээр хэсэгт номын тал хүртэлх Private victory талаар бичсэн бол одоо үлдсэн Public victory : дадал #4, #5, #6 болон сүүлчийн дадал #7-н талаар бичнэ ээ.

Монголчуудын “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг хүн эхлээд өөрийгөө ялан дийлсний дараа л гадагшаа хандах боломжтой болдог гэнэ. (Private victory → Public victory)

Dependence → Independence → Interdependence

Effective interdependence can only be built on a foundation of true independence.

Хүн өөрөө бусдаас хамааралгүй (independance) болж чадсан цагт л дараачийн шат болох харилцан хамаарлыг (interdependance) бусадтай үүсгэх боломжтой болдог. Тэгвэл өнөөдрийн дадлууд маань харилцан хамаарлыг хэрхэн үүсгэх талаар байх болно.

EBA — 6 deposits

Хүн хоорондын итгэлцэл үүсэх, сайн харилцаа үүсгэхийн тулд Emotional Bank Account буюу сэтгэлийн дансандаа байнга орлого хийх хэрэгтэй.

Habit 4 : Think Win-Win

Life is a collaboration NOT competition.

Амьдрал бол тэмцээн биш юм аа. (Юю? 🤣) Харамсалтай нь хүмүүс Scarcity Mentality-тай байх нь элбэг. Цаана нь дахиад олон боломж бий гэдгийг харахгүйгээр энийг “Болдоо” авчихвал надад үлдэхгүй, “Доржоо” амжилттай байх юм бол миний боломжийг булаачихна гэх мэт бүх зүйлийг тэмцэл мэтээр хардаг.

Learn to clap in other’s victory.

Амьдрал дээр хүмүүс ихэнхдээ Win-Lose, Lose-Win, Lose-Lose, Win гэсэн хандлагатай байдаг. Энэ 4 нь яваандаа харилцааг МУУ болгох аюултай. Харин хамтдаа хожих дадал нь 2 тал хоёулаа ашигтай байх шийдвэрийг гаргах хэрэгтэй гэж хэлдэг байна. (Think Win-Win)

Учир нь хэлэлцээнээс хэн нэгэн нь алдсан мэт мэдрэмжтэй гарах нь ирээдүйд сөрөг нөлөөтэй учир 2 тал харилцан зөвшилцсөн Win-Win тохироонд хүрэх эсвэл огт хамтрахгүй (No Deal) байх нь хамгийн зөв сонголт болдог байна.

Мэдээж энэ нь тийм ч амар зүйл биш. Win-Win хандлагатай сайн манлайлагч байхын тулд дараах зүйлсийг ойлгож хэрэгжүүлэх хэрэгтэй.

  1. Характер : Бусдын амжилт өөрийн тань амжилтад аюул учруулахгүй гэдгийг ойлгох
  2. Харилцаа : Хамтран ажиллахын тулд өндөр түвшний итгэлцлийг бий болгох
  3. Зөвшилцөл : Үр дүнд хэрхэн, яаж хүрэх нь ТОДОРХОЙ байх
  4. Систем : Урьдчилан тохирсон, хамтын ажиллагааг дэмжих бүтэцтэй байх
  5. Процесс : Win/Win шийдлийг олох аргачлалыг бий болгох
Habit 4 : Win-Win

Habit 5 : Seek First to Understand, Then to Be Understood

Most people don’t listen to understand, they listen to REPLY.

Ихэнх хүмүүс бусадтай “ярилцах”-даа нөгөө хүнээ ойлгох гэж биш өөрөө хариулт хэлэх гэж л сонсдог. Би ч бас тэгчих гээд байдаг тал бий 😔. Гэтэл харилцан яриаг үр өгөөжтэй байлгахын тулд ЭХЛЭЭД нөгөө хүнээ ойлгох хэрэгтэй байдаг. Зөвхөн ойлгосныхоо дараа л өөрийн хариуг хэлэх нь зөв.

Хүмүүс ярилцах үедээ 5 төрлөөр сонсож 4 төрлийн хариу хэлдэг гэнэ. Дэлгэрэнгүй судалбал их хэрэгтэй санагдсан учир дурдаад л өнгөрье.
Listening : Ignoring → Pretending → Selective → Attentive → Empathic
Response : Evaluating → Probing → Advising → Interpreting

Түүнээс гадна хүмүүс хоорондын харилцаа нь ~10% хэлсэн үг, ~30% дууны өнгө, ~60% биеийн хэлэмж буюу хэлэх үедээ ямар үйл хөдлөл хийж байгаагаар илэрхийлэгддэг гэжээ.

How communication works

Habit 6 : Synergize

The whole is greater than the sum of its parts. ~Aristotle

Нийлбэр нь нэмэгдэхүүнээсээ их гэсэн санаа. Математикт бол 1+1=2 л байдаг. Яаж ч байрыг нь сольсон хамаагүй.

Bike VS bike parts

Гэтэл бодит амьдрал дээр тус тусдаа 100% үр дүн гаргадаг 2 зүйл байсныг нийлүүлэн нэгэн цул болговол 200%-аас хавь илүү үр дүнг гаргах боломжтой. Үүнийг синержи гэдэг байна.

Синержи (Synergy) : 2 болон түүнээс олон хүчин зүйлс хамтран ажилласнаар тус тусдаа ажилласнаас харьцангуй ӨНДӨР бүтээмж гаргах

Дадал#4 Win-Win хандлага болон Дадал#5 бусдыг ойлгох, дараа нь ойлгогдох 2-г нийлүүлсний үр дүнд синержи үүсдэг. Харин синержи үүссэнээр ГАЙХАМШИГ бий болох боломжтой. Та бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, сайн талыг нь олж харан, зоригтойгоор нээлттэй байж чадвал хамтдаа өмнө нь байгаагүй 3-дагч шийдлийг бүтээх болно.

Ялгаатай байдлын хамгийн чухал нь хүмүүс дэлхийг ямар байгаагаар нь биш өөрсдөө хэн гэдгээрээ хардаг. ~Стевин Кови

Habit 7 : Sharpen the saw

“If I had eight hours to chop down a tree, I’d spend six sharpening my axe.” ~Abraham Lincoln

“Хэрэв надад мод тайрах 8 цаг өгвөл би эхний 6 цагийг сүхээ хурцлахад зарцуулна” гэж АНУ-н 16-дахь ерөнхийлөгч Абрахам Линколн хэлсэн байдаг. Үүнтэй яг адилаар та дээрх 6 дадлыг өөртөө суулгаад зогсохгүй байнга “хурцалж” байх хэрэгтэй. Түүний тулд дараах 4-н чиглэлд өөрийгөө хурцлахыг сануулжээ.

1. Бие махбод: Зөв хооллож, хангалттай унтаж, дасгал хөдөлгөөн хийх
2. Оюун ухаан: Уншиж судлан өөрийн мэдлэгийг тэлэх (мөн бичих)
3. Сэтгэл санаа: Өөрийн үнэ цэнийг ойлгох (бясалгах)
гэсэн 3-н зүйлд өдөр бүр дор хаяж 1 цагийг өөртөө зориулж байх нь чухал.

4. Нийгмийн харилцаа : Бусдыг ойлгох, туслах, харилцаа үүсгэх
буюу нийгмийн чиглэлд тодорхой хугацаа гэхээс илүүтэй бодит үйлдэл хийхийг илүүд үздэг.

P/PC balance

Үр дүн болон Хүчин чадлын тэнцвэрийг барих нь урт хугацаанд бүтээмж өндөртэй байхын “нууц” нь байдаг. Тэгвэл өөрийн хүчин чадлыг зохих хэмжээнд байлгаж, мөн сайжруулж байхын тулд “sharpen the saw” буюу Дадал#7 оршдог.

Номын хувьд жишээ ихтэй учир ойлгоход хялбар байсан. Тэгсэн хэдий ч нэг уншаад л бүрэн ойлгохооргүй, тэр тусмаа шууд хэрэгжүүлж чадмааргүй санагдсан. Тийм болохоор үе үе эргэж харж, дасгал ажлуудаас нь хийж туршиж баймаар юм билээ. Мөн энэ 7 habits PEQ тестийг хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Миний дундаж оноо 67 байна лээ. (average? 🤷)

Бусад :

— A good exercise program is one that you can do in your own home and one that will build your body in three areas: endurance, flexibility, and strength.

— Exercise 3–6 hours weekly : 60% of max heart rate for 30 minutes, stretching, callisthenics (bodyweight exercises).

— There is intrinsic security that comes from service, from helping other people in a meaningful way.

— The essence of synergy is to value the differences. The mental, emotional, and psychological differences between people.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй