All roads lead to AWS #2 : Cloud Concepts

2B | +1% better 2day | aws.003

--

Өмнөх нийтлэл дээр AWS сертификатуудын талаар болон хэрхэн бэлдэх талаар ойлголтыг өгсөн байгаа. Энэ нийтлэлээс эхлээд AWS Cloud Practitioner шалгалтын үндсэн 4 хэсэг болох Cloud Concepts (28%), Technology (36%), Security (24%) болон Billing-Pricing (12%) талаар тус тусад нь хийсэн тэмдэглэлээ хуваалцах болно. (Өмнөх нийтлэл 👇👇👇)

Үүлэн тооцоолол гэж юу вэ?

Үүлэн тооцооллын суурь ойлголт нь тэртээ 1960 онд Жон МакКартигийн хэлснээр: “Тооцоолол гэдэг зүйл хэзээ нэгэн цагт бүх нийтийн хэрэгсэл болно” гэсэн үгээс гаралтай гэж үздэг.

Үүлэн тооцоолол : Интернет ашиглан хэрэгцээнийхээ дагуу хүссэн үйлчилгээгээ авах. Түүнээс гарсан төлбөрөө хэрэглэснийхээ хэрээр л төлөх.

Ерөнхий 3-н төрлийн үйлчилгээг санал болгодог.

  • Тооцоолол (Compute)
  • Файл хадгалах (Storage)
  • Өгөгдлийн сан (Database)

Үүн дээр нь нэмэгдээд deployment, monitoring зэрэг янз бүрийн нэмэлт үйлчилгээнүүдтэй.

Үүлэн технологи нь яг үнэндээ үүлэн дээр БАЙРЛАДАГГҮЙ 😅

Үндсэн зорилго нь хөгжүүлэгчдэд аппликэйшндээ анхаарлаа хандуулах боломжийг олгох. Бусад чухал биш серверийн тохиргоо, арчилгаа, аюулгүй байдал гэх мэт асуудлуудыг нь шийдэж өгөн хөгжүүлэлтийн (development) болон хөгжүүлэлтийн дараах (production) үе шатыг хялбарчлахыг хичээдэг. Мэдээж энэ бүхэн дээр нь нэмэгдээд ХЯМД үнийг санал болгодог нь үүлэн тооцооллыг сонгох гол шалтгаан болдог байна.

Давуу талууд

1. Хэрэглээгээрээ төлөх
Таны сонгосон/түрээсэлсэн үйлчилгээ идэвхтэй үедээ, хэдий хугацааны турш ашигласнаараа л төлбөр нь бодогдоно

Trade capital expense for variable expense

2. Хямд үнэ
AWS-ийн хэрэглэгчийн тоо олон болох тусам буцаагаад илүү хямд үнийг санал болгох боломжтой болдог.

Benefit from massive economies of scale

3. Ирээдүйг зөгнөх шаардлагагүй
Хэрэгтэй үед нь хурдан бөгөөд хялбархан тэлэх/агших боломжтой. Ванга эмээ шиг зөнч хэрэг болохгүй. 😅

Stop guessing capacity

4. Хурд болон уян хатан байдал
Шинээр үйлчилгээ авах нь ердөө ганц хоёрхон товчлуур дараад л хэдхэн минутын дотор хийгдэх боломжтой.

Increase speed and agility

5. Арчилгааны зардал гаргахгүй
Өөрсдийн гэсэн “рак” бэлдэх, байрлуулах, арчлах гэх мэтийн хэрэггүй зүйлд цаг болон мөнгөө үрэхгүй.

Stop spending money on running and maintaining data centers

6. Дэлхий даяар хүмүүст хүрэх
Дэлхийн хаана ч байгаа хэрэглэгчдэд хамгийн ойрхон сервер ашиглан илүү чанартай үйлчилгээ үзүүлэх боломж.

Go global in minutes

Үүлэн тооцооллын төрөл

Үндсэн 3-н төрөл байдаг.
- Инфра (IaaS)
- Платформ (PaaS)
- Програм хангамж (SaaS)

Infrastructure as a Service (IaaS)

Infrastructure as a Service (IaaS) буюу дата хадгалах, сүлжээ болон виртуал орчин гэх мэт үйлчилгээнүүдийг хэлнэ.

IaaS ашиглан өөрийн хүссэн зүйлээ хийх/угсрах боломжтой.

Жишээ : EC2, EBS, S3

IaaS is similar to existing IT resources

Platforms as a Service (PaaS)

Platforms as a service (PaaS) буюу програмыг ажиллуулах дэд бүтцийг цогцоор нь шийдэж өгдөг үйлчилгээ.

PaaS ашигласнаараа хөгжүүлэлтэндээ илүү анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог.

Жишээ : Elastic Beanstalk

Remove the need for organizations to manage the underlying infrastructure

Software as a Service (SaaS)

Software as a Service (SaaS) буюу үүлэн дээрх үйлчилгээ нь бид нарын байнга хэрэглэдэг Gmail, Dropbox зэрэг байдаг.

Интернет ашиглан хэрэглэж болох програм хангамж/аппликэйшнүүд нь SaaS гэж тооцогдоно.

Жишээ : E-mail

In most cases, people referring to SaaS are referring to end-user applications

Үүлэн тооцооллын хэлбэрүүд

Cloud

Бүх хэсэг нь үүлэн дээр байрласан хэлбэр “cloud” буюу үүлэн гэж нэрлэдэг.

Өөр дээрээ ямар нэг сервис ажиллуулах, арчлах гэх мэт шаардлагагүй.

Hybrid

Үүлэн дээр болон үүлэн дээрх биш (on premise) хоёрыг хослуулан ашигласан хэлбэр. “hybrid” гэж нэрлэдэг.

Чухал өгөгдлийг өөр дээрээ байлгах шаардлагатай үед тохиромжтой.

Private (On-premises)

Virtualization болон Resource management ашигласан хэлбэрийг “private cloud” гэх нь бий. Энгийн байдаг (legacy) дэд бүтцийн асуудлыг оновчтой ашиглах гэсэн хэлбэр.

Хаана хэрэглэх вэ

Хурдан өөрчлөх, туршилт хийх боломж (agility), зөвхөн хэрэглэсэн үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх (pay as you go) гэсэн хоёр чухал чанар нь үүлэн тооцооллыг бүхий л салбарт хэрэглэх боломжийг өгдөг.

Мобайл & Вэб & Бусад

Дэд бүтэц (Infrastructure)

AWS нь газарзүйн өөр өөр байрлалд орших бүс нутаг (region), түүн дотроо хоорондоо холбогдсон боловч тусгаарлагдсан хэсгүүд (isolated Availability Zone) байдаг.
- Яг одоогийн байдлаар 21 region, 61 AZ байгаа. AZ-нүүд нь хоорондоо холбоотой нэг юмуу хэд хэдэн дата төвүүдтэй.
- AZ-ийн тусламжтайгаар алдаанд тэсвэртэй (Fault Tolerant) бөгөөд байнгын ажилладаг (High Availability) системийг бий болгодог.

Region -> Avalability Zone (AZ)

Үүнээс гадна edge location буюу хүн амын нягтаршил ихтэй газруудад байрласан тусгай цэгүүдтэй. Тэдгээр нь ихэвчлэн Content Delivery Network (CDN) болж буюу хэрэглэгчдэд хамгийн хурднаар өгөгдлийг хүргэхэд ашиглагддаг.

Well Architected Framework-ийн 5-н багана

5 pillars of WAF

1. Аюулгүй байдал (Security)

Эрсдэлийг шинжилж, мэдээллийг хамгаалах гэсэн үндсэн зорилготой.
- Design principle : Хөөх боломж (Traceability), Бүх л давхаргад хамгаалалт хийх (security at all layers)

2. Найдвартай байдал (Reliability)

Тасалдсан тохиолдолд эргэн сэргэх, хэрэгтэй resource-оо динамикаар зохицуулах гэсэн үндсэн зорилготой.
- Design principle : Автоматаар эргэн сэргэх (Automatically recover)

3. Ачаалал даах (Performance Efficiency)

Байгаа resource-оо зөв хэрэглэх, шинэчлэлттэй хамт өөрчлөгдөх гэсэн үндсэн зорилготой.
- Design principle : Serverless хэрэглэх

4. Үйл ажиллагаа (Operational Excellence)

Системийн үйл ажиллагааг байнгын сайжруулах, хяналт тавих гэсэн үндсэн зорилготой.
- Design principles : Процессуудыг автоматжуулах (Operations as a code), Богино давтамжтайгаар, бага багаар өөрчлөлт хийх (Frequent small changes)

5. Өртөг (Cost optimization)

Шаардлагагүй зардал гаргахгүй байх гэсэн үндсэн зорилготой.
- Design principles : Хэрэглэсний хэрээр төлөх (Consumption model)

Эхлэлийн цэг

AWS Free Tier

Сервисүүдээсээ хамааран Үргэлж үнэгүй, Эхний 12 сар, Туршилтын хугацаа (1–2 сар) гэсэн гурван төрөлд хамаарах сонголттой. Гэхдээ мэдээж заасан хязгаараас илүү хэрэглэвэл төлбөр төлнө.

Amazon Lightsail

Нэг төслийн хувьд хэрэгтэй бүх зүйлсийг (compute, storage, networking) агуулсан сонголт. Хямд бөгөөд урьдчилан таамаглах боломжтой үнийг санал болгодог.

Үүнээс гадна Getting Started Resource Center-ээс бэлэн зааврын тусламжтай юуг, яаж хэрэглэх талаар сурах боломжтой.

Энэ хүрээд Cloud Concepts буюу үүлэн технологийн талаарх ерөнхий мэдлэгийн хэсэг маань дуусаж байна. Дараачийн сэдэв нь Technology буюу ямар ямар үйлчилгээнүүд байдаг талаар байх болно.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй