AWS SysOps Administrator Associate certificate-г авсан нь
буюу Лаб-тай шалгалт өгсөн туршлага
Сүүлд 2020/8-сард AWS Solutions Architect Professional шалгалтыг өгснөөс хойш бараг 2 жил шахуу болсны дараа саяхан SysOps Administrator-н шалгалтыг өглөө.
Шалгалтын нэг онцлог нь шинээр Лаб-тай болсон анхны шалгалт юм. 1 лаб=20 минут. Өмнө нь дан асуулт л байдаг байсан.
Exam guide дээр бичсэнээр бол ер нь DevOps болох талын хүмүүс илүү өгдөг Сүлжээ үүсгэх, хянах, Аюулгүй байдал талыг бас сайн ойлгодог байх хэрэгтэй гэсэн байсан. 720 оноо авч давах бөгөөд ерөнхий бүтэц нь
Уул нь нилээн л бэлдээд A Cloud Guru-н хичээлийг дуусгаад, 6-н practice exam-г 90%+ болгож хашраагаад л, sample question, sample lab нтр хийж үзээд л их л гайгүй байсын.
Тэгсэн байхгүй. Яг шалгалт дээрээ 744 оноотой чүү ай л давсан. Шалгалтын хувьд эхнээсээ л их пакт-тай явсан даг.
- Эхлээд Cloud Community UB-н үнэгүй voucher аваад шалгалтаа 6/19-ний бүтэн сайн өдөр захиалсан чинь амжихгүй болчхов. Тэгээд долоо хоног хойшлуулаад 6/25 болголоо.
- Дараачийн бүтэн сайнд өглөө шалгалтаа өгөх гэсэн чинь хагас сайн гэж буруу өдөр сонгосон байж таараад шалгалтаа өнгөрөөчихсөн байдаг шүү. 😅 aaaaaaaaah…
- Бантсандаа 50% discount эрх байсныгаа ашиглаад дахиад шинээр schedule хийлээ. 75$=237,500.57₮ болж байна лээ. Тэгсэн чинь буруу шалгалт (SAA-CO2) байв. (өөрт байгаа сертификат)
- Cancel хийгээд, support руу имэйл бичээд 50%-аа дахиж ашиглаад зөв шалгалтаа 6/29-д өглөө 6 цагаас болголоо. Одоо нэг юм болчих байлгүй дээ… гэтэл
- Шалгалт өгөх өдрөө 5-д босоод оффис дээрээ ирээд бүх юмаа бэлдээд хүлээгээд л байдаг, эхэлдэггүй. Тэгсэн чинь Video stream маань ажиллахгүй учраас (Firewall) шалгалт өгч чадахгүй болж дахин хойшлуулаад 7/3 болгох шаардлагатай болов. 😪😪😪
- Ингээд эцэст нь 7/3 06:15-с эхлээд 220 минут (4 цаг орчим) шалгалтаа өглөө. Бага зэрэг нойр муутай байснаас + залхуу хүрээд ч тэр үү цагаа бүрэн ашиглаагүй + мөн 9 цаг болоод хүүхдүүд сэрэх гээд байсан тул 3 лабынхаа нэгийг бүтэн нөгөө 2-г бүрэн дуусгахгүйгээр шалгалтаа дуусгачихлаа.
Уул нь зөвхөн асуулт байхад шууд хариу нь гардаг байсан шалгалт одоо лаб-тай учир хэсэг хугацааны дараа (8 hours) дараа хариу нь ирсэн. Гэхдээ албан ёсны имэйл ирэхээс өмнө credly.com оос шинэ badge ирлээ гэж имэйл ирдэг юм билээ 😂 (go sign up)
Харин шалгалтын хариуны задаргааг харвал ер нь муу буюу 4 domain дээр Needs improvement гэсэн үнэлгээтэй байна лээ. Reliability, Deployment, Security болон Labs…
- Лаб-н хувьд үүсгэж өгсөн account дээр IAM role-н алдаа өгөөд нэг зүйл нь болохгүй байсан тул 1 лаб муу авсан. Мөн шууд цээжээрээ IAM policy үүсгэх шаардлагатай болсон нь надад лав аймар хэцүү байсан
Харин шалгалт эхлэхээс өмнө идэж ууж авах, бие засах, интернэт болон өөрийн байгаа орчноо сайн цэвэрлэх хэрэгтэй. 4 цаг байраа солихгүй, камераас гарахгүй!!! Би урьдчилсан шалгаад бүх зүйл OK байсан ч Firewall-с болоод яг Video stream нь нөгөө талдаа харагдахгүй асуудал гарч байсан. Хаа очиж Юнител 4G бол ямар ч асуудалгүй л юм билээ. #ТүрүүлжАлхана?
Үүн дээр нэмээд өмнөх 2 нийтлэл дээр гарч байсан зөвлөгөөг бас давхар оруулъя.
Гэхдээ хамгийн сайн багш бол тэгээд өөрөө хийж турших, мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах шүү дээ. Амжилт!
References:
- Download the sample questions 10 question + 1 lab
- SysOps Administrator — Associate Official Practice Question 20 questions