Bebi’s re:View 2020

2B | +1% better 2day | review.001

--

Билгүүн би бээр энэ оны 4 сард Ажил, Гэр бүл, Хувь хүнд хамааралтай нийт 12 S.M.A.R.T зорилтууд гаргаж байж ээ. Тухайн үедээ ингэж

2020 оны SMART зорилтууд

бичиж байсан бол өнөөдөр дүгнэлтээ хийгээд өөртөө оноо өгөв.

Quote — Steve Jobs (by ghis)

Ажил

1. 1 шат ахих : Яг одоо байгаа ажлын байран дээрээ тушаал дэвших төлөвлөгөө тавьсан. (SSE →SEM)

  • Тушаал дэвших хүсэлтэй байгаагаа удирдлагадаа мэдэгдсэн.
  • Хангах ёстой 27 шаардлагуудын дагуу бэлтгэж байгаа. Хариу нь он гараад 1 сард гарах болохоор хараахан дүгнэх боломжгүй гэсэн үг.

Миний бодлоор ойролцоогоор 50% боломж бий гэж харж байгаа.
Тийм болохоор өөртөө гүйцэтгэл дээр 0.5 оноо өглөө.

2. Албан ёсны 4 сертификат авах : AWS, GCP гэх мэт олон улсад зөвшөөрөгдсөн сертификаттай болох.

  • AWS болон Oracle-н нийт 6 сертификатын шалгалт өгч 5-д нь тэнцсэн.
  • Унасан нэг шалгалт маань харин Database-тай холбоотой байсан. Тэр талаар эндээс уншиж болно шүү.

Ирэх жил бас Docker, Python, Azure, GCP-н шалгалтын өгнө өө.
Хангалттай хийсэн гэж үзээд 1 бүхэл оноо өглөө.

3. 1 minute manager сайн судалж баг дээрээ хэрэгжүүлэх : Ялангуяа 1 minute praise-г сайн ашиглаж сурах.

  • Энэ дээр бол 100% fail-дсэн гэж бодож байгаа.
  • Баг дотроо сайн эсвэл муу зүйл аль нь ч байсан тухайн үед нь шууд хэлдэг болсноор илүү сайн ойлголцол бий болно гэдэг юм билээ.

Ирэх жил дахиад үзнэ ээ. Better luck next time.
0 оноо.

Гэр бүл

4. Өдөр бүр дор хаяж 30 минут том хүүдээ зориулах : 3 нас хүрэхээс нь өмнө өдөр бүр 30 минутыг том хүүдээ зориулахаар шийдсэн.

  • Ерөнхийдөө бол том хүүтэйгээ тоглох цагийг гаргаж чадсан.
  • Уул нь төлөвлөгөөний дагуу юм хийх байсан ч хийж чадаагүй. Харин манай эхнэр л “Монгол гэр сургалт”-н дагуу овоо юм заасан шүү.

Ирэх жилийн хувьд илүү олон шинжлэх ухааны туршилтууд хийж үзнэ ээ.
Бүтэн оноо өгч чадахгүй ч 0.5-г өгөхөд болох юм болов уу.

5. 20 жилийг төсөөлөх : Эхнэртэйгээ хамтдаа ирээдүйгээ төсөөлөх.

  • Хамгийн сүүлчийн өдөр 10, 20 жилийн дараа ямар байх талаараа төсөөлөв.
  • “Begin with the END in mind” ойлголтын дагуу чадах чинээгээрээ 2030/12/31-ний өдрийг “жинхэнээр” дүрсэллээ.

Амьдрал гэдэг нэг хүний шийдвэр биш учир хамтдаа л 1 тийш зүглэх учиртай.
Эхэлнэ гэдэг замын талыг хийсэн гэсэн үг болохоор 0.5 оноо.

6. Digital detox 180 : Ажлаасаа ирээд шууд 180 минут гар утсаа оролдохгүй байх.

  • Эхний 3 сарын турш сайн гүйцэтгэсэн. Сүүлдээ “хударсан”.
  • Ялангуяа гар утаснаас бүхнийг хийдэг болсон мөн COVID-19-с болж гэрээс ажиллах нь ихэссэнтэй холбоотойгоор утасны хэрэглээ талийж өгсөн.

Ирэх онд ч бас 180 биш 120 минутаар хийнэ ээ.
Он дуустал хийж чадаагүй ч онцгой шалтгааныг харгалзан 0.7 оноо.

7. Гэр бүлээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдах : Эртхэнээс эрсдэлээ тооцоолж бэлтгэлтэй байх санаа.

  • Таг мартсан. Уул нь үе үе санасан ч цаг гаргаж судлаагүй.
  • Ард, Инсур, Мандал 3-г ямар ч байсан судлана даа гэж бодоод л яваад байгаа. Эрүүл мэндийн системд итгэхээр, эрхий хуруундаа итгэ гэж.

Нэг л өдөр Facebook-т зураг маань хандивын данстай орчих вий дээ.
Маргаангүй 0 оноо.

Хувь хүн

8. Тогтмол дасгал : Байнгын дасгал хөдөлгөөн хийн, жингээ хэтрүүлэхгүй байх.

  • 3 сар орчим фитнест явсан, үргэлжлүүлээд гэртээ суниалт хийж байгаа.
  • Дасгалыг дадал болгохын тулд бооцоо их том нөлөөтэй юм байна лээ. Ажлынхантайгаа нийлж 100k challenge хийсэн шүү.

Ирэх жилийн хувьд турник суниалт + иога туршихаар болсон.
Муугүй яваа гэж бодоод 0.8 оноо.

9. Оюун санаагаа бодоод ном унших : Ном унших нь өөрөө хамгийн гоё бөгөөд үр өгөөжтэй зүйлсийн нэг юмаа.

  • Энэ жилийн хувьд яг уншиж дуусгасан 3, дуусгаагүй 4 ном байна.
  • Түүнээс гадна уншаад дараа нь тэмдэглэлээ цэгцлэн нэг нийтлэл болгох ажил нь өөрөө бараг 7–14 хоног болох юм билээ.

Өөртөө deadline тавьж л хийхгүй бол яагаад ч амждаггүй хорвоо.
0.2 оноо, яахав review-ээ гаргаагүй ч уншиж яваа болохоор.

10. Бясалгал хийж дадах : Хэрэгтэй гэдгийг нь мэддэг хэрнээ хийдэггүй юмнууд байдаг даа.

  • Бясалгах тийм хэцүү биш ч эхлэх нь өөрөө хэцүү юм билээ.
  • Уул нь бүр хичээл хүртэл авсан. Гэхдээ тэгээд бичлэг нтрийг нь хадгалснаас цаашгүй. Help me!

Хэрэгтэй, хийж үзнэ, дадал болгоноо л гэчихсэн байгаа.
0 оноо.

11. Өөрийгөө сорих : Сургуульд сурах болон элдэв янзын хөтөлбөрт бүртгүүлэх.

  • Их сургуульд биш ч овоо хэдэн зүйлд өөрийгөө сориод амжлаа.
  • LEAD Mongolia төгсгөлийн шат, ХҮН намын манлайллын хөтөлбөр, Youth for all mentorship program, Bertelsmann Scholarship, YPG Mongolia Chapter зэрэг олон зүйлст хамрагджээ.

Бараг 10-аад эссэ бичсэн байх шүү.
1 бүтэн оноо өгчихвөл гайгүй байгаа.

12. Өөрийгөө шалгах : Дэлхийн хэмжээний компанид би орч чадах уу гэдгийг мэдэх хүсэл.

  • Нэлээн хожуу энэ зорилтруугаа бэлдэж эхэлсэн.
  • Гэхдээ одоогийн байдлаар GitLab-н талаар судлаад, ямар чиглэлээр ажилд орохоо шийдээд Resume, Cover Letter гэх мэтийг бэлтгэж байгаа.

Судалгаа хийнэ гэдэг нь өөрөө овоо их цаг авдаг эд байна лээ.
0.2 оноо, эхний шатны юмнууд бэлдээд дуусаж байгаа.

Ингээд нийт оноогоо бодоод үзсэн чинь 5.4/12 оноо буюу 45%-тай 2020 оныг үдэж байна даа. Ядаж 50%+ болгосон бол тээ? Нийт 12 зорилтоосоо 3-г нь огт хийгээгүй болохоор бас арга ч үгүй юм даа. Бас зорилтуудаа аль болох хооронд нь холбоод уячихвал хийхэд дөхөм юм уу гэж бодогдсон. 3-н төрөлд 12 зорилт хэдий ч нийлээд 1 хүн буюу надад л хамаатай эд.

45% (5.4/12)

Хэдийгээр энэ жагсаалтад багтаагүй боловч ХҮН нам гишүүн, Дүүргийн ИТХ-н сонгууль, AWS онлайн сургалт, TomYo хичээл, 2000км-н аялал гээд их олон зүйлийг амжуулсан жил байлаа.

Одоо харин яаралтай 2021 оноо төлөвлөх л үлдлээ.

ТА харин энэ онд хэр бүтээмжтэй байв?

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй