Engineering Doctorate гэж юу вэ?

Дэлхийн шилдэг 100 сургуульд сурах нь…

--

За clickbait-дүүлсэн бол сорри 🤣. QS Top universities #99 (2019 онд)
Times Higher Education-ы 2024 оны шинэ жагсаалтад engineering чиглэлээр #84 computer science чиглэлээр #72-т орсон Эйндховений Технологийн их сургуулийн талаар товч бичнэ ээ.

Eindhoven University of Technology #TUE

Түүх

1956 онд Government-Industry-Academia нийлж Нидерланд улс дах техникийн чиглэлийн 2-дох сургууль нь болж үүссэн. Анх Эйндховен хотын Philips-д ажиллах хүмүүсийг бэлдэж байсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар 13'000+ оюутан, +5000 scientist, 7'000 ажилтантай Brainport-н нэгэн чухал хэсэг болсон.

Brainport = Dutch Silicon Valley* (Philips, ASML, NXP, DAF Trucks…)

Brainport Eindhoven: From a disadvantaged region to a knowledge hub of the Netherlands

Smartest community in the world 2011*

Бүтэц

Нийт 9-н department Bachelor, Master-т сурч PhD хийж болохоос гадна EngD (Engineering Doctorate) гэж хөтөлбөр бий. PhD-тэй ижил түвшинд буюу 3rd cycle higher education гэж явдаг.

#Professional Doctorate in Engineering → PDEng хуучин нэршил The Dutch education system

European Qualifications Framework (EQF) level 8 = 3rd cycle

Гэхдээ PhD-г бодвол богино 2 жилийн хугацаатай, нийтдээ 120 кредит цуглуулдаг. PhD-д судалгаа төвтэй бол EngD нь technological design төвтэй буюу компаниудтай хамтарч бодит case дээр ажилладаг.

PhD vs EngD

Эхний жилдээ техникийн болон хувийн чадвар дээшлүүлэх төрөл бүрийн course/worksop-ууд + 3-н богино төсөл харин 2дох жилдээ 10–12 сарын хугацаатай том төсөл хийдэг. Тэр нь thesis болдог бөгөөд Technical report бичээд хамгаалах ёстой.
#Communication #Presentation #ProjectManagement #Teamwork

Аан бас ЦАЛИН-тай (сарын ~2600€ + 8% holiday + 8.3% bonus).

4TU (Technical University) буюу Нидерланд дахь технологийн 4-н их сургуулийн нэгдэл 18 өөр чиглэлээр EngD хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сайн инженер бэлдэх үндсэн зорилготой гэсэн үг.

TU Delft (3), TU/e (9), UT (5), WUR (1)

Automotive/Mechatronics Design, Bioprocess Engineering, Civil Engineering, Data Science, Designs of AgriFood and Eco-systems, Qualified Medical Engineer, Smart Buildings and Cities, Software Technology гэх мэт…

EngD at TU/e

EngD in Software Technology

Хэдий ерөнхий бүтэц нь ижил ч track болгон өөр өөрийн онцлогтой. Миний сурч байгаа Software Technology нь Computer Science-д хамаардаг. Жил болгоны 10/31-д эхлээд 14 сар Technical, Management, Professional төрлийн сургалтууд + in-house богино төслүүд яваад сүүлийн жилийн 1/1-ээс эхлэн төгсөлтийн төслөө хийдэг.

Study program

Хамтарч ажилладаг байгууллагууд нь ASML, Philips, Canon, CERN, ESA, DAF, Thermo Fisher Scientific, NXP semiconductors, TNO… гэх мэт. Жилдээ хамгийн ихдээ 20 хүн элсүүлдэг. (see 2022 trainees)

4TU.SAI annual report 2022

2/1-ээс 8/15 хүртэл өргөдөл өгөх боломжтой. Гэхдээ хүн нь бүрдчихвэл эрт хаагдана. Англи хэлний TOEFL 90, IELTS 6.5 оноо хэрэгтэй, MSc хийсэн эсвэл (exception) 5 жилийн туршлагатай байх шаардлагатай.

EngD trainee positions (TOIO) Software Technology

Уул нь боломжийн байгаа биз? 2 жилийн хугацаанд цалин аваад сурна, бодит компаниудын асуудлыг шийдэж өгнө. Төгсөхдөө degree-тэй + ажлын саналтай. 😁

30% ruling

Бас нэг дурдах зүйл нь гэвэл Нидерланд улсад 30% ruling гэж бий. Энгийнээр бол цалингийн 30%-аа 5 жилийн хугацаанд татварт тооцуулахгүйгээр авна аа гэсэн үг. 💲💲💲

Хамгийн сүүлчийн нэг дурдах юм нь энэ хөтөлбөрөөр сурсан 16 Монгол хүн байгаа. Мөн хамгийн анхны төгсөгч 2005 онд Д.Янжиндулам (Yanja Dajsuren) одоо Program Director хийдэг.

Graduates

Бусад төгсөгчид нь ASML, Thermo Fisher Scientific, Rabobank, ICT, TUE, Valley Optics, NovelSoft… ажиллаж байна.

Ингээд нийтлэлээ дуусгая. Дараагийн удаа төслүүдийн талаар дэлгэрэнгүй бичнэ ээ.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй