Expat болсны 1 жилийн ой

Нидерланд улсад ирээд 365 хонолоо

--

6 сарын өмнө дүгнээд нэг бичиж байснаас хойш дахиад 6 сар өнгөрчээ. Одоо нэгэнт “хуучин” хүн болсон байна.

Харин нэг жилийн дараа эргээд харахад юу юу болж өнгөрөв, юу өөрчлөгдөв, ямар алдаа гаргав, цаашид яах вэ?

Ирэхээс өмнө — Виз, Байр, Нислэг

Виз

Анх Монголд байхдаа ажлын ярилцлагад ороод, ажлын санал аваад, виз авах хэрэгтэй болдог. Ихэнх зүйлсийг ажлаас (TUE) зохицуулсан учир энэ процесс маань дажгүй байсан. Ковидтой холбоотойгоор визний ярилцлагадаа Бээжин биш Истанбулд орсон.

  • Монголд Нидерландын элчин байдаггүй
Schengen Visa — MVV (machtiging tot voorlopig verblijf)

Байр

Түрээсийн байр гэдэг 2дох том асуудал. Олдоц багатай, олдсон ч үнэтэй байдаг учраас тийм ч амар биш. Нэг амар зүйл нь Vestide, Holland2Stay, Kamernet гэх мэт хайлт хийх олон сонголттой, онлайнаар бүх зүйл нь байдаг. Гэхдээ төрөл бүрийн scam ихтэй байдаг юм билээ, ялангуяа Facebook. Манайх “аз”-аар сургуультай хамтардаг Vestideoffer авч орсон. Найдвартай + Хямд.

  • Ирэхээсээ 2 сарын өмнө төлбөр төлж эхэлснийг эс тооцвол маш зөв шийдвэр байсан шүү.
Vestide — student housing

Нислэг

Монгол — Нидерланд 2-н хооронд шууд нислэг байхгүй тул ямар нэг улсаар дамжиж таарна. Визний ярилцлага Турк-д болохоор шууд УБ-Истанбул нислэг 4-үүлээ 6 сая ₮-өөр нисээд, цаашаа Истанбул — Эйндховен нислэг 818€-оор ниссэн.

  • Одоо бол Франкфурт-аар нисвэл хямд байгаа байх. (+train)
Ulaanbaatar → Istanbul → Eindhoven = ~8125km

Дөнгөж ирээд — Residence permit, Bank, OV chip-card, School, Daycare

Residence permit

Урт хугацаагаар (2 жил) амьдрах тул оршин суух эрх Residence permit авна. Шаардлагатай материалуудаа (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, паспорт) орчуулга хийлгэсэн болон эх хувилбарыг нь авчраад албан ёсны бүртгэлтэй болно. Ингэснээр олон боломжууд нээгдэж, Европоор чөлөөтэй явахад амар болно.

  • Иргэний үнэмлэх хэрэггүйм билээ. Төрсний гэрчилгээ л…
Dutch residence permit

Банк

BSN (residence permit) байхгүй бол банкны данс нээлгэж болохгүй их хэцүү. Дансгүй бол картгүй, худалдан авалт хийхэд бас хэцүү. Зарим газар нь бүх карт ажиллахгүй учир бэлэн мөнгөтэй явах шаардлагатай болно. Гэхдээ Revolut, Bunq гээд 2 апп 90 хоногийн дотор (дараа нь) мэдээллээ холбож болдог урьдчилаад данс нээх боломжтой.

Dutch banks

OV chip card

Нидерланд дотроо явах автобус, галт тэрэг, усан онгоц нтр бүгдээрээ OV chipcard ашиглах боломжтой. Хувийн (personal) карт захиалаад авчихвал 5 хоног дотор шуудангаар ирчихнэ. Тэгээд өөртөө тохирсон subscription захиалаад, төлбөрийн картаа бас холбочихно.

OV chip card personal VS anonymous

Сургууль

Том хүү маань 5тай учир сургуульд орох болов. Эндхийн систем нь 4 наснаас сургуульд эхэлдэг юм билээ. Бүр яг төрсөн өдрөөс нь эхлээд. Тэгээд Англи хэлтэй, international school хайж байгаад харьцангуй бага төлбөртэй нэг сургууль олсон юм. Salto — RISE 50% Англи хэл дээр, жилийн 350€. Бас SALTO гэдэг нь together, active, to learn, talents ,to develop гэсэн утгатай сургуулиудын нэгдэл юм билээ.

  • Эртнээс судлаад, сонгоод, холбогдохгүй бол waiting list гэж их ууурт юм бий.
Dutch education system

Цэцэрлэг

Дүү нь 3 настай болохоор daycare-т явах болсон. Хаа очиж хотын аль хэсэгт салбар байх бөгөөд зай л байвал асуудалгүй. Цагийн ойролцоогоор ~10€ төлбөртэй. Өдөрт 8 цаг, 5 өдөр, 4 долоо хоног гэвэл 10x8x5x4=1600€ орчим болохоор. Бүтэн/Хагас өдөр, тодорхой өдрүүд гэх мэт сонголттой бөгөөд бас childcare allowance-д хамрагдаж болно.

  • Манайх нэг хэсэг 2 өдөр 4 цагаар сард ~250€ төлдөг байсан бол “халамж”ийн ачаар 12€ болж 90% орчмыг нь төрөөс төлүүлсэн.
Korein map Eindhoven

Төвхнөх — Гэр, Дугуй, Хоол, Ажил

Гэр

Түрээсийн байрандаа ороход анхан шатны бараг л бүх зүйлс бэлэн байсан ч мэдээж өөрсдөө нэмээд ор, гудас, ширээ сандал, сав суулга гээд зөндөө юм авах хэрэг гарна (especially хүүхэдтэй учир). Ikea, Hema, Kruidvat, Praxis болон Kringloop буюу хуучин барааны дэлгүүрээс юм авчихад асуудалгүй. Онлайнаар ихэнхийг нь захиад заримыг нь биеэрээ очоод авна.

  • Ялангуяа хуучин барааны дэлгүүрт их юм бий.
Karousell — Kringloop

Дугуй

Дугуйны эх оронд ирсэн учир тэгээд хаашаа ч явсан дугуйдаж таарна. Ажил, сургууль, цэцэрлэг, дэлгүүр… 50€-с эхлээд л төрөл бүрийн хуучин дугуй, 300€ орчимд хямд хэрнээ шинэ Decathlon-с, 1000+ бол цахилгаан дугуй авчихна. Хулгайн дугуй л авчихгүй бол хуучин дугуй 100 дотор зүгээр. Гэхдээ сайн шалгахгүй бол засах, сэлбэг авах хэрэгтэй гэвэл бараг дүндээ дүн болчихно. Бид хэд 350+300+150+45-аар цоо шинэ дугуйнууд авсан бол дараа нь 2 хуучин дугуй 40+35 авсан. 🚲 Албан ёсны бөгөөд хуучин (second life) бас боломжийн байдаг marktplaats.nl бас Facebook Marketplace.

  • Хүүхдийн дугуй шинээр дэмий санагдсан.
Elops 520, 120, Nogan harley 16", Runride 100

Хоол

Дэлгүүрээс (Jumbo/AH) хүнсээ цуглуулаад, 7 хоногтоо нэг зах гарч шинэ ногоо/жимс аваад хааяа Турк болон Хятад дэлгүүрээс нандин юмнууд авчихдаг болсон. Улирлаас хамаараад жимс хямдарна, сургууль/цэцэрлэгтээ авч явдаг болохоор Монголтой харьцуулахад харьцангуй их хэрэглэж байгаа юм уу даа. Бас бяслаг. 🧀

Махаа бас махны дэлгүүр эсвэл Францаас авчирч зардаг Монгол хүнээс авч байгаа. Татвар нтр төлдөггүй болохоор ямар ч байсан хямд бас өөхтэй амттай талдаа. 🥩

  • 1+1 free, 2nd one half-price, 2 for €4 гэх мэт төрөл бүрийн хямдрал
2 for 4 promotion Jumbo

Ажил

Гэрээс 3км зайтай ажил (сургууль) маань байгаа болохоор дугуйтай 10–15 мин жийгээд очно. Ажил дээр ~20 гадаадууд, бүх харилцаа Англи хэл дээр бөгөөд ирэх 2 жилийн төлөвлөгөө нь тодорхой. Сургалт, workshop, жижиг төслүүд, онлайн хичээлүүд, coaching, review & feedback session гээд өөрийгөө хөгжүүлэх боломж ихтэй. Гол зорилго нь ч тэр.

  • Ихэнх нь ажил хийж үзээгүй “ногооноороо” хүүхдүүд ⚠
Schedule 2022–2023

Бусад — Татвар, Даатгал, Халамж, Чөлөөт цаг

Татвар

Ойролцоогоор €70k-аас их бол ~50% бага бол ~40% татвар төлөх ёстой. Шинээр ирсэн гадаад + бусад шаардлага хангасан бол “30% ruling”-т хамрагдаад gross цалингийн 70% дээр татвараа бодуулах боломжтой. Бага зэрэг ашигтай гэсэн үг. Цалин их байх тусмаа их ашигтай.

2022–60'000€ Dutch income tax calculator

Даатгал

Бүх хүн заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Сард ~130€ орчим. Мөн эмнэлэгт үзүүлэх, эмийн төлбөр гарах юм бол эхний 385€-г (mandatory excess) өөрөө төлөөд дараагийн төлбөрүүд даатгалаас төлөгддөг. Нэг жилээр гэрээ хийгддэг тул он гарахаас өмнө ямар нэг өөрчлөлт хийж болдог. Төрөл бүрийн нэмэлт-үүдтэй. (Шүд, Нүд, Жирэмслэлт г.м)

  • Хүүхдүүд үнэгүй. Ээж аавын аль үнэтэй даатгалд дагалддаг.
Zilveren Kruis — healthcare insurances

Нидерландад ажиллах гэрээ 10/31-ээс эхэлсэн тул 2022 оны 2 сарын төлбөр төлөөд, нэмэлт багцууд аваад шүдээ үзүүлээд, нүдээ үзүүлээд шил захиалаад авсан. 33€-оор 200€ орчмын шүдний үйлчилгээ авсан байдаг. Шинэ шил ч бас адил 37€ төлөөд 200€ даатгалаас. (18.3x2+79–100–100)

lente mondzorg

Халамж

Бага орлоготой хүмүүсийн хувьд 1. Health insurance, 2. Rent, 3. Childcare, 4. Child related allowance гэж байдаг юм билээ. Шаардлага хангасан бол нийтдээ бараг 7–800€ халамж авна гэсэн үг.

  • DigiD гээд манай eMongolia шиг апп бий. Энийгээ эртхэн “болгоод” бүх төрлийн төрийн үйлчилгээ рүү нэвтрэхэд ашиглана
Benefits & Allowances in the Netherlands

Чөлөөт цаг

Өнгөрсөн 12 сараас хойш бассейнд цайны цагаараа 30 мин сэлээд байгаа. Бас ATMOS гээд Engineering Doctorate нарт зориулсан community board-д ороод сар бүрийн event-г ЗБ хийгээд байгаа. Нэг талаас networking, нөгөө талаас KvK буюу эндхийн Chamber of Commerce-т бүртгэлтэй байгууллага тул хүсвэл CV дээрээ оруулах боломжтой.®

  • Цайны цагаа ашиглах нь сайн ч бас “ангийнхан”-тай socialize хийх цаг нь багасаад байгаа 🤔🤔🤔
ATMOS community for EngD

Хүүхдүүдийн хувьд харин гэрийн арын тоглоомын талбайд “family season” тасалбар авч байнга очдог, усан сэлэлт, жудо, төгөлдөр хуурын сургалтад суугаад тун завгүй. Зун далайн эрэг рүү хэд хэд явсан бас музейн карт (жилийн эрх) авсан тул сонирхолтой бөгөөд Kidsproof музей рүү сардаа 1–2 явдаг болсон.

Museum kaart

За ингээд нэг жилийн review маань дуусаж байна. Тун хурдан өнгөрсөн 365 хоног байлаа. Ирэх жил харин юу болох бол?

Final project, job interview, new house?…

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй