FAST review & quarter 2

эхний 3-н сарын дүгнэлт болон дараагийн 3 сарын төлөвлөгөө

--

Frequent.Ambitious.Specific.Transparent

Цаг хугацаа ямар ч хурдан юм. Нэг л мэдэхэд 2023 он гараад 3 сар хэдийнээ өнгөрчээ. Харин энэ хугацаанд ямархуу байснаа дүгнэвэл…

Бие — #SummerBody

Одоогийн байдлаар Мэргэнийг сургуульд нь хүргэж өгөх, ажилдаа явах, дэлгүүр/зах орох гэх мэт бүх л зүйлдээ дугуйтай явж байгаа. ✅

Бассейнд нийтдээ 45 удаа, дунджаар долоо хоногт 3.5 явсан. Гэхдээ амралтын өдрүүдээр Уянга явах төлөвлөгөөтэй учир огт явахгүй байгаа. Median нь 4 out of 5 гэсэн үг ✅ [5 5 3 4 1 3 1 5 3 4 3 4 4]

Турник болон гар дээр суниалт 100 ❌ дахиад л FAIL 😥

4–6 сард өдөр бүр 3 турник +3 гээд явна аа.
+Дугуй, Бассейн хэвээрээ

Оюун

MS OneNote ашиглаад долоо хоног бүрийн тэмдэглэлээ хөтөлж байгаа (сүүлийн үед больчихсон байна). Тэд нарыгаа харж байгаад 8 episode #StudyingAtEindhoven бичлэг хийсэн байна. ✅

Нэмэлтээр UX design-ы талаар “жижиг” хичээл үзээд байгаа

Харин Machine Learning Nanodegree — н хувьд 5-н төслийн 3-г нь амжилттай хийсэн. 2-г нь дуусгаж амжаагүй л байна. ❌

Deadline = 4/19 (←4/5←3/22←3/11…)

Үлдсэн topic-уудаа дуусгах, ML Nanodegree дуусгах, UX design үргэлжлүүлэх болон In-house project 1 review хийж амжуулна аа

Сэтгэл

Бараг 10-аад жил мартсан “сэтгэл”-ээ эмчлэхийн тулд уран зохиолын ном уншихаар болсон байгаа. Эхний 2 товч өгүүллэг нь

Who died in the end?

Өөр гоё гом уншмаар л байна. Нэмэлтээр Болдсайхан эмчийн зөвлөгөө, Босоо Ганбаагийн ном, Хүрэлсүхийн танц нтр бас бий…

Санхүү

Цалин + “халамж”-н ачаар болгоод л байгаа 😁 . Орлого зарлагын хувьд яг гоё`тооцоо хийгээгүй л байна. ❌

but it fucking helps!

Хааяа нэг “халтуур” хийх боломж бий. Харин яаж тогтмол болгох уу?

Сорилт

Шинэ хөгжүүлэгчид зориулсан 1 сарын хугацаатай “чиглүүлэх” сургалт явуулсан юм байна. ~30-уулаа эхлээд 3уулаа үлдсэн дээ. Ямар ч байсан 2т нь лав овоо хэрэгтэй зүйлс хэлж өгч чадсан гэж бодож байгаа. ✅

Шинэ хөгжүүлэгч — Програмч Аав

Ажил дээрээ 1 in-house төсөл дууссан. Дараагийнх удахгүй эхлэх болохоор тэр дээрээ өөрийгөө “сорих”уу?

Төлөвлөгөө гаргах, AWS Serverless номыг бичлэг болгох, дахиад 1 хичээл бэлдэх гээд өөр бас бус зүйлүүд ч бас байгаад л байгаа…

хийнэ дээ…

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй