Founder Institute Mongolia journey

week#3

--

Өнгөрсөн долоо хоногийн нийтлэл нь 👇👇👇

Яван чангарна гэдэг шиг л болж байдаг шүү… Даалгаварт өгсөн 10 асуултаа хийсээрээн байгаад дараагийн session-тэйгээ нүүр золгосон байдаг юм.

Ямар ч байсан хэд хэдэн санаа гаргаж аль нь жинхэнээсээ асуудал бөгөөд хүмүүс мөнгө төлөх боломжтойг судлах болсон. Түүнээс гадна customer segment-ээ assumption хийгээд мөн customer archetype буюу яг зорилтот хэрэглэгчээ тодорхойлох гэж үзлээ.

  • Онлайнаар бараа зардаг бизнес эрхлэгч — бүтээгдэхүүний судалгаа
  • СтартАпууд өөрсдийн санааг баталгаажуулахын тулд
  • Магистрын оюутан дипломын ажлынхаа судалгааг авах гэж

манай Feedback аппликэйшнийг ашиглана гэж бодов.

Зөв үү?

Бас Mailchimp ашиглан 10 хүнрүү имэйл явуулсан. Хэдэн хүн нь нээж харсан, хэд нь дээр нь дарсан нь хүртэл харагдаад хөөрхөн эд байна лээ шүү…

MailChimp → 10 people → Weekly update

Аан бас Week#2-н нэг минутын питчээ бас хуваалцаж байна. Бага багаар сайжруулаад яваа болохоор харамгүй feedback-аа өгөөрэй.

За тэгээд 3дах долоо хоногийн Revenue session дээр Монголын Маркетинг Холбооны Ерөнхийлөгч Ш.Алтанбагана болон Засгийн газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга асан С.Тэнгис байлаа.

Орлого гэдэг нь Бүтээгдэхүүн эсвэл Үйлчилгээг борлуулсан үр дүн юм.

Ингэхдээ эхлээд Ямар бүтээгдэхүүнийг, яаж борлуулахаа (Revenue model) тооцно. Дараа нь жинхэнэ борлуулалтаа хийнэ. Энэ үед буцаалт, тооцоо, хулхи/fraud нарыг анхаарах хэрэгтэй. Харин сүүлд нь After-sale буюу тайлан гаргах (accounting&reporting) хийх шаардлагатай. Сүүлийн энэ хэсэг нь маш чухал!!!

5/1-нээс өмнө гарны л зураг орууллаа :)

Үүн дээр заавал мэдвэл зохих Revenue per user, LTV, ARPU талаар ярьсан.

Revenue model → LTV : Dashboard (revenue monitoring)

Ялангуяа шинэ стартап өсөлтийн үедээ явахдаа Churn rate-ээ бас харж байх хэрэгтэй талаар дурдсан. Учир нь олон хүн танай бүтээгдэхүүнээс татгалзаад байвал нэг юм БОЛОХГҮЙ байгаа л гэсэн үг…

1 хүнээс олох орлого нь бага бол ОЛОН хэрэглэгчтэй байх хэрэгтэй

Эрүүл мэндийн апп-г дөнгөж төрсөн хүүхдээс авхуулаад 80 настай хүмүүс бүгд хэрэглэхгүй ээ. Яг бодит хэрэглэгч нь хэн бэ, дам хэрэглэгч хэн бэ? гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Түүнээс гадна танай бүтээгдэхүүндээ WHY, WHAT, HOW нь шингээгүй бол бүтэлгүйтдэг. Ялангуяа бусад өрсөлдөгчдөөс яаж ялгарах нь тодорхойгүй бол бас л бүтэлгүйтнэ…

Цаашлаад борлуулалтын систем байх хэрэгтэй. Хаана байна хэрэглэгч нар нь? Хэрхэн санал тавих уу? Цаашдаа харилцаагаа яаж авч явах уу гэдэг асуултууд бий.

Энэ хэдээс хараад байсан манай апп #14, #25, #35 загвараар нь байж болох юмуу гэж бодсон шүү…

Ингээд товчхондоо сургалт дуусаад 14 асуулттай даалгаварлуугаа орохоор болсон. Тун удахгүй даалгаврынхаа асуултуудтай эргэж уулзацгаая.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй