Founder Institute Mongolia journey

week#1

--

Өнгөрсөн долоо хоногийнх 👇👇👇

За ингээд эхний 7 хоног эхэллээ. 3/21 орой ажлын дараа ZOOMorientation уулзалт болов. Нийтдээ ~40 орчим хүн орж ирснээс 33 founders, зарим нь ганцаараа зарим нь 3–4 хүнтэй баг гэхээр 20-с цөөн баг юмуу даа… Зарим нь аль уже компани болчихсон, өсөлтийн үерүүгээ орж байгаа бол ихэнх нь санааны үе дээрээ явна лээ. #LikeMe

Orientation нь 1. Өөрсдийгөө 30 секундэд танилцуулах, 2. Хөтөлбөрийн танилцуулга, 3. Асуулт&Хариулт, 4. Бүлгүүдэд (Working group) хуваагдаад “Ерөнхийлөгч” сонгоно гэсэн төлөвлөгөөтэй.

1. Билгүүн, Software Engineer, санал асуулга/feedback авахыг хялбарчилна, бусад хөтөлбөртэй харьцуулахад илүү санагдсан учир FI-д орж ирсэн…

Сонирхолтой нь fi.co/dna тестийг хийсэн 50'000 гаруй тест өгсөн хүмүүс болон 5000 гаран төгссөн alumni нарын бодит үр дүнтэй харьцуулж харахад амжилтыг 85% оновчлолтой таамагласан гэнэ.

FI local team нь 5 хүнтэй, Мэргэн/Local Team Leader, Азбаяр/Local Leader, Гүндэгмаа/Associate, Дашням/Marketing Associate (өнгөрсөн жилийн төгсөлт), Нандинэрдэнэ/Intern гэсэн баг + 43 local mentor-уудтай.

  • Уулзалтууд ихэвчлэн дараах байдлаар явагдана
Pitch every week…
  • Working group нь 7 хоногт 2 уулзаад бие биедээ тусалдаг
  • 7 хоног бүр даалгавартай

Хийхгүй бол улам нэмэгдээд явна. Төгсөхийн тулд даалгавраа хийх + Менторын үнэлгээ сайн авах шаардлагатай.

Өнгөрсөн жил 900 гаруй web бүртгэл, 300+ application, 44 accepted → 8 төгссөн бол энэ жил 250 орчим application, 33 founders орж ирсэн, харин хэд нь төгсөх вэ?. (<40% гэсэн статистиктай гэсэн)

Working Group: President → Агнууш, VP → Азжаргал болж сонгоод

  • Viber-дах, Gmeet, эхний уулзалт Lunch-дах…
  • Ажлын өдөр цайны цагаар уулзаж байхаар тохиров

За тэгээд 2 хоногийн дараа эхний Deliverables/Даалгавартай тул баахан унших зүйлс нэмэх нь 9 асуултад хариулах ёстой боллоо. Бараг 4+ цаг болохоор estimation-тэй. Аан бас намайг Growth Track-д оруулсан байсныг email бичээд Launch болгож солиулсан. Эхнээс нь шинэ санаагаар орохоор болсон учир.

Заавал унших The Founder Guide, The Hotseat Guide, The Contacting Mentors Guide дээр нэмэх нь яагаад СтартАп хийх талаар 7 нийтлэл, 5 tool (slack, startupslash…) болон жишээ submission байв.

Жишээ болгоод эхний 1 нийтлэл нь Phil Libin, the Co-Founder & Former CEO of Evernote, is one of the Founder Institute highest rated mentors.

  1. Who (are you ready to be an entrepreneur?)
    - if you are completely prepared to FAIL
  2. Why (are you doing it for the right reasons?)
    - NOT $$$, power: but if you want to change the world…
  3. When (are you doing it at the right time?)
    - When impossible becomes really hard… that’s when
  4. Where (are you thinking globally?)
    - Silicon valley… GREAT everywhere & local customization
  5. What (are you building a viable product?)
    - something epic… (is it worth spending your time?)
  6. Wa-How (are you building something enduring?)
    - untangle & align threads → 100 years startup
    - CULTURE is the product

Бусад нь Want to start a startup? by Paul Graham, Why Are You Building This Company? Adeo Rossi, Good and Bad Reasons to Become an Entrepreneur by Dustin Moskovitz, What does it feel like being the CEO of a startup? quora

Ингээд эхний official Session#1 буюу алсын хараа

Vision=Алсын хараа (Session#1)

Working GroupPresident-үүд нь товч тайлан өгөөд, Growth Trackfounder-ууд Hotseat pitch хийлээ. Тэгэхдээ 1 минутын дотор MadLibs загвараар ярих байсан ч ихэнх нь тэгээгүй. Үүнийг ч бас ментор Око бүгдэд нь хандан сануулж байна лээ.

Түүний дараа Oko D Алсын харааны талаар товчхон яриа хийж, унших хэрэгтэй 4-н номыг санал болгосон.
- Chip Conley — Peak (2007)
- Jim Collins — Be 2.0 (2020)
- David Cohen — Do more faster (2010)
- Rajat Bhargava — Startup playbook (2020)

Хийх гээд байгаа зүйл чинь хэрэглэгчийн ямар хэрэгцээг хангаж байгааг бодох хэрэгтэй (Survive → Succeed → Transform) болон үүнийгээ 1 минутад тайлбарлах талаар ярьсан.
(YCombinator бол 50 үсэгт багтаахыг шаарддаг болсон)

Цаашлаад Санаа бол тийм ч чухал биш, Бусадтай хуваалцаж амьсгалуулах хэрэгтэй, Болохгүй бол Pivot хийх шаардлагатай дахин сануулсан.

Мэнд апп-н хувьд 6 сарын дотор 92 хувилбар гаргаж, 25 хүн бүтэн цагаар ажиллаж байгаа. Ирэх 5 жилд 5 сая хүнийг эрүүл амьдралын дадалтай болгох алсын хараатай байгаа гэсэн.

Алсын хараа (Vision) нь дотроо Mission, Goals, Strategy багтаадаг бөгөөд замын туршид хувьсах боломжтой. Жишээ болгож хэлэхэд Мэнд pitch хийхдээ 24–36 сарын төлөвлөгөө болон Алсын хараагаа “зардаг”. Заримдаа Imposter syndrome-тох үе бий.

СтартАп-н хувьд тийм ч амархан болчихгүй (90% fail), түүнээс гадна хурдан ч бас биш гэж байна лээ. Unicorn болох нь өөрөө 0.00006% магадлалтай бөгөөд компаниуд дунджаар 7-с дээш жил зарцуулдаг гэсэн.

За тэгээд Алсын хараа болон хамтрагч (CoFounder)-аа хэрхэн олох, ямар нууц арга, хэмждэг хэмжүүр байна гэж Эрдэнэбаатар болон Око ментороос асууцгаалаа.

Хариулт нь…

gut feeling :). Тийм бэлэн дүрэм, cheatcode, хэмжүүр байхгүй ээ гэнэ. Өөр өөрсдийн шалгуур, мэдрэмжээрээ л олдог. Статистикийн хувьд ч гэр бүлийн хүн, найз нөхөд, шинэхэн танил аль аль нь болно болохгүй гэсэн зүйл байхгүй гэсэн. Гэхдээ 2 менторын хэлсэн зарим зүйлс нь Ёс зүй, Өөрийг нь challenge хийдэг байх, юуг гэхээс илүүтэй ЯАГААД гэж асууж байгаа хүмүүс л сайн/урт хугацааны хамтрагч байдаг гэсэн.

Ингээд товчхондоо 2 цагийн уулзалт маань дууссан байгаа. Дараа нь хамтрагчаа хайж байгаа хүмүүс Breakout-Room-д хуваагдан орж хэн болох, юуг хийх, ямар хүн хайж байгаагаа хуваалцан хоорондоо ярилцсан.

Ингээд өнөөдрийн илтгэлээ дуусгая. Энэ 7 хоногийн унших нийтлэл, хийх даалгаврууд зөндөө байна… #СтартАп

Dчадах уу?

4 сарын өмнө санаа л байсан.
Одоо харин компанитай 3 ажилтантай 200к хөрөнгө оруулалт авсан… by FI alumni

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй