Founder Institute Mongolia journey
week#6
Өнгөрсөн долоо хоногийн нийтлэл нь 👇👇👇
Week#5-н даалгавар нь Хуулийн этгээд байгуулах, Хуулийн фирмтэй холбогдох, Бизнесийн загвар, Борлуулалтын төлөвлөгөө, Equity Collective-н талаар байв.
- 1 сард: 4 судалгаа, 5000 хэрэглэгч ашиглавал 4*5000*500₮ = 10 сая ₮-н суурь орлого олно.
- СтартАп хуулийн фирм: MDSKhanlex, Zaya&Zoloo, Kheruga Partners, Ashid Advocates гээд байдаг юм байна. (5 hrs =2.5 mil)
- Хуулийн этгээд байгуулах: eMongoliа-р амархан ч юм шиг гүй ч юм шиг… 😅
За тэгээд 2.5%-г Founder Institute-д өгөх warrant-н талаар бас уншлаа.
Энэ долоо хоногийн session-ы хувьд Legal & IP байсан тул хуулийн, тэр дундаа СтартАп-тай хамааралтай зүйлс яригдсан.
Хуулийн санамж vs зөвлөгөө 2 ӨӨР байдаг юм байна.
Стартап-н хувьд
- Хөрөнгө оруулалтын хэлэлцээрт бэлэн байх
- Хугацаа алдахгүй, буруу шийдвэр гаргахгүй, эрсдэлээс сэргийлэх - Загвар баримт бичиг ашиглах
- Өөрсдийн харилцаанд нийцсэн custom байх нь давуу талтай
- Хоорондоо гэрээтэй хувьцаа эзэмшигч → Гүйцэтгэх захирал
- Сонирхлын зөрчил үүсээгүй, хууль тогтоомжид нийцсэн байх - Зөвшөөрөл, оюуны өмч
- Асуудалгүй байх, зохих ёсоор өмчилж, эзэмшдэг байх - Хувьцаа
- Зарласан хувьцаа, Давуу эрхийн хувьцаа (Гадаадад), Опцион
- Халаасны хувьцаа (ХО зорилгоор) - Хэлэлцээрийн баримт бичиг (Termsheet)
- Эрх зүйн үр дагаваргүй (ХО-с өмнөх алхам)
- ХЭ шийдвэр, гэрээ, ТУЗ тогтоол, Компанийн дүрэм
- Хувьцаа захиалгын гэрээ (гол)
Өөрсдийн хамгаалах шаардлагатай гол 2 зүйл нь 1. Хөрөнгө, хувьцааны эрх, 2. Компанийн удирдахад оролцох байдаг.
СтартАп-н үнэлгээ тогтоохын тулд зах зээл, ТУЗ эсвэл хараат бус үнэлгээний байгууллагаар тогтоолгож болдог.
- Хувьцаа эзэмшигчид → ТУЗ → Гүйцэтгэх захирал
Хурал зарлах журам, хугацаа, ирц, шийдвэр хүчинтэй болох талаар дүрэмдээ зааж өгнө.
S&P500-н биет болон биет бус хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг доорх зургаас харж болно. Технологийн компаниуд үүнд их нөлөөтэй.
Монголд оюуны өмчийн талаарх хууль 2006 онд нийлсэн. Дотроо 2 хэсэгтэй. (https://www.ipom.gov.mn)
- Зохиогчийн эрх (шууд буюу бүртгүүлэхгүй)
- Аж үйлдвэрийн өмчийн эрх (бүртгэлийн дараа хамгаалалт үүсдэг)
- Шинэ бүтээл: Шинэ бүтээл
- Ашигтай загвар: Шинэ шийдэл
- Бүтээгдэхүүний загвар: Гадаад хэлбэр, хийц, өнгө
- Барааны тэмдэг: Ялгагдах чадвартай илэрхийлэл
- Газар зүйн заалт: Онцлог бүхий…
СтартАп-н хувьд анхаарах зүйлст бусдаар ажлаа хийлгэх (технологи) дээр гэрээний харилцаа чухал. Дараах 5 бүгдээрээ өөр өөр.
- Ажил гүйцэтгэх гэрээ
- Хамтран ажиллах гэрээ
- Даалгаврын гэрээ
- Хөлсөөр ажиллах гэрээ
- Хөдөлмөрийн гэрээ
Хамгийн түгээмэл 4 заалт (оруулбал зохих)
- Гэрээний үр дүнд гарсан зүйлс → Захиалагчийнх
- Бүтээгдэхүүний зохиогчийн эрх, өмчлөх эрх → Захиалагчийнх
- Бусдад худалдах, түрээслэх, ижил санаа гаргахгүй байх → ЧУХАЛ
- Шууд болон шууд бусаар олж авсан мэдээлэл → Нууцлах
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
Мэдээллийн эзэн (хувь хүн) → СтартАп-ууд харин Хариуцагч болно. Заавал 1. Цуглуулах, 2. Боловсруулах, 3. Ашиглах зөвшөөрөл авах ёстой болсон.
Ямар ч байгууллага байсан Хувийн мэдээлэл (10) → Цахим тодорхойлогч (6) болон Эмзэг мэдээлэл (7) зэргээс аль нэгийг нь хэрэглэж л байгаа. Тиймээс мэдээлэл авахдаа 1. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр, 2. Хуульд заасан үндэслэлээр, 3. Хөдөлмөрийн харилцааны явцад болон 4. Гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангах зорилгоор авч болно.
Кибер аюулгүй байдлын тухай хууль
Бүгд мөрдөх ёстой нийтлэг журамтай болсон. Дундын мэдээллийн системээр үйлчилгээ үзүүлэгч (бараг л бүх стартап) энд хамрагдах байх гэсэн. Цахим орчинд 1 платформ үүсгээд олон хүнд хүрсэн үйлчилгээ үзүүлж байгаа бол МАБ аудит, Эрсдэлийн үнэлгээ, Нийтлэг журмыг дагах үүрэгтэй.
Хуулийн session-ы хувьд их хэцүү ч юм шиг, гэхдээ бас хаяж огтхон ч болохгүй чухал сэдэв байлаа. Ирэх 7 хоногт харин Go to market & Scale.