Founder Institute Mongolia journey

week#11

--

Өнгөрсөн долоо хоногийн нийтлэл нь 👇👇👇

Week#10-н даалгавар нь Шаардлагатай хүнээ тодорхойлох, Hire хийх, Hire хийхийн тулд ямар зарчим баримтлах, өөрөө яаж манлайлах талаар байлаа.

Манай хувьд санхүү, бизнесийн талын хүн байхгүй гэдэг нь ер нь сул тал болж байгаа. Судалгаа талын expert хэрэгтэй эсвэл Судалгааны байгууллагатай хамтрах. Бас яг PWA хөгжүүлэх тал дээр нь FrontEnd хөгжүүлэгч хэрэг болохоор байгаа.

FI-н зүгээс гаргасан IMPACT гэдэг code of ethics байдаг юм билээ.

Энэ долоо хоногийн session-ы хувьд Growth байсан. OkoD болон Denar орж ирсэн. Эхний питчүүд дээр өгсөн feedback-с дурдвал…

  • .MOD: Асуудал нь мөнгө өгдөг талдаа… Зүгээр орон зайг бөглөх биш. Зөв matching хийх нь чухал. Sales талдаа хүчтэй байх хэрэгтэй.
  • Reapy: Урьд нь байгаа зүйлийг хийж байгаа бол онцлог буюу ялгарал маш сайн байх хэрэгтэй. (арай их… << NOT enough)

Customer relationship management & Growth hacking

Бизнесийн өсөлтөд ажиллаж байсан туршлагатай. Жишээ нь 2014 онд Японд шинэ хэрэглэгчийн тоог 20% → 3x 60% болгож байсан.

Хэрэглэгчээ objective байдлаар ялгаад, нийт дэлхийн зах зээл (Global), боломжит зах зээл (TAM), онилсон хэсэг (SAM, SOM) гэх мэт гаргана. Тухайн хэрэглэгчдээ хүрэхийн тулд Non-physical болон Physical арга замыг ашиглана.

1 хэрэглэгч → 1$ (~3000₮)

Жишээ нь : Манай вэб апп-г 1000 хүн сонирхоод, 100 хүн хэрэглээд, 10 нь шинэ хэрэглэгч болбол 10% CVR (conversion rate)-тэй байна. Үүнд 10'000$ маркетингд зарцуулсан бол CAC => 10'000/50=200$ болно.

Хамгийн сүүлд хэзээ, ямар давтамж, хэдэн ₮ гэдгээр нь

CRM lifecycle:
1.
эхлээд яаж хэрэглэгчээ нэмэх
2. дараа нь хэрхэн active байлгах
3. non-active дундаас HIGH VALUE хэрэглэгч татах
4. зөв хэрэглэгчийг онилох

Маркетинг бага зардлаар ӨНДӨР ӨГӨӨЖ-тэй хэрэглэгч олох!

Growth → must come after Product Market-Fit

Product market fit болчихсон үед Growth сэдэв яригдана. 5–6–7 шууд ярьж болохгүй. Монголд CAC өндөр хэрнээ, битүү marketing хийгээд байдаг.

YOU ARE NOT THERE YET!

asu2.mn

Компани бол ердөө 2хон төрөл байдаг. Before PMF & After PMF

Анхан шат → Өсөлтийн шат (Growth) болохын тулд
- Бүтэн цагийн 10 ажилтантай бөгөөд жил бүр 20% өсдөг байх ёстой.
- 1–3 сая $ орлоготой 1 сая босгосон байх хэрэгтэй.
- Founder → CEO/MT албан тушаалтай, Баг → Компани, Давтамжит орлоготой, Тодорхой процесстой

Монголд өсөлтийн шатны компани 150k хэрэглэгчтэй байх хэрэгтэй

Өсөлтийн шатанд хөрөнгө оруулж байгаа Хөрөнгө оруулагчид at least 5x хүсэж байгаа. Үүсгэн байгуулагчид яг энэ шатад 1 бол vision, 1 бол process-луу орох шаардлагатай болж Title-аасаа салдаг.

Founder Institute Founder Institute бол proven model. Даалгаварууд бол яг л бодит амьдралтай адил. Submission хийсэн л цааш явна. 1 имэйл явуулаагүй бол ХО байхгүй, 2 өдөр хоцроовол strategic partner байхгүй. SHOW UP!

Дараачийн долоо хоногт Funding & Equity орж ирнэ ээ.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй