Founder Institute Mongolia journey

week#5

--

Өнгөрсөн долоо хоногийн нийтлэл нь 👇👇👇

За тэгээд гол даалгавар нь нэрээ олох байлаа. Гаднын төстэй аппликэйшнүүдийг судлах, өөрсдийн ялгарлыг олох, түүндээ таарсан нэр өгөх гэдэг ч бас амаргүй даваа юм.

  • Гаднын: BrandedSurveys, Mingle Survey, Survey Junkie, Survey Bee, InboxDollars, SwagBucks, LifePoints, Valued opinion, OneOpinion, OnePoll, I-say, MaruVoice, PrizeRebel, Answeo, Curious Cat…
  • Дотоод: forms, iForm, sudalgaa, esudalgaa, esurvey, asuulga…

Эхлээд Qash (quick+cash), QRview (Quick + Review), Feeder (Feedbacker) гэх мэт гадаад нэр бодсон ч ер нь л таалагдсангүй. Бас Монголд учраас илүү ойлгомжтой, монгол нэр зүгээр гэж үзэн өөр нэрийн сонголтыг бодож үзэв.

Маск (anonymous), НэгСанал, Асуу (Anonymous Survey & Unique Users), Холбо (хоёр талыг холбох) гэх мэт хувилбар гаргасан ч 100% таалагдсан нэрээ олсонгүй.

Танд гоё нэр байвал санал болгоорой

Бас EPIC sprint (нэмэлт даалгавар) авч бүтээгдэхүүний mockup-аа гаргаад, InVision дээр хийгээд, 500 хүнээр тестлүүлэх хэрэгтэй болсон.

Жишээ форм бөглөх байдал

Судалгааны хариуд нийт 588 хүмүүсийн 70% нь гар утсаар нэвтрэх, 30% Gmail, 50%+ нь бэлэн мөнгө 30% нь мөнгө + бэлгийн карт, 35% + 60% нь манай аппликэйшнийг ашиглаж магадгүй гэсэн байсан.

Энэ долоо хоногийн session-ы хувьд Mentor Idea Review байсан тул өрөөнүүдэд хуваагдан орж өөрсдийн 3 минутын питчээ хийсэн. PokketBill, Irvis-н Цэнгэл болон ICT-н Баттулга гурваас хэд хэдэн comment-ууд авсан бөгөөд зарим нэгийг нь дурдвал:

  • Технологи нь CORE давуу тал болох хэрэгтэй
  • Үнэнчээр бөглөж байгааг яаж шалгах
  • Big data analytics хэрэг болно. Matching болон Accuracy чухал
  • Өндөр цалинтай хүмүүсийг хэрхэн татах, оруулж ирэх вэ
  • Магадгүй GenZ-д зориулсан байж болох юм

Ингээд тавьсан питч-н хувьд боломжийн, шийдэх хэрэгтэй асуултууд болон өөрсдийн ялгарлыг гаргаж ирэх талаар зөвлөгөө авсан session маань дууслаа.

Me trying to become Startup founder

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй