Founder Institute Mongolia journey

week#13

--

Өнгөрсөн долоо хоногийн нийтлэл нь 👇👇👇

Week#12-н даалгавар нь төгссөнөөс хойш 3 сарын дотор Minimum Victory Condition буюу юу хийсэн байхаа тодорхойлох, Funding Strategy гаргах, Hiring/Sales/Product/Graduation plan гаргах болон ирэх 3 сард болон event-үүдийг судлаад уулзах хүмүүсээ онилох даалгавартай.

  • MVC хувьд fulltime founder болон 4 хүнтэй баг, v2.0 serverless гаргах, 10k бүртгэлтэй хэрэглэгчтэй болох
  • Одоохондоо bootstrap хийх, мөнгө босгох хэрэггүй бөгөөд хамгийн чухал нь багаа бүрдүүлэх (committed)
  • 1 том, 5 дунд, 10 жижиг захиалагчтай болох (сүүний үнээтэй болох)

гэсэн гол зорилтууд гаргасан. #hope

Харин сүүлчийн session маань in-person IT park-д болсон бөгөөд менторууд болон бас бусад хүмүүс ирж сүүлчийн питч-ээ тавьсан. Манай хувьд asu2.mn-ээ ашиглан асуултын төрөл болгоныг харуулсан питч тавьсан.

Эхний питч-г Шкаф-н Агнууш хагалж 4 founder-н дараа MongolID-н Халиунбат стартап хийх талаар, дараа нь Steve Potter (Starchase Automotive) бас өөрийн туршлагаас хуваалцсан. Potter-н ярианаас…

“The only constant is change” ~Isaac Asimov (1920–1992)

Том жижиг, аажим огцом, сайн муу гэх мэт янз бүрийн өөрчлөлт бидний эхлүүлснээр эсвэл ямар ч хамааралгүйгээр байнга болж байдаг. Өнөөдөр, маргааш, ирэх 7 хоногт… өөрчлөлт болно.

Leader/Манлайлагч = music conductor (удирдагч)
өөрөөсөө илүү чадвартай хүмүүсээр өөрийн “tune”-ээ тоглуулах

People/Хүн + Professional conduct/Мэргэжлийн ёс зүй + Process/Процесс + Performance measures/Гүйцэтгэлийн хэмжүүр + Profit/Ашиг зэрэг нь нийлээд Potter-н 5P болсон. Гэхдээ эдгээр нь Skill/Ур чадвар болон Passion/Хүсэл эрмэлзэл-гүйгээр хэрэгжих боломжгүй байдаг.

“Some men see things as they are and ask Why,
I dream of things that never were and ask Why Not” ~Robert F. Kennedy

Ингээд Steve Potter-н илтгэл дуусаад Сертификат гардуулалтын дараа үлдсэн питчүүд хийгдэн networking хэсэг үргэлжилсэн. Гэхдээ цагт баригдмал байсан тул харьцангуй эрт event-ээ дуусгасан даа.

Мөн хамгийн сүүлчийн даалгавар нь 1. Accountability буюу дараагийн Impact Deadline хүртэл хэн, яаж нөгөө plan-уудыг нь шалгах, 2. Leadership Follow-up буюу хэрхэн манлайлагч байх, ямар сорилтуудтай тулж байгаагаа бичих, 3. Vision буюу яагаад гэдгээ дахин санаж бичих, 4. Dedication буюу хүнд үед “баг”-тайгаа хуваалцаж чадахгүй зүйлсээ хэнтэй яаж ярилцах support систем үүсгэх, 5. Prioritization буюу хүнд шийдвэр гаргах хэрэгтэй үед ашиглах юунд үгүй гэж хэлэх эрэмбэ гаргах байна лээ.

За ингээд ямар ч байсан 14-н долоо хоногийн хөтөлбөрөө дуусгалаа. Эхний байдлаар дүгнэхэд маш шахуу бөгөөд сурах зүйл ихтэй, даалгавраар бөмбөгдүүлсэн 3 сар байлаа. Бас ганцаараа биш багаараа орон нь 200 хувь илүү гэж санагдсан. Удахгүй бүх нийтлэлүүдээ нэгтгэсэн 1 нийтлэл болон what happens after талаар бас хуваалцана аа.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй