Google X Group Ulaanbaatar

2B | +1% better 2day | mu.001

--

Зиа түрүү жилийн 9/21-нд Google Business Group-н зохион байгуулсан нэг үйл ажиллагаанд орсон юм. Тэрнийхээ тэмдэглэлийг бичих гэж бодсоор байтал өнөөдөр болчихлоо. Better late than never 😅

GBG Ulaanbaatar : нь технологи дээр суурилсан бизнес, орон нутгийн бие даасан бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой ба үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, зааварчилгааг Google компани удирдах явуулдаг #гэсэн. GDG Ulaanbaatar-тай төстэй юм уу даа

Энэ удаагийн эвентийн хөтөлбөр нь

  • What is AMP & why?
  • What is Design Sprint & demo!

гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн байсан.

What is AMP?

AMP буюу Accelerated Mobile Pages нь хэрэглэгч вэб хуудсыг гар утсан дээрээ илүү хурдан ашиглахад зориулсан framework юм.

Open Source Framework designed to enable fast-loading mobile websites.

Гол санаа нь вэб хуудас ачаалах хугацааг багасгах бөгөөд user experience-г сайжруулах гэж хэлж болохоор. Анх Google, Twitter, Pinterest, LinkedIn, Wordpress нарын 30 гаруй компаниуд нэгдэн эхэлсэн #гэсэн (2015/10/7). Хэрвээ анзаарсан бол publisher буюу контент/мэдээ үйлдвэрлэгч сайтууд нилээн байгаа биз?

Desktop version буюу компьютероос ордог вэб нь хэтэрхий их хэрэггүй зүйлтэй, нүсэр томоос гадна гар утас дээр ажиллахдаа гажигтах тохиолдол ч бий. Тэгвэл тэр л асуудлыг шийдэх гэсэн оролдлого нь AMP. Дотроо үндсэн 4 чиглэлтэй

Гар утсан дээрээсээ Google хайлт хийхэд ард талд нь нэг icon гарч ирдэг болсон байгаа. Та анзаарсан уу? Цахилгаан (lightning) шиг icon ард нь харагдаж байвал AMP дэмждэг вэб гэсэн үг.

Lightning icon (AMP)

How AMP works 👇👇👇

Дараах 7 минутын бичлэгийг үзэхэд яаж ажилладгийг нь ойлгочихно. Гүэ ер нь л аятайхан эд байна лээ шүү. Хэрэглэгчээ боддог, user experience чухал бол ЗААВАЛ хараарай.

Design Thinking

Дараачийн сэдэв нь Монголоор “Загварчлах сэтгэлгээ” гээд байгаа зүйл. Сүүлийн хэдэн жил нилээн моодонд орсон. Моодонд ороод байгаа шалтгаан нь цаг үеэс бас хамааралтай байх. Бүх зүйл ХУРДТАЙ, үр дүн харуулахыг шаарддаг болчихсон үед ЯАААГ л таарч байгаам шиг.

Design thinking is a process for creative problem solving.

Товчхондоо бол “Загварчлах сэтгэлгээ” гэдэг нь асуудлыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх нэг арга юм. Ингэхдээ харин бүтээлч (creative) болон шийдвэрлэх/шүүмжлэх (critical) сэтгэлгээг хослуулснаар бага хугацаанд, их үр дүнд хүрэх боломжийг олгодог.

Үндсэн 5 алхамтай :

  1. Emphatize (Ойлгох)
  2. Define (Тодорхойлох)
  3. Ideate (Санаа гаргах)
  4. Prototype (Туршилтын загвар хийх)
  5. Test (Баталгаажуулах)

Ихэвчлэн нэг удаа хийж дуусгаад дахин 1–2 удаа давтах бөгөөд давталтын цикл нь өмнөхөөсөө хурдан дуусдаг. Гол асуудал болон яаж шийдэх нь бараг тодорхой болчихдог гэх үүдээ. Илүү ихийг мэдмээр байвал дараах бичлэгийг үзээрэй.

Миний хувьд demo хийх үеэр өөрийн туршиж байгаа санаа дээр багаар ажилласан. Өөр өөр background-тай хүмүүсээс санал шүүмж сонсох нь eye opening байсан шүү. (perspective 🗯🗨💭)

Өглөө 9-с өдөр 3 хүртэл хагас өдрөө зориулсан энэ хөтөлбөр гэртээ Netflix 1 season талдаа оруулснаас илүү өгөөжтэй байсан гэж би хувьдаа дүгнээд байгаа. Ер нь тэгээд хаа сайгүй, үнэ төлбөргүй зөндөө гоё үйл ажиллагаанууд болж байхад өөрт хэрэгтэй, таалагдсан луугаа сардаа ядаж 1 явчихаад байхад гэмгүйдээ. Netflix бол чамайг 24/7 хүлээж л байх болно. Дараачийн нийтлэлээрээ GDG Ulaanbaatar-н DevFest2019 талаар оруулна аа.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй