I FAILED

2B | +1% better 2day | v.004

--

Миний өмнө нь нийтэлж байсан 👆👆👆 нийтлэлийг уншсан бол төгсгөл хэсэгт нь

гэсэн байсныг нь санаж байгаа байх. Өмнөх 100 хоног дээр зөвхөн хийсэн зүйлсээ тоймлон дүгнэн бичсэн бол дараачийнх дээрээ төлөвлөгөө гарган түүнийгээ хэрэгжүүлэхийг оролдсон юм. “Оролдсон” гэж байгаа шалтгаан нь би нийт төлөвлөгөөнийхөө талд нь ч хүрч чадаагүй болохоор тэр. 😪😥😭

Эхлэл : (Planning & Early Stage 🎯)

2018/8/6-ны өдрөөс эхлэн 2018/11/14-ний өдрийг хүртэл 100 өдөрт багтааж хийхээр зорилтууд тавьж, тодорхой төлөвлөгөө гаргалаа. Үндсэндээ
— Амьдралын хэв маяг/хандлага (Гэр бүл + Дадал зуршил + Бусад)
— Бие физиологи (Дасгал хөдөлгөөн)
— Нийтлэл (Medium + Benkyokai)
— Сурах (Онлайн курс + Бусад)
— Хөгжүүлэлт (Инноватор + Интранет + Бусад)
гэсэн бүлэгт хуваагдсан хэдэн TASK-ууд.

Анх эхэлж байх үедээ нилээн шахуу бөгөөд сул цаг бараг л байхгүйгээр төлөвлөгөө гаргасан. (Их л бардам байж 🤣🤣🤣)

Impossible is nothing

Эхэндээ ч сүрхий байлаа. Өглөө эрт босож, дасгал хөдөлгөөнийг нормоос нь давуулан биелүүлж эрч хүч, мотивацаар дүүрэн байсныгаа онцлох нь зүйтэй байх. Яг л шинэ оны зорилгоо гаргаад 1 сарын 1-нээс хийж эхэлж байгаа мэт.

1. Та яг одоо 2018 онд хийнэ гэж гаргасан зорилгоо санаж байна уу?
2. Биелүүлж чадсан уу?
(асуултанд маань сэтгэгдэл дээр хариулж өгөөрэй ️🙏🙏🙏)

За тэгээд явж байтал БОДИТ АМЬДРАЛ-тайгаа нүүр тулж эхэллээ-дээ.

FACE reality head-on

Бодит амьдрал : (Shit Happens 💩)

Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал нэг ойлгосон зүйл маань юу ч 100% төлөвлөгөөний дагуу явдаггүй гэдэг байсан юм. Учир нь хүний амьдрал гэнэтийн явдлуудаар дүүрэн болохоор төлөвлөгөөнд ӨӨРЧЛӨЛТ орох нь ГАРЦААГҮЙ.

Plans always change

100 / 14 хоногт 1 = 7 нийтлэл
төлөвлөгөө маань 57%-тай л биелсэн. 😞

14 хоногт нэг нийтлэл гаргана гэсэн төлөвлөгөө маань бусад олон янзын ажлуудаас хамаарч 21–30 хоног болсон байлаа. Эцэст нь
Селениум Тест гэж юу вэ?
3 нас хүрэхэд оройтно
What the AWS? (VPC + λ function + IGW)
Улайрах (Deep work)
дөрвийг л гараасаа гаргаж чадсан байсан.

Дараачийн ойлгосон зүйл нь өөрийгөө хянах. Хийх ёстой төлөвлөсөн юмаа бүгдийг нь хийж байгаа эсэхээ тэмдэглэж, хийгээгүй тохиолдолд өөрөө өөртэйгөө хариуцлага тооцох гэдэг энгийн боловч ЧУХАЛ зүйл юм байна лээ. Бид нар ихэвчлэн хүнээр цагдуулаад сурчихсан, энэ тэндээс шалтаг гарган өөртөө чөлөө өгөхдөө гаргууд болохоор нэг удаа амраад, нэг өдөр мартаад, дараа өдөр нь завгүй байж таарах гэх мэтээр явсаар нэг л мэдэхэд 7 хоног юу ч хийгээгүй байж байдаг. Нэгэнт л хийхээр төлөвлөсөн бол өөртөө харагдахаар ил газар явцыг харуулсан самбар байвал их зүгээр санагдсан. 📅📆

Visualize

Би өөрөө Google Sheets ашигласан боловч заавал апп асааж орсны дараа тэмдэглэл хийх, байнга нүдний үзүүрт харагдахгүй байсан зэрэг шалтгаанууд нь ТУУШТАЙ байж чадаагүйд маань нөлөөлсөн байх гэж бодогдсон.

Хариуцлага тооцож байгаатай адилхан сайн хийх тусмаа өөрийгөө урамшуулж, үргэлжлүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө их хийе бүтээе гэсэн дүрэлзсэн гал бага багаар унтрах аюултай.

Reward => Productivity

Өдөр бүр тоо нь өсөх 10/20/30-аас эхэлсэн төлөвлөгөөгөөр 3 төрлийн дасгал хийж эхэлсэн юм. Гэхдээ тэгээд 1 сарын дараагаас би үүнийг хийсэн ч яалаа гэх бодол төрснөө нуух юун. Өөрийнхөө төлөө хийж байгаа хэдий ч хааяа нэг урамшуулаад өөртөө бялуу* авч өгөөрэй гэж захимаар байна.
* бялуу : дуртай зүйлээ хийх

Хүмүүс эхлэл бол 50% гэж их ярьдаг. Гэтэл эхэлсний дараах 2 чухал зүйлс бол тууштай байх, тэгээд төгсгөлийг час хийтэл нь сайн хийх байдаг. Сүр дуулиантай эхэлчхээд сураггүй алга болдог хүмүүс зөндөө. 📉

It’s easier to start than finish

110% эхлээд 90 70 50 30 10 -10% болтлоо унадаг үзэгдэл их ажиглагддаг. Тэгснээ гэнэтхэн Deadline💀 дөхөөд ирэхээрээ гэнэт эрчимжин бага зэрэг сэхээ авдаг. Харамсалтай нь энэ нь ихэвчлэн нүд хуурсан л үйлдэл болох талтай.

Санаж явах зүйлс : (Point to remember 📝)

  • Төлөвлөгөөндөө үргэлж НӨӨЦ цаг үлдээх ⏲⏲⏲
  • Хийж буй явцаа БАЙНГА харж байх/хяналт тавих ✅✅✅
  • Өөрийгөө УРАМШУУЛАХ/хариуцлага тооцох 🎁🎁🎁/⛔⛔⛔
  • Сайн ДУУСГАХ (Эхлэл 50% бол тууштай хийх, 100% болгон дуусгах гэдэг түүнээс ч том хоёр даваа байдаг) 🏁🏁🏁

Энэ бүгдийгээ дүгнээд үзэхэд ер нь
1 сар ➡ 3 сар ➡ 6 сар ➡ 1 жил ➡ 2 жил ➡ 3 жил ➡ 5 жил ➡ 10 жил
гэж ерөнхий зорилтуудаа гаргасны дараа нэг нэг сараар нь нягт боловч маневр хийх боломжтой төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэж бодсон. Мэдээж үүн дээрээ нэмэгдээд байнгын хяналт тавьж явах нь маш сайн төгсгөл хийхэд хамгийн их нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.

100 өдрийн төлөвлөгөө маань бүтэлгүйтсэн ч гэсэн энэ 100 өдрөөс би өнгөрсөн амьдралдаа санаж явах олон зүйлсийг ойлгож авсан.

Fail forward

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй