I’m an architect at last

2B | +1% better 2day | aws.008

--

Сар гаран бэлдсэний эцэст AWS certified architect боллоо. 🤘🤘🤘

AWS Certified Solutions Architect — Associate

Хэдий агуулгын хувьд Cloud Practitioner-тай төстэй боловч арай илүү гүнзгий түвшний шалгалт. Ихэвчлэн хэрэглэгчийн шаардлагыг хангасан хамгийн хямд бөгөөд хялбархан архитектурын шийдлийг олох асуултуудтай.

Prep

Ер нь бол өмнөх зарчмын дагуу бэлдсэн. Үндсэн 2 хичээл + AWSreview хичээл + лаб + тэгээд дасгал тестүүд хийсэн байгаа.

  1. Linux academy : AWS Solutions Architect Associate
  2. A cloud guru : AWS Solutions Architect Associate
  3. AWS exam readiness : Solutions Architect Associate

Linux Academy-н хувьд лаб хийх хэсгүүд нь их гоё. Юу сурах, ямар2 сервисүүд ашиглах талаар бүрэн тайлбартай бөгөөд Github дээр хэрэгтэй мэдээлэл, код байхаас гадна яаж хийх заавар нь хүртэл бичлэг хэлбэрээр байдаг.

Харин A Cloud Guru-н хувьд exam simulator нь нөгөөхөө бодвол илүү санагдсан. Өнгө үзэмжийн хувьд ч, алдах үед нь гарч ирдэг тайлбарууд нь ч тэр.

Сониноос саяхан A Cloud Guru нь Linux Academy-г худалдаж авсан байна лээ — link

Хичээлүүдийг нь үзэхэд харьцангуй амархан, мэдэхгүй зүйлс 30% орчим байсан ч тестүүдийг нь хийхэд эхэндээ 70%-аас дээш оноо авч чадахгүй байсан шүү. 😥 Ядаж байхад 1 асуулт нь 3–4 өгүүлбэр болохоор уншихаас залхуу хүрмээр 😪😫😴😲

A Cloud Guru : Exam simulator (SAA)

Бэби-гийн зөвлөгөө #1 : Бүлэг болгоны тестийг 100% pass-ла.
- Эхний хэдэн удаад нь 40–80%-тай хийх байх
- Дараагийн 2-3 нь 90%+ болно
- Сүүлийн 2-оо заавал дараалсан 100%-р даваад
дараачийн бүлэгрүү шилжээрэй

AWS : SAA Exam Readiness-н хувьд шалгалтад хэрэгтэй ойлголтуудын дүгнэлт хичээл байгаа. Нийтдээ 2 цаг бөгөөд үзчихсэн байхад гэмгүй эд. Шалгалтын cheatsheet 👇👇👇

Ерөнхий зөвлөгөө (Асуултаа ойлгох)
Module 1 : Design Resilient Architectures
Module 2 : Design Performant Architectures
Module 3 : Specify Secure Applications & Architectures
Module 4 : Design Cost-Optimized Architectures
Module 5 : Define Operationally-Excellent Architectures

Бэби-гийн зөвлөгөө #2 : 5 pillars of WAF-г унш
- 5 багана
- Тэдгээрийн Design principles & Best practices судла
бүх юм ОЙЛГОМЖТОЙ болно

Шалгалтын хувьд

Товчоор хэлбэл
— 150$ үнэтэй (-50% discount өмнөх шалгалтын бэлэг)
— 130 минут (+30 бэлэг ESL)
— 65 асуулт
— 5 хэсэг (domain)

Шалгалттай холбоотой зарим нэг мэдээллийг өмнөх нийтлэлээс маань уншаарай. 👇👇👇

  1. Шалгалтад орж ирэх гол зүйлс нь High Availability (HA) болон Fault Tolerance.
    — Auto-Scaling, Multi-AZ, Read-Replica, Disaster Recovery, Backup
  2. Нэрийн хуудас болсон сервисүүд болон тэдгээрийн өртөг, ерөнхий ажиллагаа, тохиргоо зэргийг сайн мэдэх хэрэгтэй.
    EC2, EBS, EFS, S3, RDS, Aurora, DynamoDB, Redshift, ElastiCache, Cloud Front, ELB, Cloud Watch, Cloud Formation, Elastic Beanstalk

Шалгалтын know-how

Цагаан сарын амралтыг ашиглаад хэсэг хугацаанд тест нухаж байгаад 2/27-нд шалгалтаа өглөө. Нийт 160 минутын шалгалт ч бас хэцүү байна лээ шүү. Нуруу өвдөөд, өгзөг налчийгаад 😅

  • ✅ Шалгалтаа өгөхдөө эхлээд нэг удаа бүх асуултаа хурдхан гүйлгээд хариулаад явсан. 65 асуулт = 44 минут ~40 сек/1 асуулт
  • ✅❓ Дараа нь эхнээс нь сайн шалгаад, эргэлзээтэй асуултуудаа flag 🚩 хийнэ. Амархан буюу тодорхой асуултууд дээр 20–30 сек, эргэлзээтэй асуултууд дээр 1–2 мин зарцуулахад 50 мин орчим болсон.
  • ✅❓🆗 flag хийсэн асуултуудаа дахин нэг нухацтай шалгаад өөрийн хариултаа сонгоно. 8 асуулт = 8 минут ~1 мин/1 асуулт
    (up to 5 minute)

нийтдээ 160 минут байснаас 100 минут дотор шалгалтаа дуусгаад 60 минут цаана нь үлдсэн байна лээ.

Бэби-гийн зөвлөгөө #3 : flag / тэмдэглэ
- Хариултыг нь мэдэхгүй байгаа бол түр зуур ОРХИЧИХ
- Өөр асуулт хийж байхдаа хамааралтай зүйл олж магадгүй
- Ядаж л хэсэг хугацааны дараа ӨӨР нүдээр харах болно

I got 901 out of 1000 (720+ is needed)

Одоо хэсэг амраад наадмын үеэр AWS Machine Learning Specialty, AWS Developer Associate эсвэл GCP Associate Cloud Engineer-н шалгалт өгдөг юмуу гэж бодож байгаа. Учир нь манайх 6 сар дотор 2 сертификатын урамшуулал гэж байдаг болохоор 😂😂😂 хэсэг зай авахгүй бол болохгүй.

Бэби-гийн зөвлөгөө #4 : Тест, тест, ЛАБ, тест
- Тест хийхэд алдсан зүйлээ дараа нь САНАХ магадлал их
- Гэхдээ nothing beats EXPERIENCE -> өөрөө туршиж ҮЗ

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй