I’m going PRO (AWS SAP)

2B | +1% better 2day

--

Sorry… Draft-д 3 жил болсон нийтлэлээ, өнгөцхөн засаад дуусгалаа. Авсан сертификат нь бүүр expired болсон байдаг шүү. 🤣

Credly certificate verify

Хэрвээ та оюутан байсан бол “Ухаарлын 7 хоног” гэж мэдэх байх. Их сургуулиа төгссөнөөс хойш анх удаа л шалгалтад зориулж өдөржин шөнөжин ном (утас) шагайлаа.

Миний нийтлэлүүдийг уншдаг бол өмнө нь AWS : CP, AWS : SAA шалгалт өгч байсан даа. Энэ удаад нэг түвшин ахиулав.

Exam content :

Байгууллагын хувьд олон салбар, тус тусдаа account, ондоо шаардлагууд гэх мэт complex асуудлуудыг шийдэх (12.5%), бизнесийн шаардлагад нийцүүлэн шинэ шийдэл гаргаж ирэх (31%), одоо байгаа шийдлийг хэрхэн AWS-руу шилжүүлэх (15%), төлбөрийг багасгах (12.5%) болон ажиллаж байгаа шийдлийг хэрхэн сайжруулах (29%) гэсэн үндсэн сэдвүүд орж ирнэ.

Exam guide : AWS SAP

Ерөнхийдөө бол сертификатыг амжилттай авахын тулд AWS дээр 2+ жил ажилласан туршлагатай, өмнө нь аль нэг сертификатыг нь авч байсан, нэлээн гүн мэдлэгтэй бөгөөд AWS Well-Architected Framework-н 5 баганыг ба-бэ-гүй мэддэг байх хэрэгтэй гэж зөвлөдөг.
#Update2024 — одоо 6-н багана болсон

Preparation :

Манай байгууллага дотор явагдсан 2-дох удаагийн AWS : SAP сургалт 7 хоногийн 3 өдөр өглөө 8-с, нэмэх нь AWS Exam Readiness, Official Practice Exam зэргийг хийж шалгалтдаа бэлдсэн.

Tips from AWS :

Энэ 3-н whitepaper-лүү илүү сайн фокуслаарай гэсэн…

#1 Whitepaper : Securing Data at Rest with Encryption
#2 Whitepaper : Traditional Web Hosting VS AWS Cloud Architecture for Web Hosting

болон #3 Whitepaper : Migrating AWS Resources to a New Region. Мөн дараах 3-н сервисийн Frequently Asked Questions (FAQ)-г харах хэрэгтэй гэж байна лээ.
— #1 FAQ : EC2, #3 FAQ: Elastic Load Balancing, #3 FAQ : Elastic Beanstalk

Зөвлөгөө

How to answer questions?! effectively 🎯💯

1 асуултад ойролцоогоор 2 минут зарцуулах учраас асуултаа хурдан унших, сайн ойлгох, чухал санаа болон keywords-г маш хурдан барьж авах хэрэгтэй. Дараа нь хоорондоо төстэй хариунуудыг олж, харваас буруу хариултыг шууд хасах юм бол үлдсэн хэдээс нь сонголт хийхэд илүү хялбар болно. (#EliminateObviouslyWrongAnswers)

Tip : Identify important → Similar answers → Eliminate wrong → Not good enough answers → Final

77 асуултын 170 минутад хийх бөгөөд өөртөө review хийх боломж гаргахын тулд 1 асуултад дунджаар 1 минут 30 сек эсвэл 1 минут 45 сек зарцуулбал

1.5 * 77 = 115.5 + 55 минут цаана нь үлдэнэ
1.75 * 77 = 134.75 + 35 минут Review хийх хугацаа
2 * 77 = 154 + 15 минут л үлдэнэ

Гэхдээ хурдан хий гэдэг нь юмаа дутуу ойлгож, эсвэл сайн хянахгүй (double check) яваарай гэсэн үг биш шүү. Харин ч цаг маш бага учраас нэг асуултаа боломжтой бол дахиж эргэж харахгүйгээр нэгмөсөн дуусгах хэрэгтэй. Зөвхөн эргэлзээтэй зүйлс дээр л дахиж харна гэж төлөвлөөрэй.

Хариултаас хөөж олох

4 хариулт (ихэвчлэн) дотор ижил төстэй зүйлсийг олох, ялгарлыг нь сайн анзаарах…

Ер нь л логикоор бодвол огт мэдэхгүй асуултаа ч бараг хариулчихна даа.

Ойлго, Устга, Дүгнэ, Сонго, Баталгаажуул

Эхнээсээ буруу ойлгочихвол баларна. Цагаа хэмнэхийн тулд хасах чухал.

Reschedule

Хэрвээ шаардлагатай бол шалгалт болохоос 24 цагийн өмнө (сайн лавлаарай) шалгалтын өдрөө ҮНЭГҮЙ өөрчилж болно. Гэхдээ нэг шалгалтыг 2 л удаа өөрчлөх боломжтой.

Миний хувьд эхлээд өдрөө зоочихсон боловч арай тулгамдаа байсан учир нэг удаа хойшлуулсан.

Өдрөө бол товлоод захиалчихвал илүү дээр санагдсан шүү. Цалгардаад байхгүй. Бүр болохоо байвал 1 удаа хойшлуулчихгүй юу.

Бэлтгэл дутуу байгаа нь ер нь practice exam өгөөд л мэдэгдэнэ дээ. Linux AcademyPractice test, A Cloud GuruExam simulator, AWS TrainingOfficial Practice Exam өгөөд үзэхэд 90%+ авахгүй байвал ер нь эрсдэл өндөр гэсэн үг. (дахиад 2 долоо хоног шалгалтаа сунгавал дээр байх)

Hands-on

Хэчнээн их хичээл үзэж, тест өгсөн ч жинхэнэ туршлага байхгүй л бол ойлгоход хэцүү эсвэл толгойд сайн бууж өгөхгүй мартчих гээд байдаг. Тийм болохоор өөрөө хийж үзэх AWS Free Tier, Linux Academy — lab хийгээд байвал илүү сайн ойлгоно. Мэдээж ажил дээрээ байнга хийдэг бол бүр сайн.

Цаг

Ер нь бэлтгэлээ яаж хийхээс их юм хамаарна. “Төрчихсөн” гойд нөхөр биш л бол дор хаяж нэг сар бэлдвэл зүгээр. Тэгэхдээ өдөр бүр бага цагаар хийх үү, эсвэл 7 хоногт 2–3 өдөр арай урт хугацаагаар хийх үү өөрөө шийднэ дээ. #Cramming #BlitzWeek бол жоохон явцгүй

Мартахаасаа өмнө давтах л хэрэгтэй. (review)

E-Day

Online биш шалгалтын газар өгч байгаа бол шалгалт давхцах эсэхийг нягтлах хэрэгтэй. Манай Монголд хааяа асуудал гарна шүү дээ. Нийтдээ бараг л 4 цаг учир биеэ бэлдэх хэрэгтэй. (хоол хүнс, 00)

Сайн шалгах нь зөв ч бас хэтэрхий олон удаа нэг юмаа шалгаад байвал өөртөө эргэлзээд, зөв хариултаа буруу болгож мэднэ. 3-н удаа шалгасан байхад дахиж хараад байх хэрэггүй дээ.

За тэгээд гол нь завсарлагаа аваад, тайван гэхдээ хурдан зөв хийгээрэй. Амжилт!

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй