Mentor VS Mentee

Албан ёсны ментортой болсон түүх мину зээ

--

2020 он дажгүй жил байлаа. Ковид, хөл хорио гэх мэт хүчин зүйлсийн нөлөө их байсан ч хийж амжуулсан ажлууд ч олон байлаа. Тэдгээрийн нэг нь “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн зөвлөн-зааварчлах хөтөлбөрт хамрагдсан явдал байв.

Youth for all; All for youth

Анх Youth Opportunities MongoliaFacebook груп дотроос зарыг нь олж уншаад бүртгүүлсэн юм. (Thanks Zolzaya Chuluunbaatar)

Хөтөлбөр

Залууст хувь хүний хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийн карьераа хөгжүүлэхэд нь туслах зорилготой. (3 сарын хугацаатай)

Салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн Монгол болон гадаад 20 гаран ментор-ууд дундаас 3-г нь сонгож хүсэлтээ илгээх бөгөөд эргээд ментор нь сонгосон (зөвшөөрсөн) тохиолдолд хөтөлбөрт тэнцэх боломжтой болно гэсэн үг.

Менторууд

Миний хувьд хүсэлтээ илгээхдээ 3 өөр чиглэлийн хүн сонгосон. Түүнээс гадна тухайн ментороо надад цаг гаргах боломжтой эсэх, намайг сонгох магадлал хэр өндөр байх, бусад олон ментий 1 хүн дээр овоорох эсэхийг тооцож байгаад дараах 3 хүнийг сонгосон байгаа.

Career : Management : Politics

За тэгээд мэдээж формоо бөглөөд, яагаад оролцмоор байгаа талаараа 2 минутын бичлэг хийж YouTube дээр байршуулсан байгаа. Богино хугацаанд өөрийгөө Англиар танилцуулж бас аль болох authentic байхыг хичээсэн. Өнгөрсөн жил лав 3 удаа иймэрхүү бичлэг хийсэн байна лээ.
(Гэхдээ үзүүлэхгүй ээ. Арай л суга бичлэг болсон 😂)

За тэгээд удаан хүлээсний 9/11-д хариу нь гарч тэнцсэн боловч хэн сонгосон гэдэг нь нууц хэвээр үлдэв.

2020/9/17 — 1st meeting (I’m the guy in middle with the t-shirt that says `{Middle}`)

Менторшип & Ментор & Ментий

Ментор : гэдэг нь анх хүний нэр байсан.

Эрт дээр үед Грекийн хаан Одиссей дайнд мордохдоо хүүгээ харж хандаж байгаарай гээд Ментор гэдэг нэртэй нөхөрт даатгаж үлдээсэн байна. Харамсалтай нь тэр нөхөр нь жоохон миа гар байж таарч л дээ. Тэгсэн бурхны аварлаар Атина (Athena) бурхан зүсээ хувирган ‘Ментор’-ын царайтаагаар хүүд нь тусладаг тухай домогт бичигдсэн байна. Сонин байна уу?

За тэр ч яахав тэгээд анхны уулзалт дээр ментортойгоо танилцлаа. Азаар намайг сонгоосой гэж хүссэн хүн маань байв.

Б.Мөнхзориг (Zo)

Миний менторын хувьд Туркэд Компьютерийн Инженерээр сурсан, одоо Мобикомд Мэдээлэл технологийн газрын захирлаар ажилладаг надаас 10 орчим насаар ах, хальт харвал MongolHDБаткатай андуурахаар.

Төлөвлөгөө

Мэдээж 3 сарын хугацаанд олон зүйл амжуулах боломжгүй учир хэрэгтэй бас хийх боломжтой төлөвлөгөө гаргах шаардлагатай болсон. (S.M.A.R.T goal) 9/30 гэхэд төлөвлөгөөгөө гаргаад e-mail-дэх болов.

Анхандаа менежмент болон манлайлал талын чадвараа хөгжүүлэх, цаашид ер нь CEO, удирдах албан тушаалд шилжих гэвэл юу юу хэрэгтэй, сурах шаардлагатай талаар төлөвлөгөө гаргана гэж бодож байв. Харин ментортойгоо уулзсаны дараа илүү дотогшоогоо буюу өөрийгөө таньж мэдэх тал руу төлөвлөгөө гаргасан.

SMART goal for Mentorship (3 months)

За тэгээд иймэрхүү төлөвлөгөө гаргаад цаашдаа 7 хоногийн Лхагва гаригийн өглөө 8:30–10:30 хооронд тогтмол уулзаж байхаар болов. Ментор маань цаг зав багатай учир schedule-д нь ингэж тааруулсан бөгөөд би өөрийн ажлаа өглөө 7-с эхлээд дундуур нь гарч яваад, буцаж ирээд орой нь илүү цаг ажиллан нөхөх байдлаар багийнхантайгаа тохиролцсон юм.
(Thanks REST team: Bayarmunkh & Khishigdorj)

Sessions

Анх 2020/9/17-д хөтөлбөр нээлт хийснээс хойш нийтдээ 6 удаа биеээр, ковидоос шалтгаалан үлдсэн хугацаанд 8 удаа цахимаар уулзалт хийсэн байна. Цагаар тооцвол ойролцоогоор 6x2 цаг + 8x1 цаг = нийт 20 цаг уулзжээ.

Энэ хугацаанд харин 4 эссэ бичиж (Шалтгаан, Ганцхан шалтгаан, Шийдэл А, Шийдэл Б), 2 ном уншиж (7 habits of highly effective people, Phoenix Project), 1 resume шинэчилж, 1 вэб хийж, 1 cover letter шинээр бичсэн байна.

Түүнээс гадна амьдралын замнал, харамсдаг зүйл, хүчтэй нөлөөлсөн хүн, алдсан түүх, харилцааны асуудал, гэр бүл, Ротари гэх мэт олон зүйлсийн талаар ярилцжээ.

Миний хувьд ярилцах гэдэг нь өөрөө хамгийн гоё хэсэг нь байв. Учир нь гэр бүлийн, ажлын газрын эсвэл найз нөхдийн хүрээлэл биш цоо шинэ хүн учир санаа зовох зүйлгүйгээр ил тод ярилцаж чадсан байх.

Дүгнэлт

Анх гаргасан 2 SMART зорилтын дагуу нилээн ажил хийж амжуулах шиг болсон. Эхний зорилтын дагуу өөрийнхөө ажлын туршлагыг ер нь дүгнээд харчихсан гэж хэлж болохоор.

Нөгөө зорилтын хувьд шууд хариултаа бүрэн олоогүй ч, 2 сонголтын талаар бодит харьцуулалт хийсэн. Ингэснээр өөрийнхөө юу хүсч байгааг ойлгоход 1 алхам ойртсон юм болов уу гэж бодож байна.

Харин хөтөлбөрийн хувьд ковид болон хөл хорионоос шалтгаалж ганцхан л удаа ментий нар уулзсаныг эс тооцвол хөтөлбөрийн бусад гишүүдтэй уулзах боломж гарсангүй. Уул нь HumanLibrary-н төстэй хувилбарыг хийх санал байсан юм. Бусад 20-н ментее, 20-н ментороос 2-той нь ч болов уулзсан бол…

Closing ceremony : 1st meeting : Mentees’

Энэ хөтөлбөрийн ачаар 1 гоё хүнтэй уулзаж, албан ёсоор ментортой байж үзлээ. Надтай илэн далангүй ярилцаж, өөрийн цагийг зориулсан Мөнхзориг ментордоо маш их баярлалаа.

Хэдий албан ёсоор Mentorship хөтөлбөр дууссан ч гэсэн ментортойгоо зууралдаад л явна даа. Байнга биш ч гэсэн хааяа2 цаг товлож байгаад сонин сайхнаа хуваалцаад зөвлөгөө авч ярилцана аа.
(It’s okay right? Munkhzorig Bayasgalan)

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй