“Mongolian diaspora: Tech summit”

технологийн чуулган

--

Цахим өртөө сүлжээ ТББ-аас “Mongolian diaspora: Tech summit” олон улсын чуулганыг зохион байгуулсан. Нийт 5-н сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг явагдсаны хамгийн сүүлийн буюу Talent discussion-ы товч тэмдэглэлийг доор орууллаа.

Илтгэл by Amraa

Ярих сэдэв томоороо: Tech talent, Employer, Government, Global гэж хувааж болно. Илтгэлээс авч үлдэх key takeaways…

Tech army enlistment

IT-р ажилладаг хүн бүрийн толгойд…

Maharishi IU

Ажил олгогч нар 10 хүнтэй багийг Silicon Valley цалингаар ажиллуулахын тулд жилд 5 тэрбумын орлоготой байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь Монголын зах зээлд бол боломжгүй.

  • 2021 онд ICT салбарын 1300+ компани 15k ажилтан 144 тэрбумын нийт орлоготой байсан

“Би чадна”-чууд асуудалтай тул Upwork/Freelancer outsourcing хийх нь илүү дээр. Мөн Монголд байгаа хүмүүс гадагшаа явахгүйгээр илүү цалинтай ажил хийж болно. Эсрэгээрээ хүний нөөц бага Монголын компаниуд гаднаас ажилтан авч болно.

Хүний нөөцийн дутагдал (shortage) хаа сайгүй байгаа. 2026 онд USA-д 1.2 сая tech talent shortage, 2030 онд Japan-д 18 сая гэх мэт… Хүн татахын тулд төрөл бүрийн incentive, иргэншил санал болгож байгаа.

Нэг сонирхолтой тоо бодвол 2022 онд 15–39 насны 1.2 сая хүмүүсийг IT армид оруулаад 4 жил bootcamp-д сургаад жилийн 110k$ цалинтай ажиллавал жилд 132 тэрбум долларын цалин оруулж ирнэ.

Монгол улсын төсөв болох 4.8 тэрбум доллараас даруй 25 дахин их…

Хэлэлцүүлэг хэсэг

1. Монголын зах зээл дээр жил бүр нийлүүлэгдэж байгаа технологийн мэргэжилтэн, боловсон хүчин хангалттай байна уу? Их сургуульд сураад гарах ёстой юу, эсвэл сүүлийн үед тренд болоод байгаа bootcamp-р сураад явах уу?

  • Амра: Ажил хийж байгаа хүний зүгээс хараад илүү шуналтай сонголт хийвэл сайн bootcamp-р төгсөөд хурдан явах нь дээр. Software Engineer буюу онол харьцангуй бага шаардагдах мэргэжлийн хувьд энэ нь боломжтой.
  • Уянга: Технологийн салбарт олон хүн хэрэгтэй байдаг. Software Engineer, Designer, Project Manager гэх мэт. Монгол мэргэжилтнүүдийн тоо хангалттай биш. Ялангуяа career change хийхэд bootcamp чухал. 3–6 сарын тогтсон бүтэцтэй, hands-on туршлага өгдөг.
  • Оюунэрдэнэ: Машин хийхэд “гупер”, мотор, дизайн гэх мэт олон хэсэг хэрэгтэй. Мэдээж бүгд их сургуульд сурах албатай биш. Зарим нь техникийн ажилтан, зарим нь үндсэн мэргэжилтэн болно. Харин их сургуульд сураад МОТОР нь болж чадна.

2. Манай боловсролын хөтөлбөр хэр сайн байгаа вэ? Чанар нь хангалттай юу, гарч ирж байгаа шинэ ажилтан хэр сайн байна, болж байна уу? Эсвэл МСҮТ зэрэг дэд бүтцийг ашиглах хэрэгтэй юу?

  • Энхжаргал: Гэрэгэ системс-н хувьд in-house training буюу өөрсдийн школтой. Чанар муу гэж гомдоллох, бэлэн бүтээгдэхүүн хайгаад суух хэрэггүй. Өөрсдөө орчноо бүрдүүлээд сургаад ав. Их сургуулийн багш нартай хамтрах, гэрээ хийж ажиллаж бас болно.
  • Алта: МСҮТ-г ашиглаад college статустай болгоод хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Англид яг ийм жишээ байдаг. Их сургууль төгсөх үед 25'000£ (~70 сая ₮) тэтгэлэгтэйгээр багш болох хөтөлбөрт хамрагдсан.
Talent Discussion: Онлайн 2 хүн биеэр 3 хүн.

3. Махариши гээд байдаг компани болгоноос инженерээр явдаг. Ер нь энэ хөтөлбөрөөр явах нь зөв үү? Явсан хүмүүс эхнээсээ ирж байна уу?

  • Амра: Явсан хүмүүс зарим нь ирсэн. Зарим нь үлдсэн. Явж байгаа томоохон шалтгаан нь 1. Цалин, 2. Хүүхэд/Гэр бүл байдаг. Энэ урсгалыг буруу гэж хэлж чадахгүй.
  • Уянга: Зөвхөн цалин гэлтгүй, орчин, боловсрол, өсөж дэмжих боломж гэх мэт олон шалтгаанаар том зах зээлрүү явдаг. Тодорхой хугацаанд гадаадад ажиллаж, амьдраад буцаад эргэж ирэхийг зөв гэж боддог.
  • Оюунэрдэнэ: МУИС 3000 хүрэхгүй хүн төгсгөсөн байдаг. Том том асуудлыг шийдэхийн тулд ICT салбарын хүний нөөцөд төрөөс чухал анхаарах хэрэгтэй.
  • Энхжаргал: 2–3 жилд шинэ хүүхэд ер нь дажгүй болчихдог. Ахлах болдог. Яг энэ үед гаднаас “зулгаадаг”. Яваад буцаад ирэхийг дэмждэг. Илүү туршлагатай болоод буцаж ирэх, бүр болохгүй бол онлайнаар ажиллаарай. Нийгэмдээ оруулж буй хувь нэмэр нь дан ганц цалингаас илүү учир Монголдоо илүү дээр байдаг. Цалингаас илүү хувь эзэмших системийг санал болгодог.

4. Ажлын зар дээр байдаг өрсөлдөхүйц цалин гэж юуг хэлж байна?

  • Амра: Судалгаа сайн хийдэг. Entry, Mid, Senior түвшинд ямар цалин байдаг вэ, тухайн оронд (region) хэд байдаг гэсэн судалгаанаас хамаарч санал болгодог. FACT дээр суурилж.
  • Уянга: Бэлэн судалгаанууд байдаг, харилцан тохиролцдог (negotiation). Том компаниуд мэдээж startup-с илүү base salary-тай тул нөгөө талдаа startup-ууд equity санал болгодог.
  • Оюунэрдэнэ: МУИС багш нар өрсөлдөхүйц цалин авдаггүй. Гэхдээ хөтөлбөрөө олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. 23 доктор гадаадад төгссөн, энэ жил 2 багш гарч 1 багш шинээр авсан.
  • Энхжаргал: Багш нар 2 сая ₮ цалин авч байгаа нь хангалтгүй. Ирэх 5 жилдээ багш нараа алдахгүй, дэмжих тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Оюунэрдэнэ: Манай гэрт 4 багш байна.
Солонгос найз: Танайх Монголын хамгийн баян айл уу?

5. Сайн хүнийг headhunt хийж авч байна уу? Хандлага нь байвал сургаад болчхож байна уу?

  • Алта: Сайн чадварлаг хүмүүсийг багш болгож урвуулах, төрөл бүрийн тэтгэлэг incentive хэрэгтэй. Багш нараа эхлээд бэлдэж байж хүүхдүүдэд мэргэжил сонгоход тусална. Англид байдаг University Technical Colleges (UTCs) дагуу Монголын МСҮТ-г хөгжүүлэх хэрэгтэй.
  • Амра: Цаг хугацаанаас хамаарч шууд сайн хүн авах. Урт хугацаанд бол илүү хандлага харна. Кареер зам нь цааш хэр хол явахад soft skill нөлөө ихтэй. Тухайн компаниас хамаарч Хүн → Компани таарахгүй байж болно. Тэглээ гээд чи муу гэсэн үг биш.
  • Уянга: Компани culture fit хардаг. Техникийн чадвар нь маш сайн ч, culture fit болохгүй бол арай илүү сул чадвартай ч илүү сайн тохирох хүнийг сонгодог.
  • Оюунэрдэнэ: Мэдээллийн систем сайн ажиллахын тулд зөвхөн хөгжүүлэгчдээс гадна бодит хэрэглээ дээрх хүмүүсийн чадвар чухал. Технологийн биш хүмүүсийн боловсрол бас чухал.
  • Энхжаргал: Тогтвор суурьшилтай ажиллах гэдэг ойлголт Монголд чухал. (10k инженертэй) 2 жил болохгүй ажлаа солиод, цалин дагаж хөөгөөд байгаа хүнийг манайх бол ажилд авдаггүй. Таарахгүй газрыг бол 3 сарын дотор мэдээд л болих хэрэгтэй.
МУИС 502 тоот

Last words:

  • Алта: Багш нараа сайн бэлдэх (1 жил курс), үүний тулд бодлогоор дэмжих (тэтгэлэг) шаардлагатай. Хүүхдүүдийг эртнээс IT чиглэлийг сонирхуулахын тулд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
  • Уянга: 30+, 2 хүүхэдтэй байхдаа career change хийсэн. Боломжтой. Боловсон хүчин олон тоогоор бэлдэхийн тулд bootcamp хэрэгтэй. Brain Drain → Gain болгохын тулд бодлого хэрэгтэй.
  • Энхжаргал: Иргэдэд технологийн сургалт хэрэгтэй. Digital literacy. Цахим үндэстэн болохын тулд гарч ирсэн бүтээгдэхүүнийг ашиглаж чаддаг болгох нь чухал.
  • Оюунэрдэнэ: Аж үйлдвэр, Төр, Их сургууль 3-н хамтарч ажиллах талаар сайжруулалт хэрэгтэй. Сургалтын хөтөлбөрийн агуулгын сайжруулах хэрэгтэй (Industry 4.0). Засаглалын асуудал.
  • Амра: Tech talent- гэж хэн бэ гэдгийг судлах, тулгарч буй асуудлыг шийдэх. Аман яриа биш дата дээр суурилж шийдэл гаргах. Millennial болон Gen Z өөр учир тохируулах хэрэгтэй.

Нийт яригдсан зүйлийг нийлүүлээд эргээд харахад

  1. Их сургууль төгсөх хэсэг байхад bootcamp-р төгсөх хүмүүс ч байгаа учир 2-улаа байх ёстой.
  2. Түүнээс гадна Монголд байдаг МСҮТ-н дэд бүтцийг ашиглах, чадвартай хүмүүсийг багш болгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
  3. Компаниуд гомдоллоод байлгүй өөрсдийн in-house training хийх, шаардлагатай бол их сургуулийн багш нартай хамтарч болно.
  4. Гадагшаа явж байгаа хүмүүсийн хорих арга байхгүй. Харин буцаж ирэх нөхцлийг бүрдүүлэх талаас нь ажиллах хэрэгтэй.
  5. Өрсөлдөхүйц цалин амлахын тулд зах зээлийн маш сайн судалгаа хэрэг болно. Startup бол equity санал болгодог.
  6. Техникийн чадвар нь эхний босгыг давуулж өгөх ч soft skill-гүй бол кареер хөгжил, цааш өсөн дэвжихэд хэцүү болно.
  7. Digital literacy болон сургалтын хөтөлбөрт анхаарах, Tech talent-н талаар нарийн судалгаа дээр суурил шийдвэр гаргах хэрэгтэй

гэсэн гол санаанууд яригдсан байна. Хэрвээ бүтэн бичлэгийг үзэхийг хүсвэл 👇👇👇 (4:53:00 минутаас)

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй