Motivation letter бичих үү?

өөрийгөө нэг хуудаст багтаах нь

--

A motivational letter is a one-page letter that’s used to describe why you are the perfect candidate for a certain position.

Хамгийн чухал буюу ЯАГААД тухайн газарт баймаар байгаа талаараа өөрийн хувь хүн талаасаа тайлбарладаг. Дараах 4-н тохиолдолд motivation letter бичдэг.

  1. Сургуульд орох гэж байгаа (undergraduate, graduate, or postgraduate)
  2. Ашгийн төлөө бус байгууллагад ажиллах (non-profit organization)
  3. Сайн дурын ажилд (volunteer in an organization)
  4. Байгууллагад дадлага хийх үед (internship)

Миний хувьд #1-тэй холбоотой гэхдээ ажил/сургуулийн холимог хөтөлбөр зориулж бичсэн. (read Engineering Doctorate гэж юу вэ?)

Бүтэц нь intro, body, conclusion гэсэн 3 хэсэгтэй бөгөөд хамгийн дээд хэсэгт өөрийн холбоо барих мэдээллийг бичдэг.

1. Холбоо барих: имэйл, утас, LinkedIn хаяг оруулна. Би зай хэмнэхийн тулд нэр — холбоо барих зүйлсийн нэг хэмжээ(мөрд) багтаасан.

contact details (top section)

Эхний хэсэгт айхтар чухал зүйл байхгүй ч, алдаа гаргаж болохгүй.

2. Intro: Өөрийнхөө талаар, юунд, яагаад захидал бичиж байгаагаа тайлбарлах хэсэг.
Dear Mr.X : хэнд хандаж байгаагаа мэдэж байгаа бол амар
I am writing to… : ямар хөтөлбөрт apply хийж байгаа талаар
General reason : яагаад гэдгээ товчхон (hook) 🎣

Intro who/what/why

Эхлэл хэсэгт харин товчхоноор ямар хөтөлбөрт/ажилд, яагаад ормоор байгаагаа тайлбарлах хэрэгтэй.

3. Body: илүү дэлгэрүүлэн, боломжтой бол ТОО баримтаар өөрийн чадварыг болон хүслийг (passion) харуулах хэрэгтэй.

body

Миний хувьд богино талдаа захидал бичсэн. Уул нь 1 параграф туршлагынхаа талаар, 1 параграф хөтөлбөрөөс юу сурах, 1 параграф төгсөөд дараа нь ирээдүйд юу хийхээ бичих нь түгээмэл юм билээ.

4. Conclusion: төгсгөл дүгнэлт хэсэг
Wrap up : гол санаагаа давтан/хураангуйлаад
Future: энэ боломжоос юу сурах/хийхээ дурдана
Thank: баярласан гэдгээ бас илэрхийлнэ

conclusion

Motivation letter-т хийж DOs & DONTs

✅ Фонт Times New Roman эсвэл Arial, 12 point, 1 хуудас
✅ Мэдээж тухайн газраа сайн судлах хэрэгтэй.
✅ Худлаа ярьж (бичиж) БОЛОХГҮЙ.
✅ Аль болох энгийн үг ашиглаж jargon хэрэглэхгүй байвал зүгээр.
✅ Хүнээр шалгуулах хэрэгтэй (proofread)
✅ Өөрийн захидал учир personal touch / түүх оруулчихвал бас давгүй байж мэднэ.

Humor оруулах хэрэггүй. Хүлээж авах хүн нь буруу ойлгох эрсдэлтэй учир, жоохон serious tone-тэй байсан нь дээр.

Товчхоноор нэг иймэрхүү л байна даа. 2 жилийн өмнө бичихдээ гайгүй л юм шиг санагдаж байсан, сая эргээд уншсан чинь бас л муу байжээ 😅 Гэхдээ ямар ч байсан сургууль/ажилдаа орсон шүү энийгээ барьж яваад.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй