OCI Architect Associate-г нухсан нь

2B | +1% better 2day | dev.005

--

Өмнөх нийтлэлүүдээр хэрхэн эхний шатаа давсан, шалгалт яаж явагддаг, юуны учраас нэг шалгалтад унасан талаараа оруулсан байгаа. Өнөөдөр харин 2-р түвшний шалгалтаас бултах аргагүй болсон талаараа бичиж байна.

Буцах зам үгүй

Уул нь 8/14-ны энэ шалгалтаа 1 сараар хойшлуулна даа гээд бодчихсон явж байлаа. Тэгсэн яг өдрөө солих гэтэл (reschedule) 9 сард боломжтой өдөр байхгүй зөвхөн 8/10, 8/11 гэсэн хоёрхон сонголт л гарч ирдэг юм байна. Хамаг биений хар хөлс чийхраад л F.A.Q, Support, Contact нтр-ийг нь баахан ухаж e-mail хүртэл бичсэн ч нэмэр болохоор юм олдсонгүй. Угаасаа үнэгүй шалгалтын сүүлийн хугацаа нь 8/15 гэсэн хариу авдаг юм байна.

Хувь заяатайгаа эвлэрээд л дахиад л 3 хоног бэлдээд орохоор боллоо. Юун тэр туршиж үзэх, үнэгүй сервисүүдийг нь ашиглаад вэб хийх нтр…

Oracle-н үүлийг сонжихуй — төгсгөлийн үг

Шалгалтын тухай : 1Z0–1072

Өмнөх OCI : Foundations-н дараагийн level гэж болохоор, 105 минутад 66 асуултад 65%-с дээш авч байж тэнцдэг 150$-н үнэтэй шалгалт.

OCI : Architect Associate 2019 Exam Prep Guide

Ерөнхийдөө AWS : Solutions Architect Associate-тэй төстэй бөгөөд дор хаяж 6 сарын hands-on туршлагатай байх хэрэгтэй гэсэн байсан. Миний хувьд 6 сар нь = 6 цаг гэхэд болохоор… 😓😓😓

Бэлтгэл

Oracle University дээрх Become OCI Architect (Associate) хичээлийг үзсэн. Дотор нь 2019 болон 2020 гэж ялгасан байна лээ. Аль хувилбарт бэлдэж байгаагаас хамаараад багахаан ялгаатай.

OCI : Architect Associate 2019 сэдэв : IAM, Networking & Advanced, Compute, Storage, Database & Advanced, Load Balancer, Best Practice ер нь л тэгээд бүгд гэсэн үг л дээ. Cloud Architect болох учир бүх юмаа гадарладаг, алийг яаж зохицуулж хэрэглэхээ мэддэг байх учиртай.

Зарим чухал гэсэн зүйлсийг сийрүүлбэл

IAM : AWS-тай бараг л ижил ARN гэж байдаг нь OCID. Харин policy нь json биш өгүүлбэр шиг бичиглэлтэй. Түүнээс гадна policy-г зөвхөн Group-т тохируулж өгөх бөгөөд user нь хамгийн багадаа 1 group-т харьяалагдаж байж ямар нэг үйлдэл хийх эрхтэй болдог.

IAM policy syntax

VCN : VPC л гэсэн үг. Ялгаа нь AWS 5-н IP reserve хийдэг бол OCI 3-г reserve хийдэг. Тийм болохоор Max: /16, Min: /30 subnet mask-тай байж болно. Бас нэг сонирхолтой юм нь OCI дээрх Security List (AWS NACL) нь Stateful эсвэл Stateless байж болдог.

VCN — subnets (AD specific || Regional)

VPN Connect & FastConnect : AWS 0.05$/hour байдаг VPN connection нь OCI managed VPN дээр үнэгүй байдаг. OCI managed биш өөрсдийн хүссэн 3rd party VPN software хэрэглэнэ гэвэл мэдээж төлбөртэй. FastConnect нь яг л AWS-н DirectConnect гэсэн үг. Зарим газраа Microsoft Azure inter-connect бас байдаг гэсэн.

VPN — tunnel mode only

Compute : AWS-аас давуу тал нь off-box network virtualization буюу storage болон network IO-г hypervisor-с салгаснаар performance нь хамаагүй илүү гэсэн. Мөн custom image Import/Export хийдэг 3 төрлийн боломжтой. 1 compartment дотор 25 custom image үнэгүй хадгална.
Emulated (slow), Para-Virtualized (fast), Native (faster - oracle images)

Storage : Boot Volume болон Block Volume гэсэн төрөлтэй. Boot volumeнь instance асах үед үүсэх бөгөөд OS суусан, terminate хийхэд default тохиргоогоор устахгүй backup болж үлддэг. Түүнээс гадна NVMe буюу AWS : Instance Store нь persistent байдаг гэсэн. Гоё сонсогдож байна уу?

Block Volume : Хямд (Lower cost), Тэнцвэртэй (Balanced), Өндөр үзүүлэлт (Higher performance) гэсэн үндсэн 3 төрөлтэй. Max-даа 32TB, 25'000 IOPS, 320 MBPS throughput гаргах чадалтай. Backup авах Хүрэл (сараар), Мөнгө (7 хоногоор), Алт (өдрөөр) гэсэн боломжуудтай бөгөөд хэмжээ хамаарахгүй 1 минутын дотор сэргээдэг гэсэн. (1 minute RTO)
— Volume : Expand offline resizing, Restore to larger, Clone to new larger

File storage : AWS-аар бол EFS юмдаа. .snapshot гэсэн нууц фолдер дотор 10'000 snapshot авах боломжтой. Export Options ашиглан хэн, яаж хэрэглэхийг зохицуулж өгдөг. AD specific 1 mount target-г олон NFS client хэрэглэх боломжтой.

Object storage : AWS S3-н цомхон хувилбар. Гэхлээ bucket нэр нь зөвхөн тухайн хэрэглэгчийн хувьд л unique. Archive нь 4 цагийн restore хугацаатай. (time to first byte=4 hours)
Unique URL : https://objectstorage.region/n/namespace/b/bucket/o/obj

Load Balancer : AWS ALB-г бодвол боломжууд нь бага юм шиг хэрнээ TCP (Layer#4) & HTTP (Layer#7) хоёуланг нь зэрэг handle хийж чаддаг гэсэн. Bandwidth Хэрэглээгээрээ 100 Mbps, 400 Mbps, 8 Gbps гэж 3 хуваагдана. Policy-н хувьд бас Round Robin, IP Hash, Least Connection гэсэн 3 сонголттой.

User →IGW →LB →Listener →Backends

Database : За тэгээд Oracle л юм чинь Database бол төрөл төрлөөрөө шүү дээ. BareMetal дээр хүссэнээ хийхээс авахуулаад VM, RAC, Exadata, Autonomous Database гэсэн өргөн сонголттой. BareMetal болон Exadata-д зориулсан Data Guard-тай. (AWS RDS Multi-AZ-тай төстэй). Хэрэглэгчийн хувьд patch-г өөрөө заавал хийх бөгөөд эхлээд DB Systems patch дараа нь Database patch хийгдэнэ.

Autonomous Database : Дотроо Autonomous Transaction Processing (ATP) болон Autonomous Data Warehouse (ADW) гэсэн 2 хувилбартай. Ер нь л бүх юмаа “систем”-д даатга гэсэн уриатай. Serverless эсвэл Dedicated гэсэн 2 төрлийн deployment сонголттой.

E-Day

За тэгээд шалгалтаа өгөх өдөр боллоо. Өмнөх 2 өдөрт нь 9 цагийн хичээлийг 2 хуваагаад дуусгачихсан болохоор зав зайгаараа practice exam хийж, OCI console-г нилээн сонирхов. 2020 оны шалгалтыг 5 хийхэд л 30-н асуултыг нь цээжилчихэж байна лээ. Тэгээд 2019 оныхыг хийж үзсэн чинь ямар ч ялгаагүй яг адилхан асуултууд байсан. 🤷 ¯\_(ツ)_/¯

Нэгэнт л 30 асуултаа ба-бэгүй болчихсон юм чинь OCI console дээрээс Getting Started, Deploy Websites & Apps дотор зааврын дагуу бүгдийг нь туршиж үзсэн.

Hands-on experience :
— VCN create with wizard
— VCN create manually
— Simple Apache web server on Compute Instance (Oracle Linux image)
— Rocket chat server
— MuShop e-commerce web
— Autonomous Database (ATP)
— SQL Developer Web
— Application Express (APEX) : Poll & Dialog app
— Budget alert with 10$ monthly 80% threshold
— Resource Manager (MuShop)
— Object Storage static website (cant use LB or DNS zone?)

гэсэн 10-аад юм туршиж үзээд овоо нэг ойлголт маань гайгүй болж авлаа. Дээрээс нь хүмүүсийн review уншиж байхад хамгийн дажгүй нэг нь ReviewNPrep-н нийтлэл байсан шүү.

За тэгээд орой 8:15-с хурлын өрөөнд ганцаараа суугаад шалгалтаа өглөө. Нийт 60 асуулт ирсэн 85 минутын хугацаатай. Эхний бүтэн тойролтоо 40 минутанд хийгээд, mark хийсэн асуултуудаа дахиж 20 минутад дуусгаад, дахин 1 удаа бүтнээр нь гүйлгэж review хийхэд цаг 10 минут орчим үлдэж байна лээ.

Ер нь яг л эргэлзсэн хэдэн асуултууд дээрээ л алдчихсан байх шиг байсан.

OCI : Architect Associate (CERTIFIED)

Одоо ингээд нэг хэсэгтээ амарна аа. Google, Python нтр үнэгүй voucher л өгчихгүй бол хэсэгтээ шалгалт шүүлэг гэхгүй hands-on experiment хийхээр шийдсэн байгаа. Blog эсвэл YouTube video-оор жижиг жижиг заавартай, туршилтууд оруулах байх. (HowToBuildXUsingY)
#TimeToRest

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй