Oracle-н үүлийг сонжихуй

2B |+1% better 2day | dev.003

--

Little backstory

Нэг өдөр манай AWS сертификат авах гээд бэлдэж байгаа хүмүүсийн чат-нд “Oracle Cloud Infrastructure орцгоох уу?” гэсэн мсж ирдэг юм байна.

Тухайн үед ч нээх тоосонгүй. Oracle-н өгөгдлийн сан л гэж мэдэхээс Cloud-н үйлчилгээ үзүүлдэг ч гэж мэддэггүй байлаа. Тэгээд бараг сарын дараа шахуу нөгөө линкийг нь ухаад харсан чинь хичээлээс гадна сертификатын шалгалт нь үнэгүй гэсэн байдаг байгаа.

Oracle Ramps Up Free Online Learning and Certifications

Үнэгүй юманд нугасгүй юм болохоороо, бас AWS-с гадна өөр нэг үүлэн технологийн сертификат авмаар санагдаад байсан болохоор уухайн тас бүртгүүлэв. 😁 Тухайн үед Google Cloud Platform-г сонирхсон боловч Монголд шалгалт өгөх боломжгүй байсан юм. Тэгээд Microsoft-н Azure-г хальт сонирхож байсан юм л даа. Тэгсэн харин манай компанийн 1 залуу OCI сертификат авчихсан байхаар нь барьцаад 😅 шалгалтад бүртгүүлчихсэн хэрэг.

What is Oracle Cloud Infrastructure (OCI)?

OCI 2.0 нь өөрсдийгөө AWS-тай харьцуулахад бага өртгөөр, илүү ихийг ашиглах боломжтой гэж рекламдсан байна лээ. Түүнээс гадна анх 2012 онд эхэлсэн, тэрнээс ч өмнө Oracle Outsourcing (2002), On-Demand (2004) нэртэйгээр хийж байсан зүйлс нь одоогийн бидний мэдэх Cloud Computing шүү гэх. 🤔

OCI-н хувьд 2 сонирхолтой зүйл байгаагийн эхнийх нь зарим үйлчилгээгээ lifetime free access өгдөг гэсэн. Гоё сонсогдож байна уу? Нөгөөх нь дэлхий дээрх ЦОР ГАНЦ бүх зүйл нь автоматажсан, үүлэн технологийн компани гэх тодотгол.

World’s only autonomous cloud

Хүний алдааг устгаж (eliminate human error), хамгийн сайн аюулгүй байдлыг (provide maximum security) ханган ажилладаг #гэсэн.

OCI Foundations Associate : 1Z0–1085–20

AWS-нхаар бол Cloud Practitioner-тай адилхан. Үндсэн ойлголтуудыг олгох, түгээмэл сервисүүдтэй танилцуулах зорилготой.

Шалгалт нь :
- 85 минутын хугацаатай
- 95$ төлбөртэй
- 55 асуулттай
- 68%-аар тэнцдэг

Миний хувьд хичээлийг нь Oracle University-с үзээд, шалгалтыг нь үнэгүй өгөх voucher ашигласан. Өмнө нь AWS сертификат авчихсан байсан болохоор зөвхөн хичээл л үзээд Oracle account ч үүсгэж, туршиж үзэхгүйгээр шалгалтыг нь өгсөн. Ихэнх зүйл нь ижилхэн шахуу юм билээ.
- Certification Exam Preparation Guide

AWS comparison

OCI-н хyвьд одоогоор 21 region-тэй, 2020 он дуусахад нэмэлт 15 region нэмэхээр төлөвлөж байгаа. Дан ганц өөрсдийн биш Microsoft-тай хамтарсан Azure Interconnect region-үүд бас байдаг гэсэн.

Ерөнхий архитектурын хувьд AWS-тай адил боловч нэршил нь бага зэрэг ондоо.

Oracle vs AWS
Region = Region
Availability Domain = Availability Zone

Түүнээс гадна Fault Domain (3 FD in every AD) гэсэн шинэ ойлголт байна лээ. Бараг л AWSAZ доторх дата төвийг сонгох боломжтой болгочихсон юм уу даа.

OCI : Region → AD → FDx3 & Region pair

AWS дээр Resource Group гэж байдаг нь Oracle дээр Compartment гэсэн үг. Virtual Private Cloud (VPC) нь харин Virtual Cloud Network (VCN). Цаашлаад бас зөндөө юм бий.

Oracle vs AWS
Compartment = Resource Group
Virtual Cloud Network = Virtual Private Cloud
Dynamic Customer Gateway = Virtual Private Gateway
Service Gateway = Service Endpoint
Security List = Network Access Control List
Network Security Group = Security Group

OCI : Region → AD → Internet Gateway, NAT Gateway, DRG

Хэрэглэж болох сервисүүдийн хувьд ч бас ижил. Яг л ижилхэн зорилготой Object Storage (AWS S3), Functions (AWS Lambda), Dedicated Virtual Host (AWS Dedicated Host) гэх мэт.

Төлбөр дээр мэдээж Pay As You Go байгаа, нөгөө нэг хувилбар нь Monthly Flex буюу сард 1000$ х12 сарын гэрээгээр 33–60% хүртэл мөнгөө хэмнэх боломж.

Oracle юм чинь database талаар дурдахгүй өнгөрч болохгүй байх. Bare Metal, VM, Real Application Cluster (RAC), Exadata болон бүрэн автомат Autonomous гэсэн сонголтуудтай.

Бас нэг онцгой юм нь OCI 3 төрлийн Service Level Agreement (SLA) хийдэг. Бусад cloud computing сервисүүд зөвхөн 1.

Practice exam

4 цагийн хичээлийг нь үзээд дуусчихсан бол дасгал тест хийж болно. 20 асуулттай онлайн тестийг бөглөөд 100%-тай давдаг болчихвол тэгээд шалгалтандаа бэлэн болжээ гэсэн үг дээ.

Prerequisites

Шалгалт нь шууд ОНЛАЙН-аар. Ямар нэг тест төв дээр очих хэрэггүй, хаанаас ч өгөх боломжтой. Гэхдээ тодорхой нөхцөлүүдийг хангах хэрэгтэй байдаг.

Online proctored exam :
- Windows 7+ эсвэл MacOS 10+
- Микрофон болон камер нь ажилладаг байх
- Сайн интернеттэй байх
- ID хэрэгтэй (паспорт эсвэл жолооны үнэмлэх)

Шалгалт өгөхөөсөө өмнө компьютерээ эхлээд шалгах боломжтой.

Click on `Test my system`
Check checkbox & Download .exe file

Компьютер дээрээ OnVUE-3.23.25.exe татаж аваад ажиллуулна. Тэгэхдээ бүх вэб хөтөч болон илүү дутуу програмуудаа бүгдийг нь хааж байгаад туршиж үзнэ.

Дасгал тест ажиллуулахын өмнө (илүү дутуу юмнуудаа хаахгүй бол цаашаа явахгүй)

Тест эхлүүлэх үед автоматаар програм нээгдэж full-screen болж байна лээ.

1 хэн асуулттай тестийг бөглөөд Next -> End Exam дарах үед эргээд хэвийн болно

Taking the exam

Яг шалгалтаа өгөх гээд л хурлын өрөөгөө бэлдээд, гаднаа БИТГИЙ СААД БОЛООРОЙ гэсэн бичиг наагаад л суусан чинь орж болдоггүй ээ. Тэгээд гайхаад юмнуудаа шалгасан чинь цагаа буруу сонгосон байдаг юөөөм. Үдээс өмнө гэх гэж байгаад 11:45 PM гээд сонгочихож. 😪

Тэгээд дахиж reschedule хийх үү, эсвэл орой гэрээсээ шалгалтаа өгөх үү гээд бодож бодож орой нь өгөхөөр боллоо. Уул нь тухайн өдрөө 3 цагаас хойш сул цагууд байсан ч, эрт тарах байсан болохоор (16:00) шууд харихаар шийдсэн.

Шалгалт өгөх үед

  • Гар утсаараа ID-ныхаа урд, хойд талын зургийг авч явуулна
  • Сууж байгаа хэсгийнхээ 4-н талаас зураг авна
  • Шалгалт эхлэхийн өмнө чат + video call-оор нэг хүн холбогдож орчинг нь шалгаад, зааварчилгаа өгнө
  • Бүхий л процессийн турш микрофон болон камер нээлттэй (бичлэг хийгдэнэ)
  • Тэгээд яг эхлэх гэдэг товч дарснаас хойш дуу гаргах, хажууд чинь хэн нэгэн байх, ярих, гар утас гэх мэт төхөөрөмжид хүрэх, ойрхон байлгах хориотой

Ямар нэг юм болбол шууд шалгалтыг цуцлах магадлалтай болохоор ОРЧИН маш чухал!!!

За тэгээд шалгалтаа эхлүүлээд л эхнээс нь бөглөөд, заримыг нь mark хийгээд, бүх асуултаа гялс дуусгачихаад эхнээс нь дахиж 1 гүйлгэж хараад л дуусгасан даа. Шалгалтаа дуусгаад FINISH дарахад л шууд хариу нь харагдаж байна лээ.

Oracle certification program : examination report

Миний хувьд шөнө өгсөн болохоор нойр хүрээд, эртхэн дуусгасан байгаа. 20 минутад 55 асуултаа дуусгаад, дахиад 20 минутад дахин шалгаад шууд дуусгасан. Яг баталгаатай 30 орчим тэгээд 20 орчим нь бага зэрэг эргэлзээтэй, 5 нь ер нь мэдэхгүй юм байсан. Шалгалтын дүн нь 74% гэхээр бараг 14 асуулт буруу хариулсан юм шиг байсан. Алдсан сэдвүүд нь OCI-н гол сервисүүд, тэдгээрийн онцлог, төлбөр болон compliance-тай холбоотой байсан байна лээ.

Oracle Cloud Infrastructure Foundations Associate

What’s next?

Нэгэнт эхний даваагаа давсан юм чинь одоо OCI Architect Associate-г нь ирэх сардаа багтаагаад авах гээд үзнэ ээ. Тэр болтол шинэ account нээгээд, үнэгүй сервисүүдийг нь ашиглан жижигхээн вэб хийхээр шийдсэн байгаа.

OCI : always free

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй