Personal portfolio хэрэгтэй юу?

2B | +1% better 2day | dev.010

--

Portfolio вэб хуудас гэж юу вэ?

21 зуун гараад 21 жил болчихлоо. Хүн болгон сошиал медиатай байхад бас юун Portfolio вэб хуудас вэ? Юу юм тэгээд энэ чинь?

Portfolio вэб хуудас өөрийг чинь болон хийсэн ажлыг тань нийтэд харуулах ТАЛБАР юм.

Хэрвээ та дизайнер, хөгжүүлэгч, зурагчин, сэтгүүлч ер нь ямар нэг байдлаар хийдэг ажил тань дижитал хэлбэрийнх л бол та өөрийн portfolio вэб хуудас хийх боломжтой гэсэн үг. Энд би дан ганц 1 хүнийг биш жижгэвтэр баг, агентлаг, компанийг ч бас оруулж болохыг онцолмоор байна.

Portfolio вэб хуудас хэрэгтэй юу?

За тэгээд юу гэдгийг нь бол ойлгочихлоо. Гэхдээ нэг л итгэл төрөхгүй байна уу? Ганц л шалтгаан хэлье.

Portfolio вэб хуудас нь шинэ захиалагч өөрийг чинь олоход туслах болно.

Магадгүй та шинэ хэрэглэгчтэй болох хэрэггүй, эсвэл одоо байгаа ажлаа хэзээ ч солихгүй гэж бодож байгаа бол хийхгүй байж болох юм. Тэрнээс бусад тохиолдолд Гүүгл хайлтын илэрцэд гарч ирэхийн тулд танд өөрийн гэсэн вэб хуудас хэрэг болох л байх.

Мэдээж таны вэб хуудасны бүх өнцөг булан бүр 100% таны мэдэлд байх бөгөөд дан ганц хийсэн ажил, чадвар гэлтгүй хувь хүн талаасаа өөрийгөө илэрхийлэх боломж гэж хараарай.

Дотроо юу юу агуулдаг вэ?

Ихэвчлэн өөрийн чинь тухай (about), хийсэн ажлууд (works/projects), чадварууд болон санал болгох үйлчилгээ (services) болон холбоо барих (contact) хэсэг байдаг. Сүүлийн үед үүн дээр нэмэгдээд блог, сошиал медиа, хүмүүсийн ишлэл (testimonial) байвал зүгээр гэх болсон.

Мэдээж маш чухал хэсэг болох дизайны хувьд бусдаас онцгой, өөрийг чинь илэрхийлсэн байхыг зөвлөдөг ч түүнээс илүүтэйгээр хэрэглэхэд хялбар байх нь чухал. Учир нь хэн ч ойлгохгүй хэрэглэж чадахгүй бол ХОГ л гэсэн үг.

Мөн гоё логотой байх, шууд холбогдох боломж олгох (call-to-action), сайн чанарын зураг хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь portfolio хуудаст харагдах байдлыг чухалчилж үздэг бөгөөд тийм ч их текст байгаад байдаггүй.

According to Tony Haile of Chartbeat, you only have 15 seconds of your future employer’s attention to make a perfect first impression!

Үнэгүй танилцуулга вэб хуудастай болох уу?

Миний хувьд AWS хичээл заах далимаараа 1 жижиг serverless статик вэбсайт хийсэн байгаа. Тэгэхдээ S3 дээр hosting хийж, GitHub дээр кодоо байршуулан CodePipeline ашиглаж deployment-оо автоматжуулсан.

Мөн CloudFront, Certificate Manager-н тусламжтайгаар HTTPS-тэй, DDoS attack-аас хамгаалалттай вэб үүсгэж, Contact хэсгийг API Gateway, Lambda, SNS ашиглаж өөрийн хувийн email-рүү хүлээж авдгаар тохируулсан.

Өнөөдрийн хувьд талыг нь буюу S3, CloudFront хүртэл хийцгээх болно.

Шаардлагатай зүйлс : Gmail-с гадна 😁
Freenom-с домэйн нэр авах (1 жилээр үнэгүй)
AWS account үүсгэх (Free tier : Route53, CloudFront, ACM, S3)

Одоо харин бичлэгээ үзээд дагаад хийгээрэй.

#1 Domain

Домэйн нэрээ .mn-ээр авах бол Datacom, iTools нтрийг ашиглаж жилийн 88'000₮ төлөх хэрэгтэй болно. Харин .com, .net, .org бол AWS, GoDaddy, NameCheap гээд хар мянган сонголт бий. Ихэвчлэн 9-15$ үнэтэй. Харин үнэгүй домэйнтэй болмоор байвал Freenom-г сонгоорой.

#2 HTML template

Өнөөдрийн хувьд static website хийх бөгөөд HTML5 дээр суурилсан бэлэн загварыг ашиглана. HTML болгоод гаргаж л байвал ямар ч загвар болох бөгөөд миний хувьд хамгийн хялбараар нь HTML5up.net-ээс нэг загварыг нь сонгосон.

#3 S3 static website

Хэрэгтэй бол эндээс шинээр account үүсгэх зааврыг харж болно. Шинээр үүсгэсэн account дотроо S3 bucket үүсгэж, файлуудаа хуулах, тохиргоо хийх хэрэгтэй.

#4 Route53

S3-н хаягаар орж байгаа статик вэбсайтаа домэйн нэртэйгээ холбох. Түүний тулд Route53 дээр hosted zone үүсгэж, DNS-г тохируулан, A record нэмж өгнө.

#5 Certificate Manager & CloudFront

HTTPS-тэй болгохын тулд SSL certificate гаргаж авч тохируулах хэрэгтэй. Мөн S3 статик вэбсайт нь дангаараа SSL ашиглах боломжгүй тул CloudFront-г ашиглан шинээр авсан сертификатаа тохируулж өгнө.

За ингээд ямар ч байсан сард ердөө 0.5$-н төлбөртэй өөрийн гэсэн вэбсайттай болчихлоо. Ямравдээ? (intended)

Дараагийн нийтлэлээр CodePipeline (Continuous Deployment), Contact form (API Gateway, Lambda, SNS) ашиглаад бүрэн автомажсан, бүтэн ажиллагаатай serverless вэбсайтаа дуусгана аа.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй