Resume хэрхэн бичих вэ?

2B | +1% better 2day | cv.001

--

Саяхан нэг юм судалж байхдаа Github Pages талаар уншаад, жоохон судлаад, үргэлжлүүлээд өөрийн гэсэн хуудастай болвоо. (сонирхвол biligunb.github.io орж үзээрэй 😄)

Тэгээд ер нь CV болон Resume гэж юу болох талаар нэгмөсөн бичихээр шийдлээ. Өмнө нь бичнэ гэж бодоод л яваад байсан юм.

Résumé гэж юу вэ? 🧐

Горилж буй ажилдаа өөрийгөө тэнцэнэ гэдгээ илтгэх тодорхойлолт.

  • Зорилго : Ажлын ярилцлагад уригдах
  • Хуудас : 1-ээс 2 хуудас

Хүмүүс Resume-ээ үзүүлээд л ажилд орчихно гэж боддог боловч яг үнэндээ эхний шатны ярилцлагад л хүргэж өгдөг. Харин тэр ярилцлагад дуудагдахын тулд таныг бусдаас ЯЛГАРУУЛАХ, өөрийгөө рекламдах гол хэрэгсэл нь таны Résumé.

Хүмүүс CV болон Resume хоёрыг адилхан гэж боддог. Үнэндээ энэ хоёр нь ондоо бөгөөд өөр өөр зориулалттай.

  • Résumé : Дүгнэлт гэсэн утгатай Франц үг. Энгийнээр хэлбэл нэгээс хоёр хуудас урттай, боловсрол болон ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга.
  • CV : Curriculum vitae буюу амьдралын замнал гэсэн утга бүхий Латин үгнээс гаралтай. Resume-г бодвол илүү урт бөгөөд дэлгэрэнгүй тайлбар бүхий товч намтар.

Уртын хэмжээнээс гадна нэг том ялгаа байдаг нь CV-г дахин дахин өөрчлөөд байдаггүй тогтмол байх бол Resume-г горилж буй ажилдаа тохируулж өөрчилдөг.

Resume-д Хэрэггүй зүйлс ❌

Амьдралаа тоочих : Хамгийн чухал бөгөөд, орох гэж буй ажилтайгаа хамааралтай зүйл л бичих хэрэгтэй.

Хэн бэ > Хаана сурсан : Бүх сурсан сургууль, сургалтынхаа талаар дурдах хэрэггүй. Таны хэн бэ гэдэг л чухал болохоос хэдэн сургууль төгссөн нь тийм ч чухал биш.

Оруулах хэрэгтэй 🎯

  • Холбоо барих : утас, э-шуудан, хаяг
  • Товч тайлбар : Нэгээс 2 өгүүлбэрт багтаан өөрийн кареер болон зорилгыг тайлбарласан
  • Ажлын туршлага : Хамгийн сүүлийнх + томхон
  • Боловсрол : Бүгд байх хэрэггүй (чухал болон сүүлийн)
  • Авьяас/чадвар : Урлаг спортын болон бусад хамааралтай байж болох зүйлс (горилж буй ажилтай хамааралтай)

Миний resume ®™

Анх 2016 онд монгол хэл дээрх Resume-гээ бичиж байлаа. Тухайн үед өмнө нь байсан Англи хэл дээрх хувилбараа ашигласан юм. Түүнээс гадна BizNetwork дээр анкет бөглөж, ажил олгогчид руу явуулсан санагдана. Арай л урт, загвар нь “миа” байсандаг. Хэвлээд авч явахаар 5-н хуудас болдог байж билээ. Энэ нийтлэлээ бичих үедээ нэг орж үзлээ. Арай бага бөгөөд “загварлаг” болсон байна лээ.

Саяхан нэг шинэчилж Canva.com дээр 3-н ондоо загвар мөн Github Pages дээр нэг танилцуулга хуудастай болсон. Canva дээр өөрийн зан чанар болон, чадварыг тодотгож өгсөн 3-н өөр төрлийн загвар хийж үзсэн юм.

  1. Хөгжүүлэгч/Инженер (Developer/Engineer)
  2. Гадаадад ажиллахад зориулсан (Abroad)
  3. Судлагч оюутан (Academic)

гэж гурван өөр зорилготой өөр өөр бичиглэлийн хэлбэртэйгээр хийж үзсэнээ доор хуваалцъя.

1. Хөгжүүлэгч/Инженер (Developer/Engineer)

Хамгийн энгийн буюу товч мэдээлэл агуулсан боловч юу хийж чадахаа томоор нь багтааж өгсөн. Дан ганц програмын хэл, фрэймворк биш ямар ямар чиглэлээр ажиллаж чадахаа тодорхойлж оруулсан.

2. Гадаадад ажиллахад зориулсан (Abroad)

Америкийн Цахиурын хөндийд өөрийгөө танилцуулах гэж байгаагаар төсөөлөн аль болох нээлттэй, хобби, авьяас чадвараа дурдсан хэлбэрээр бичлээ. Мөн дээрээс нь олон төрлийн мэдлэгээсээ цухас дурдан оруулсан.

3. Судлаач оюутан (Academic)

Цаашид үргэлжлүүлэн сурах зорилготой Resume болохоор сурсан сургууль, сургалтуудыг ихэнхийг нь дурдсан байгаа. Хобби гэхээсээ илүү сурах арга барил, гаргасан амжилт, өгсөн шалгалтуудын талаар оруулсан. Бас өнгөний сонголтын хувьд даруухан цагаан & цэнхэр өнгийг сонгосон нь “УХААНТАЙ” харагдуулах байх гэж найдав.

Github Pages-ийн хувьд үнэгүй бөгөөд Jekyll-ийг ашиглан хялбархаан өөрийн гэсэн вэб хуудастай болох боломжтой. (Үнэгүй загварууд - Jekyll Free Themes)

Мартаж болохгүй

  1. Үг үсгийн алдаа бол БАЙЖ БОЛОМГҮЙ ⛔⛔⛔
  2. Хуучирсан буюу ШИНЭЧЛЭГДЭЭГҮЙ хувилбар 🕑🕒🕓🕔🕕

энэ 2 зүйл нь их энгийн боловч маш чухал зүйл. Учир нь таны Resume таныг ажилдаа гэлтгүй ямарваа зүйлд яаж ханддагийг шууд илэрхийлэх учраас.

Нээрээ updated version → Resume-гээ хэрхэн сайжруулах вэ?

Та ч гэсэн өөрийн Resume-г зуу зуун цаасан дундаас ОНЦГОЙРОХЫГ хүсэж байвал энгийн хэв маягаас татгалзаж өөрийг тань илэрхийлэх тэр л Resume-г үүсгээрэй. (try CANVA 👇👇👇)

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй