React.JS сурахгүй бол болохгүй нь part#1

2B | +1% better 2day | dev.012

--

Facebook хэрэглэдэггүй Монгол хүн бараг байхгүй шиг React-н талаар сонсоогүй хөгжүүлэгч бараг байхгүй биз. Тэгвэл өнөөдөр React.js-г эхнээс нь сурч буй талаараа би хэсэгчлэн хүргэхээр шийдлээ.

Facebook-с үүсэлтэй React нь хурдан, модуляр мөн scale хийх боломжтой.

Why React.js

Хичээлийн хувьд Code Academy дээрх Learn React хичээлийн үнэгүй хувилбарыг үзнэ. Үнэтэй хувилбар нь жижиг төсөл болон тестийн хэсэгтэй гэдгээрээ л ялгаатай юм билээ. (project + quiz)

Хичээлийн хувьд бичлэг гэхээс илүүтэйгээр онолыг тайлбарлаад шууд вэб хөтөч дотроо туршиж үзэх боломжтой болохоор илүү практик талруугаа санагдсан. (Like CodeSandbox)

Нийт 7 бүлэгтэй, бүлэг болгон 2–3 хичээл, 1 жижиг төсөл болон тесттэй. За тэгээд шууд эхний бүлгийн 2 хичээл рүүгээ орцгооё.

Section #1 JSX — Lesson #1 : Intro to JSX

JSX гэдэг нь JavaScript XML гэсэн утгатай бөгөөд React дээр HTML-г хялбар бичихэд зориулсан эд. Энгийн JavaScript-г өргөтгөсөн хувилбар болохоор вэб хөтөч дээр шууд ажиллахгүй. Заавал compile хийж JSX→энгийн JavaScript болгож байж ажилладаг.

Мөн тухайн element-дээ attribute тохируулж өгдөг. src, alt гэх мэт.

ReactDOM.render-н хувьд зөвхөн өөрчлөгдсөн элементийг л шинэчилдэгээрээ онцгой. (React=хариу үйлдэл үзүүлэх) Энэ нь React-н хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл React: The Virtual DOM талаар уншаарай.

Section #1 JSX — Lesson #1 : Advanced JSX

JSX хөрвүүлдэг гэж хэлсэн тэ? Тэгэхээр className гэж бичиж байж JS-рүү хөрвөхдөө class болдог. Түүнээс гадна self-closing tag буюу HTML дээр <div>, <div/> гэж бичихэд аль аль нь асуудалгүй байдаг бол JSX дээр нэг бол <div/> гэж дангаар нь эсвэл <div></div> гэж заавал хаах ёстой байдаг.

JSX дотор бас энгийн JavaScript байж болох бөгөөд variable авах бол {} ашиглана.

Цаашлаад Variable.attributes, Event listener (onClick, onChange etc…), Conditionals, .map зэргийг үзнэ.

.map болон key жишээг оруулсангүй. Амархан учир өөрсдөө туршаарай.

Ингээд үндсэн 2 хичээл нь дуусаад quiz, cheatsheet, practice pack болон жижиг төсөл хийх даалгавар үлдэж байгаа. Доор practice pack-г зургаар орууллаа.

Харин төслийг CodeSandbox дээр хийсэн линкээ оруулав. 3 зураг дээр дарах үед санамсаргүй байдлаар, тухайн амьтны талаарх мэдээлэл харуулдаг апп хийх даалгавартай. Даалгаврыг хийх явцад
— Nested element
— inline style
— ternary operator
— attributes
— className
— eventListener
зэргийг ашиглаж байгаа.

CodeAcademy-н хувьд хийх ажлуудыг нь нэг нэгээр нь өгөөд, өөрөө хийхээр зохицуулсан байсан. Хэрвээ гацах юм бол hint харах боломжтой эсвэл бичлэг даган хийх ч боломжтой байна лээ. (Зөвхөн PRO хэрэглэгчийн хувьд)

Ингээд эхний хэсэг дуусч байгаа. React-н үндсэн ойлголтыг авсан байх гэж найдаж байна. Нийтдээ 7 хэсэг учир дахиад 6 нийтлэл бичнэ ээ.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй