Religion / Шашин by ChatGPT

Гүүгл-дхээс залхуурсан түүх

--

Өнгөрсөн 11 сард нээлтээ хийсэн ChatGPT-3 “од” болоод байгаа билээ. Тэгвэл OpenAI-н хийсэн энэ chatbot-г туршиж үзлээ.

“БОДДОГГҮЙ”

Энэ удаа “шашин/religion” гэж юу болох талаар хэсэг ярилцсаныгаа хуваалцаж байна.

#1 Explain religion

ChatGPT — English

Шашин бол итгэл үнэмшил болон зан үйлийн цогц юм.
- Эдгээр нь дотроо хүний амьдралын утга учир, ёс суртахуун, ёслол зэргийг агуулдаг.
- Өөр өөр шашин нь хоорондоо ялгаатай ч бас төстэй зүйлс байдаг.

acyy.io — Монгол

#2 Famous religions

Аль эх сурвалжийг харснаас хамаараад өөр өөр хариу өгч байна лээ. Гэхдээ ер нь бол Christianity, Islam, Hinduism, Buddhism дөрөв дээр нэмэх нь Sikhism, Judaism эсвэл Folk religion.

Christianty хамгийн их буюу 2.3 тэрбум дагагчтай бол, Islam араас нь 1.9 тэрбум тэгээд Hinduism 1.2 тэрбум тэгээд бидний мэддэг Buddhism хагас тэрбум дагагчтай юм байна.

religious populations

Christianity, Islam болон Buddhism гурав дотроо салаа (хувилбар?) байдаг уу гэж асуухад сайхан тайлбарлаад өгч байна. Яасан ч олон хувилбартай юм. Гэхдээ 50% нь Catholicism гэнэ.

Christianity branches (5+)
acyy.io

Мөн адил Islam, Buddhism ч бас олон салаатай гэнэ. Islam-н гол 2 нь Islam = Sunni, Shia юм байна.
- Sunni нь нийт дагагчдын ~85% бөгөөд Quran + Hadith-аа дагадаг. Quran нь Аллахын үг Hadith нь prophet Muhammed-н заавар гэнэ. 4 caliphs-тай бөгөөд шариат (исламын хууль)-г дагах ёстой гэж үздэг.
- Shia нь 4 калиф биш (4 caliphs) Muhammed-н хүргэн Али-г залгамжлагч гэж үздэг. Цаашлаад угсаа залгамжлалыг удирдах хууль ёсны эрхтэй гэж үздэг гэнэ.

ChatGPT + acyy.io

Buddhism харин Theravada, Mahayana гэсэн 2 үндсэн салбартай. Тэр дотроо Theravada нь илүү эртний? бөгөөд Зовлон байдаг, шалтгаантай, дуусгаж болно, арилгах зам бий гэсэн 4-н үнэнд суурилдаг гэнэ. Мөн илүү хувийн хичээл зүтгэлээр гэгээрэлд хүрэх талаар сургадаг.

Харин Mahayana (Их хөлгөний буддизм) нь дан ганц өөрөө биш хамаг амьтан гэгээрэлд хүрэх талаар сургадаг гэнэ. Монголд байдаг нь → Төвдийн / Важраяна буддизм → Их хөлгөний буддизм гэнэ шүү.

#3 Ялгаа

Buddhism VS Islam ялгааг асуув. Үүсэл, үүсгэгч, үзэл, ном, үүрэг роль, afterlife болон practices талаар харьцуулж өгч байна.

Нэг нь “сэрсэн” Сиддхарта Гаутамагийн сургаал дээр суурилж бясалгал, ёс суртахуунаар гэгээрэх тухай чиглэдэг. Нөгөөх нь зөнч Мухаммед-н сургаал дээр үндэслэсэн нэг бурхан (Allah)-тай түүнийхээ үгийг дагадаг.

Christianity-тай харьцуулбал бас нэг бурхан (монотеист)-тай түүнийхээ сургаал (Old and New Testament)-г дагадаг. Там + Диваажин байдаг гэж үздэг. #HolyTrinity = Father, Son (Jesus), Holy Spirit

#4 Яагаад

Ер нь яагаад хүмүүс шашин шүтлэгтэй болдог вэ? гэж асуулаа л даа. Тэгсэн олон шалтгаан байгаа гэнэ. Өссөн орчин эсвэл харьяалагдах хүсэл (community), хүнд үеийг давах механизм, амьдралын утга учир гэх мэт…

Гэхдээ тэгээд хүн шашингүй байж чадах уу гэтэл…

ТИЙМ!

Харин шашин ХҮНГҮЙгээр оршиж чадах уу?

ҮГҮЙ!!!

Шашин гэдэг нь биетэй зүйл биш. Шашинг дагадаг хүмүүс ямар зан заншил, номлол, үзэл санаа байгааг санаж/сануулж/үйлдэж байж л оршино. Үгүй бол тэгээд л мартагдаад дуусна гэж байна лээ.
#RememberZeus ?

#5 Other

Шашин-ууд бие биенээ яагаад үзэн яддаг вэ? Яс юман дээрээ шашны үзэл бодол, түүний ялгаанаас илүүтэйгээр зүгээр л өөрсдийн хүч/шунал-ын төлөө шашинг АШИГЛАСАН байдаг.

Яаж шинээр шашин үүсгэх үү? Гэтэл эхлээд сууриа бэлдээд (номлол), зан үйлийг хөгжүүлээд, дараа нь хүмүүсээ олоод (believers) тэгээд бүтэц-тэй болгоод нухаад л байх хэрэгтэй гэнэ.

аан тэгээд төгсгөлд нь том шашин-уудын хамгийн чухал зүйлийг нь хэлээч гэтэл ингэнээ.
- Islam : Allah-т итгэх, submission to his will
- Buddhism : 4н үнэн буюу зовлонтой холбоотой
- Hinduism : Brahman үнэн?, Moksha зам
- Christianity : Эцэг, Хүү, Ариун сүнс-д итгэх
- Sikhism : Бусдад үйлчлэх (тэгэж Бурхантай холбогдоно?)

#ChatGPT

За тэгээд ямар ч байсан хүнд асуулт, том сэдвийг хөнгөхөөн асуугаад, хариултууд авчихлаа шүү. Одоо харин аль шашинд элсэх вэ?

Дараачийн удаа харин Философи-дах уу?

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй