Resume-гээ хэрхэн сайжруулах вэ?

2B | +1% better 2day | cv.002

--

2 жил хагасын өмнө “Resume хэрхэн бичих вэ?” гэсэн нийтлэлээ бичиж байжээ. Түүнээс хойш нээх өөрчлөөгүй явсаар өнгөрсөн жил бага зэрэг юм хум уншиж дахиж шинэчлэхээр болсон юм.

Résumé : Дүгнэлт гэсэн утгатай Франц үг. Энгийнээр хэлбэл нэгээс хоёр хуудас урттай, боловсрол болон ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга.

За тэгээд анх BizNetwork дээр үүсгэж аймшгийн, дараа нь Canva-гаар сайжруулаад одоо сүүлд нь NovoResume-р хийж байгаа. Дунд хэсэгтээ зураг хөрөг, icon их оруулах гээд байсныгаа одоо буцаагаад багасгаж байгаа. 😊

BizNetwork → Canva (2.6 years ago) → Last year for GitLab & others (2nd row)

За тэгээд бас Udacity - Career services : Resume review ашиглаад GitLab-д зориулж гаргасан Resume-гээ (эхний эгнээ 3-дах) шалгуулсан.

Тэгсэн чинь доорх зөвлөгөөг өгч байна лээ.

  1. General : ерөнхий бүтэц болон үндсэн зүйлс
    — PDF format, hyperlink, spelling & grammar and 1 page → OK
    — Structure→Heading, Experience & Education, Projects, Skills → OK
    — Name at the top LARGER, company names, titles BOLDOK
    — 1 font, all texts are aligned, uses sections & bullets → OK
  2. Heading : 7 Resume Headers and Sections You Need
    — Бүтэн нэр, утас, э-шуудан, байрлал → OK
    — LinkedIn, GitHub, Personal portfolio links → OK
  3. Experience : туршлага (хамгийн чухал хэсэг)
    — Company, Role, Start/End date (Сар/Жил), Location → OK
    — 4 хүртэл bullet points, action words, 1.5 lines → OK
    — 1ш байгууллагатаа, 1ш тоон (measurable) bullet point → OK
  4. Education : боловсрол
    — Хамгийн сүүлийн болон чухал → OK
    — Ажлын туршлага бага бол энэ хэсэгт илүү олон зүйл бичиж болно. Зөвхөн их сургууль гэлтгүй сурсан сургалт, курс, онлайн хичээл г.м
  5. Projects : төсөл (хувиараа хийсэн зүйлс)
    — Нэр, Эхлэх/Дуусах өдөр, Хэрэгтэй мэдээлэл → NG байхгүй
    — Ажилтай хамааралтай байж болох 2–3ш → NG байхгүй
    Гэхдээ Certificates хэсэг оруулсан нь орлож магадгүй.
  6. Skills : ур чадвар
    — Ажлын байртай хамааралтай ур чадварууд → OK
    — ATS ашигладаг учир keywords оруулах → NG
    Заавал тусад нь оруулахгүйгээр Experience & Projects дотор ямар ур чадвараа ашигласнаа шингээвэл зүгээр санагдсан.
  7. Targeted For Profession : тухайн мэргэжил/ажлын байранд зориулах
    — Ажил олгогчийн хэрэгцээнд тааруулж customize хийх →OK
1st part of full review : Comments on all sections

Ингээд дээрх зөвлөгөөний дагуу болон TechLead-н бичлэгийг үзсэний дараа дахин 1 шинэчилсэн байгаа.

  • Хэтэрхий их зураг, formatting оруулахгүйгээр ATS friendly байлгахыг хичээх. Зарим ATS нь хуучин тул Italic сайн уншихгүй байх нь бий гэнэ. Бас 2 column бол зарим нь уншиж чаддаггүй.
  • Skill болон Programming languages гэж тусдаа байлгахгүйгээр ажлын туршлага дээрээ шингээх.
  • Худлаа ярьж Exaggerate хийх эсвэл хэт их Technical jargon ашиглах нь сөрөг сэтгэгдэл төрүүлж магадгүй учир энгийн үг түлхүү ашиглах.

Аан тэгээд хамгийн чухал байж болох бусдад үзүүл. Review хийлгэж feedback авах хэрэгтэй.

Тэгээд NovoResume дээр хийсэн сүүлийн хувилбараа нийтэд зарлав аа. Twitter олон Facebook дээр post хийгээд хэд хэдэн хүмүүс үнэтэй зөвлөгөө өглөө. Бүгдээрэнд нь баярлалаа. (cant name them all)

Facebook post → reviews & comments

Whitespace, Фонт өнгө болон BOLD, доторх контентийн талаар хэд хэдэн comment ирсэн. Хэлний мэдлэг, ач холбогдол багатай soft-skill, hobby оронд илүү хийж бүтээсэн зүйлс, technical skill болон баг удирдах ахлаж ямар 1 том ажлын ард нь гарсан талаар бичвэл дээр гэсэн санаанууд. Мөн LaTex ашиглаад Gallery — Résumé / CV эндээс аятайхан загвараа сонгоод хийж болно гэж зөвлөгөө бас өгсөн. Тэгээд дахиад шинэчлээд…

Overleaf → Test engineer тал руу хэлбийсэн basic загвар

Ингээд хамгийн сүүлийн сүүлийн хувилбар маань… (link) Бас нэг зүйлийг мартах шахаж. Ихэнх тохиолдолд Recruiter-үүд Resume-г 1 минутаас хэтрэхгүй (8 секунд?) л хардаг гэж байгаа. Тиймээс цэгцтэй, ойлгомжтой, хамгийн чухал зүйлсийг л багтаасан байх хэрэгтэй.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй