The 2-Sen Copper Coin

“2-сэнгийн зэс зоос” by Edogawa Ranpo

--

Манайхаар 100 мөнгө нь 1 төгрөг болдог шиг Японд 100 сэн нийлээд 1 иен болдог. Дэлхийн 2-р дайны өмнөх үеийн алдартай детектив зохиолуудын нэг болсон энэ бүтээл нь Edgar Allan Poe-н бичвэртэй төстэй байдлаар бичсэн гэнэ. Зохиолыг эхнээс нь төгсгөл хүртэл сонирхолтой байлгаж чадсанаараа онцлог.

2-sen coin from 1873

Энэ зохиолд ядуурал (poverty), амьдралын хүнд нөхцөлд дасан зохицох чадвар (adapting), сэргэлэн байдал (wit), мэргэн ухаан (wisdom), бусдын өмчийг олж авах хүсэл зэргийг багтаасан. Гол дүр нь Токиод хамтдаа өрөө түрээсэлдэг 2 ядуу залуус.

50 мянган иен хулгайлсан “Gentleman Burglar”-н талаар, мөн хэрхэн ганц тамхины ишний мөрөөр цагдаа түүнийг хайсан, хулгайлсан мөнгөө хаана нуусан, түүнийг нь эрэх хайгуулчид болон гол дүрийн 2 залуугийн амьдрал, Японы соёлыг ч бас шингээсэн ~20 нүүр зохиол.

Edogawa Ranpo (2008) p.272 — Two sen copper coin

Барууны уламжлалт детектив стиль болон Японы соёлыг хослуулж чадсан учраас амжилтад хүрсэн гэж үздэг гэнэ лээ.

A cartoon image of “Two sen copper coin” detective story written by Edagawa Ranpo (Japanese writer in 1920s)

Ер нь л бүтнээр нь унших хэрэгтэй 😄 .

Дундаас нь нэг зүйлийг харин энд давхар дурдмаар байна. #NoSpoilers Тухайн 2 ядуу залуусын байгаа байдлыг тайлбарлахдаа “энэ бүх зовлонгийн дунд ч АЗ ЖАРГАЛ-тай байж чаддаг” гэсэн байсан. Мөн үргэлжлүүлээд энэ аз жаргалыг зөвхөн ядуус л мэддэг нууц гэдэг. Та санал нийлэх үү? Эсвэл ядуу байж үзээгүй юу?

“such happiness is a secret known only to the poor”

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй