“The Voice of Mongolia”-г хэрхэн үнэгүй үзэх вэ?

2B | +1% better 2day | t.001

--

Үнэгүй юманд дургүй хүн гэж байдаг уу? Өнөөдрийг хүртэл миний амьдралд нэг ч тийм хүнтэй таарч байсангүй :) Гэхдээ “үнэгүй” гэдэг нь нэг талаараа өрөөсгөл ойлголт байх, учир нь бид бүх зүйлд өөрсдийн цагаараа төлбөрөө хийдэг.

Өнөөдөр харин сүүлийн үед Монголчуудыг байлдан дагуулж буй “The Voice of Mongolia” нэвтрүүлгийг онлайнаар хэрхэн үзэж болохыг зааварчлахаар шийдлээ.

2018/02/21-нээс “Монгол ТВ” телевизийн хүсэлтийн дагуу Юнивишн, Скаймедиа компанийн IPTV-ээр ухраан үзэх боломжгүй болсон юм. “Look TV” ашиглан үнэгүй телевиз үздэг над шиг хүмүүсийн хувьд энэ нь шинэ арга замыг хайхад хүргэсэн.

Тэр шинэ арга нь ORI байлаа. ORI вэб сайтыг ашиглан “Монгол ТВ”-г үзэж, ухрааж бас өөр хэд хэдэн шоу, кино болон түүх соёлын холбогдолтой нэвтрүүлгүүдийг үзэх боломж бидэнд нээлттэй болсон.

За ингээд хэрхэн үнэгүй үзэх талаар дэс дараалалтай тайлбарлая. Юуны түрүүнд танд ердөө доорх 2 зүйл байх хэрэгтэй.

  • Э-шуудан (gmail, yahoo mail)
  • Олон улсын карт (дотроо 5$-ийн үлдэгдэлтэй)
  1. Э-шуудан хаягаа ашиглан ORI вэб сайт дээр шинэ хэрэглэгч үүсгэнэ.
1-р алхам

2. Дараах 4-н сонголтоос хамгийн эхний “ORI үйлчилгээний 1 сарын гишүүнчлэл” сонголтыг сонгоно.

2-р алхам

3. Төлбөрийн “CARD” хэлбэрийг сонгоно.
Trial period” — буюу туршиж үзэх хугацаа (7 хоног) төлөх төлбөр 0.00$ төлөх ёстой гэсэн байгааг сайн анхаараарай.

3-р алхам

4. Картын мэдээллийг оруулаад “Confirm purchase” буюу төлбөр төлөх үйлдлийг хийнэ.
- Энэ үйлдэл дээр таны данснаас 4$ хасагдах боловч зөвхөн түр зуурынх юм
- 7 хоногийн дотор (Trial period) гишүүнчлэлээ ЦУЦЛАХ тохиолдолд тухайн мөнгө нь 14–21 хоногийн дотор таны данс руу эргэн орно

4-р алхам

5. Одоо та үүсгэсэн хэрэглэгчээрээ нэвтрэн орж “Монгол ТВ”-г шууд эсвэл “The Voice of Mongolia” нэвтрүүлгийг нөхөн үзэх боломжтой.

5-р алхам

Санамж:

  1. Хэдий гишүүнчлэлийг цуцалсан ч төлбөрийн битүүмжлэгдсэн мөнгөн дүн шууд таны дансанд орохгүй (14–21 хоног)
  2. Хэрвээ сарын гишүүнчлэлийг худалдаж авахгүйгээр шийдсэн бол 7 хоног болохоос өмнө “UNSUBSCRIBE” хийх (гишүүнчлэлээ цуцлах) эс бөгөөс битүүмжлэгдсэн байсан төлбөр автоматаар баталгаажна
  3. Картын мэдээллийг шууд оруулахыг хүсэхгүй байгаа бол “PayPal” сонголтоор төлбөрөө төлөх боломжтой
  4. “Trial Period” — ашиглах бол 1 сонголтыг зөвхөн нэг л удаа хэрэглэх боломжтойг анхаарах (1 сонголт 2 дох удаа сонгоход “Trial Period” биш шууд худалдан авалт хийгдэнэ)
  5. Та нэг э-шуудан дээр 4 удаа туршилтын хугацааг ашиглах боломжтой (1 сар, 1 улирал, Хагас жил, Бүтэн жил) сонголт бүр тус тусын мөнгөн дүнгээр битүүмжлэл хийгдэнэ (4$, 10$, 18$, 34$)

Миний хувьд 7 хоног бүрд нэг э-шуудан ашиглан шинэ хэрэглэгч үүсгэдэг бөгөөд 4$-ийн 1 сарын гишүүнчлэлийн эрхийг сонгон төлбөрөө хийгээд, тэр даруйдаа “UNSUBSCRIBE” үйлдлийг хийдэг. Ингэснээрээ туршилтын хугацаанд (7 хоног) ORI-г ашиглах бүрэн эрхтэй болж, дээрээс нь гишүүнчлэлээ цуцлахаа мартан 4$-оо салхинд хийсгэх эрсдэлээс өөрийгөө хамгаалдаг. Учир нь цөөхөн хэмжээний контенттой хирнээ сарын 4$-ийн төлбөртэй байгаа нь миний бодлоор “OVERPRICED” мэт санагддаг. Магадгүй CLEENG-ийн үйлчилгээг ашигладаг нь энэхүү үнэ болон зөвхөн долларын дансны картаар төлбөрөө хийдэг боломжтой байгаад нөлөөлсөн байх.

Хэрвээ танд энэ мэдээнээс маань таалагдсан, асуух хүсэлтэй зүйл байвал санал хүсэлтээ (comment) бичиж мөн надтай фэйсбүүкээр (facebook) холбогдон лавлаж болно.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй