Би юу ойлгов? (Part 2 of 3)

2B | +1% better 2day | v.005

--

Өмнөх Парт 1-ийг маань уншсан бол ихэвчлэн толгой дотроо ямар бодолтой байх талаар байсныг нь санаж байгаа байх. Харин өнөөдрийн 3-н сэдэв маань амьдрал дээр хэрэгжүүлэх бодит үйлдлүүдийн талаар дурдах болно.

  • Хандлага : MINDSET (4)
  • Хариуцлага : RESPONSIBILITY (4)
  • Зорилго : GOAL (2)
  • Бэлтгэл : PREPARATION (3)
  • Сурах : LEARNING (4)
  • Ажил : WORK (3)
  • Амьдрал : LIFE
  • Хайр : LOVE

Бэлтгэл : PREPARATION/PRACTICE

11. Бич - цаасан дээр буулга. Монгол хэлний багшийн минь заасан миний сурсан ГАНЦ зүйл. Хичнээн муухай бичигтэй байсан ч цэгцтэй байхад илүү ойлгомжтой болдог. (bullet list) Хийх зүйлс эсвэл уншсан юмныхаа тэмдэглэлийг хийхэд хамгийн тохиромжтой энэ аргыг би өдөр тутамдаа ашигладаг.

12. Шатар тоглоход хамгийн чухал 1 зүйл нь эсрэг талынхаа юу хийхийг мэдэх байдаг. Ер нь бол байж болох бүх дайралт, аюулыг УРЬДЧИЛАН харж бэлтгэлтэй эсрэг төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Чадах чинээгээрээ сайн бэлтгэл хий.

13. Амьдралд аз гэдэг зүйл байдаггүй : Хүн өөрийн азыг өөрөө бий болгодог. Байнга бэлтгэлтэй байж “АЗ”-тай байх боломжийг өөртөө бүрдүүлсэн цагт та өдөр бүр азтай байх болно. Аваргууд дасгал хийхдээ “хайртай” байдаг.

Plan your day, week, month, year

Зарим гоё үгс :
— Hope for the best but prepare for the worst
— Practice makes perfect

Сурах : LEARNING

14. Өөрийнхөө алдаанаас суралцах нь САЙН боловч бусдын алдаанаас суралцах нь илүү УХААЛАГ бөгөөд хамгийн ХУРДАН арга. Хүний амьдрал хэт богинохон болохоор бүх зүйлсийг өөрийн биеэр үзэж туулна гэдэг нь өөрөө боломжгүй зүйл.

15. Эрсдэлтэй алхам ХИЙ. Хүн өөрийн тухтай орчиндоо байхдаа шинэ зүйлийг сурах нь бага байдаг. Тиймээс өөрийгөө байнга сорь, шинийг сур. Айдастайгаа нүүр тул.

16. Бусдад ямар нэг сурсан зүйлийнхээ талаар заах нь өөрөө бүрэн ойлгох хамгийн сайн арга. Учир нь хүнд зааж өгөхийн тулд бид өөрт байгаа мэдээллийг боловсруулж, дүгнэж, товч бөгөөд тодорхой болгох зэрэг олон үйлдлүүдийг хийж байдаг.

17. Хэзээ ч үхэхгүй мэт СУР, маргааш үхэх мэт АМЬДАР. Зарим хүмүүс өөрсдийгөө бүхнийг мэддэг гэж бодох эсвэл цаашид үргэлжлүүлэн сурах хэрэггүй мэтээр хандах нь бий. Хүн сурахаа больсон цагт үхдэг гэж Альберт Эйнштейн хэлсэн гэдэг.

If you want to learn something teach it

Зарим гоё үгс :
— Бусдыг сонсох үед л бид шинэ зүйлийг сурах боломжтой. Харин бид ярих үедээ зөвхөн өөрсдийнхөө мэддэг зүйлээ л давтаж байдаг
— Хэрвээ ТА өрөөн доторх хамгийн ухаантай хүн нь бол та буруу өрөөнд байна

Ажил : WORK

18. Сайн ажиллах нь зөв ч ухаалаг ажиллах нь илүү чухал. Тиймээс боломж л гарвал сайжруулах арга чарга юу байна хайж байгаарай. Хийе гэвэл арга олдоно гэдэг дээ.

19. Тооноос илүү чанарыг эрхэмлэ. Гэвч заримдаа ТУУШТАЙ байдлын төлөө чанар болон тоог золиослох хэрэг гарах үе бий. Тууштай байх гэдэг хамгийн хэцүү нь гэж би боддог.

20. Өөрийгөө амжилт гаргах нөхцөлийг нь бүрдүүл. Буйдан дээрээ хэвтээд, телевиз үзэж, чипс идэнгээ 2000 үгтэй эссэ бичнэ гэдэг юу л бол. Тиймээс үр бүтээмжтэй ажиллахын тулд өөрийгөө, байгаа орчноо бэлтгэх хэрэгтэйг мартаж болохгүй.

Put yourself in position to SUCCEED

Зарим гоё үгс :
— Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал
— Do what you love or love what you do

Энэ хэдийгээ дүгнээд хэлэхэд байнгын бэлтгэлтэй, цаг үргэлж суралцаж, тууштай ажиллаарай л гэсэн үг болоод байх шиг байна.

You don’t wait for your luck. You MAKE it

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй