Улс төр 101

буюу эхлэн суралцагчдад

--

Том асуулт ба энгийн хариулт

Анх Usborne Publishing, England-н зүгээс 2018 онд хэвлэгдэж байсан номыг 2020 онд Гаруна Паблишинг эрхийг нь авч орчуулаад 2021/9 сард хэвлэсэн байна. Нийтдээ 130 орчим хуудастай, 6 бүлэгтэй, зурагт тайлбартай уншихад их амархан хүүхдэд зориулсан ном. Гэхдээ энэ нь том хүн уншиж болохгүй гэсэн үг биш шүү. Харин ч богино бөгөөд ойлгомжтой.

Агуулга 6 бүлэг + нэмэлт

Улс төр гэж юу вэ?

Улс орныг ХЭН, ХЭРХЭН удирдаж байгаа = улс төр. Хүн цугласан газар бүрд “улс төр” үүсдэг. Жишээ нь сагсны баг (багавтар бүлэг) 1 зорилготой, түүндээ хүрэх өөр өөр бодолтой тэгээд ХАМТРАХ-ын тулд дүрэм журам гаргаж үзэл бодлоо нэгтгэдэг.

Улс төр = Шийдвэр гаргаж, ажлыг урагшлуулах тогтолцоо.
Хаа сайгүй, өдөр тутмын амьдралд улс төр байж л байдаг.

Хэн хариуцах вэ?

Хариуцагч бусдад тушаах ЭРХ МЭДЭЛ-тэй болдог. Заавал хүч хэрэглэх албагүй бөгөөд бүлэг юу шаардаж болохыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН байдаг.

Хариуцлага хүлээсэн хүмүүсийн зааврыг ИХЭНХ нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л улс төрийн систем ажилладаг.

Төр засаг гэж юу вэ?

Том нийгмийн хувьд (улс) хариуцлага хүлээдэг нь төр засаг юм. 1 хүн эсвэл бүлэг хүмүүс байдаг бөгөөд нийгмийг хэрхэн удирдах тухайд шийдвэр гаргах эрх мэдэлтэй.

Хууль ёсны төр засаг байхын тулд зүй ёсны үндэслэлтэй (legitimate) бөгөөд түүнийг нь нийгмийн ихэнх хэсгээс хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Төр засаг (хэлбэрүүд)

I. Төр засгийн хэлбэрүүд

1. Эртний ардчилал; Грекийн Афин хотод 2700 жилийн өмнө ИРГЭН төрийн удирдлагад оролцох эрхтэй болсон.

Нийт оршин суугчдын ердөө 10–20% нь л буюу 6000 иргэд байсан байна. Тэд дотроо 2 хуваагдаад 500 хүн нь ЗӨВЛӨЛ-д орж, бусад нь чуулганд оролцдог байж. Зөвлөл нь чуулган хэзээ болох, юу хэлэлцэхийг шийддэг management-н хэсэг юм уу даа.

Зөвлөл (when/what) → Чуулган (FINAL decision)

2. Ромын Бүгд найрамдах тогтолцоо (Republic); хаангүй 2 консултай мөн тэднийг хязгаарлах Сенат болон хориг тавих эрхтэй Трибунчууд гэж эрх мэдлийг 3 хуваан тэнцвэржүүлсэн тогтолцоотой байсан.

Consuls VS Senators VS Tribunes

Харин онцгой (бослого/дайн) үед аль нэг консул нь түр зуур диктатур болж өөрийн хүссэнээр улсыг захирдаг байсан. (last dictator: Julius Caesar)

3. Хэмжээгүй эрхт хаант засаг; Төрийн бүх эрх мэдэл ГАНЦ хүний гарт байдаг. Бүх төрлийн аргаар үүнийгээ хамгаалдаг. (төвлөрөл)

4. Феодализм; пирамид хэлбэрээр хүчийг дээрээс нь барьдаг тогтолцоо. [Хаан → Гүн → Хүлэг баатар → Тариачид]. (татвар төлөх)

5. Эзэн хаад + мерит; цэргийн хүчээр эрх мэдэлтэй + өндөр боловсролтой түшмэдээр төрийн ажлыг хийлгэдэг. (хатуу шалгалт)

4. феодализм

6. Өөртөө засах эрх; 1770-д онд Английн колони байсан 13 муж өөрсдийн захиргааг байгуулж, салан тусгаарласнаар 7 жил үргэлжилсэн дайн эхэлсэн. Үүний үр дүнд 1787 онд мужуудын төлөөлөгчид нэгдэн АНУ-г байгуулсан.

Өмнө нь тус тусдаа хуультай байсан бол одоо нэгдсэн нэг ҮНДСЭН ХУУЛЬ-тай болсон бөгөөд цаашлаад ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛАЛ-тай байхаар тогтсон. (миний өмнөөс “ажил” хийх төлөөний хүн)

Төлөөллийн ардчилал

Олонхын хүчирхийлэл; асуудлыг 51%-н саналаар шийдэх нь бараг л эн тэнцүү буюу 49%-аа ЗОВООХ магадлалтай.

II. Улс төрийн тогтолцооны хэлбэрүүд

Хэн хариуцах → Хэрхэн сонгох → Засгийн газрын үүргийг хэрхэн хуваарилах зэргийг тодорхойлдог зүйл нь “улс төрийн тогтолцоо” юм.

1. Авторитар тогтолцоо : Ихэвчлэн ганц хүн эсвэл жижиг бүлэг захирдаг. Бүгдийг хянана, шүүмжилж болохгүй, сөрөг хүчингүй…
Хатуу дарангуйлагч (Ким Жон Ун - Умард Солонгос), Цэргийн засаглал (Аргентин 1930–1983), Шашны засаглал (Иран 1979) гэх мэт.

2. Коммунизм : Бүх зүйлээ дундаа тэгш хувааж хэрэглэх ёстой. (К.Маркс 1848 → Ленин, Мао Зэдун → Ф.Кастро → Хо Ши Мин…) Биелэх боломжгүй “энэ үлгэр” нь зарим талаар дарангуйлагчтай адил харгис.

3. Эзэнт гүрний дэглэм : Хүчтэй улсууд бусдыг эзлэн өөрийн харьяа улс “колони” болгосон. Шууд (Франц → Колониуд), Шууд бус (Их Британи → Энэтхэг) хэлбэрээр захирдаг байсан бөгөөд 20-р зуунд олон 100+ колони улсууд ТУСГААР ТОГТНОСОН байдаг.

4. Ардчилал : Иргэд улсынхаа улс төрд нөлөөтэй байдаг. Санал өгөх эрхтэй иргэн өөрийн төлөөлөгчийг сонгоно. Тэд “хууль тогтоох засаглал” бодлогын талаар мэтгэлцэж, хуулийн төсөл боловсруулж, шийдвэр гаргана. Үүнийг нь “гүйцэтгэх засаглал” (Засгийн газар) нь хэрэгжүүлж харин “шүүх засаглал” хуулийн зөрчлийг хянана.

Аль нэгийг нь хэт их эрх мэдэлтэй болгохгүйн тулд 3 хуваадаг

АНУ-н хувьд Ерөнхийлөгч, Конгресс, Дээд шүүх 3-аас бүрддэг бол Их Британи-н хувьд Хаан (бэлгэдлийн шинж чанартай), Парламентын дээд/доод танхимууд, Ерөнхий сайд + кабинет (сайдууд)-тай байдаг. Тэгвэл Монгол улсын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар (ЕС), УИХ (76 гишүүн) болон Шүүх эрх мэдэл (ҮХ цэц, шүүх, прокурор)-тэй.

Гүйцэтгэх засаглал : Ерөнхий сайд + Кабинет (Сайд, Нарийн бичгийн дарга) + Төрийн албан хаагчид-аас бүрдэнэ. Засгийн газрын өдөр тутмын ажлыг эрхлэн явуулдаг тогтолцоог харин БЮРОКРАТ гэдэг. Дүрэм журамтай, гэхдээ бас нөгөө талаас төвөгтэй бөгөөд удаан…

Гэвч “төв” засгийн газраас илүүтэй чухал зүйл нь нутгийн удирдлага байдаг. Учир нь таны амьдралд шууд нөлөөлөх шийдвэрийг тэнд гаргадаг.

— Холбооны БНУ : АНУ, Герман, Орос, Энэтхэг…
— ОУБ : НҮБ, Европын холбоо, Араб/Африк холбоо, НАТО…

Anarchism VS Utopia

III. Сонгууль ба санал өгөх

Улс төрчид төрийн эрхийг ҮҮРД барих хүсэлтэй. Үүнийг нь зогсоох арга нь тодорхой хугацаанд давтамжтай явагдах сонгууль юм.

  1. Сонгуульд хүмүүс нэрээ дэвшүүлнэ
  2. Өөрсдийн гаргасан мөрийн хөтөлбөрийг танилцуулна
  3. Харин СОНГОГЧ саналаа өгнө.

Ихэвчлэн аль нэг улс төрийн намаас нэр дэвшинэ.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Сонгуулийн эрхийн төлөө тэмцэл олон жил үргэлжилж
- Эрэгтэй + Хөрөнгөтэй бол санал өгөх эрхтэй байсан бол
- дараа нь баян/ядуу ялгаагүй болсон
- сүүлд нь эмэгтэйчүүд ч бас санал өгөх боломжтой болсон. (1893 NZ)

саналаа өгөх тийм ч амар биш!

Хамгийн энгийн жишээ гэхэд л гадаадад эсвэл оршин суугаа газартаа байхгүй байгаа хүмүүс санал өгч чаддаггүй. (оюутан/уурхайчид…)

Сонгуулийн тогтолцоо 1. Пропорциональ буюу нийт саналын хэдэн хувийг авсан гэдгээс хамаарч СУУДАЛ авдаг хэлбэр. Герман, Швед, Итали, Өмнөд Африк, Япон зэрэг ~90 улс ашигладаг.
- Цөөнхийн/Эвслийн засгийн газар

2. Плюрал буюу хамгийн олон санал (+1) эсвэл 3. Мажоритар буюу 50%+1 санал авч байж ялдаг хэлбэр. АНУ, Канад, Их Британи, Франц, Нигери, Энэтхэг зэрэг ~80 улсууд энэ 2н аль нэгийг хэрэглэдэг.
- Холимог тогтолцоо гэж бас бий…

2020 УИХ majoritarian VS proportional

2020 оны УИХ-н сонгууль хэрвээ пропорциональ системээр явагдсан бол 1. МАН 45.2% = 35, 2. АН 24.5% = 19, 3. ТБЭ 8.2% = 6, 4. ШЭ 5.3% = 4, 5. ЗХЭЭ 5.2% = 4 суудалтай байх байжээ. Харин бодит байдал дээр 62 МАН, 11 АН, 1 ХҮН, 1 ТБЭ болон 1 бие даагч сонгогдсон.

Гэхдээ аль нь ч ТӨГС тогтолцоо биш. Бүгд давуу болон сул талтай

Энэ хүрээд түр завсарлая. Үлдсэн бүлгүүдийг (4, 5, 6) нь дараагийн нийтлэлээр оруулна аа.

Та улс төрийг сонирхдог уу? Эсвэл аль болох л хол байхыг хичээдэг үү?

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй