Дахиж хэзээ ч ингэж амьдрахгүй

Baatar Namuun
316 Memorial Blog
Published in
2 min readSep 19, 2019

--

35:35

Нэг л өдөр шийдсэн. ДАХИЖ ИНГЭЖ АМЬДРАХГҮЙ ээ гэж.

Шургуулганд минь хэвтэж буй үй түмэн тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн хүсэл, тэмүүлэл, зорилго, зорилт, амлалтууд бүгд цаасан дээр л хадгалагдан үлдсэнийг анзаарав.

Минималист болох анхны алхамаа хийж хичээлийн ширээгээ гаргаж хаяж, доторх бүх тэмдэглэлийн дэвтрээ нэг нэгээр уншив. Нэг хуудас, нэг хуудас бүртээ нандин мэдрэмж, хайр, сургамж дүүрэн. Эхний хагасыг цэмбийтэл бичсэн мөртлөө сүүлийн хэсэгт эрээчиж, зарим дээр нь бүр зураг зурчихаж. Хавтастай бүр ярилтгүй. Дууны үг, шүлгийн мөрт, афоризм гээд бичихгүй зүйл алга.

Дэвтэр эхлэх бүртээ 14–21 хоногийн “нөхцөл” босгохоор жимбийтэл бичнэ.(Үнэндээ одоо ч хэвээрээ). Гэхдээ хэдийг нь яг 14, яг 21 хоног, яг 40 эсвэл 70 өдөр хийсэн бол?

Өөртөө амласан жижигхэн, жижигхэн зуршлуудыг бүтээнээ гэсэн алхмуудаа л “нөхцөл” гэсэн сонин үгээр нэрлээд байгаа юм.

Зарим нь их амархан. Эрт сэрэх(одоо хүртэл challenge хийдэг зүйл), завсрын цагаа ашиглах(2 жил оролдсоны эцэст одоо дажгүй ашиглачихдаг шүү), 7 хоногт нэг ном унших(амьдрал хэзээ ч бодсоноор болдоггүй шдэ гэж өөрийгөө тайвшруулна), номын сан дах огт гар хүрээгүй номоо уншиж дуусгах(уучлаарай, одоо хүртэл надад энэ номнууд байсаар байгаа, ж.нь “Газар шороо”), хүмүүстэй уулзах, тэдэнтэй ярилцах(Хүсвэл хясна, зарим нь олддоггүй хүмүүс бий) гэх мэт…

Нэг тэмдэглэлийн дэвтэр ойролцоогоор 2 сар болдог гэвэл өдий хүртэл маш ихийг хэрэглэсэн.Шинэ дэвтэр эхлэх бүртээ өөр, өөр зорилт тавьдаг. Харин дуусахад нь дүгнэдэг болох хэрэгтэйг өрөөстэй олон дэвтрээсээ ойлгов.

Тэд яг л хаягдсан хүүхэд шиг над луу харж, амлалтуудаа биелүүлэхийг надаас нэхэж байлаа. Зөвхөн дэвтэр дээрээ л бичлээ гээд үйлдэл болохгүй бол хэнд хэрэгтэй гэж? Хэдэн ном уншсан чинь хэнд хамаатай юм. Чиний амьдрал, чиний амьдралын хэв маяг ямар байгаа чинь яг одоо чамайг тодорхойлно гэж ДАН хийтэл сэтгэлд минь хашхирав.

Тэгээд нэг сториноос эхэлсэн. Үүрээр сэрэх “challenge”-ээ

Хүмүүстэй бооцоо тавина алдана, ялна, унтана, сэрнэ, сэрэхгүй “тасарна” эцэст нь ямар нэгэн үйлс гаргасан гэдэг нь л жоохон ч болов ахиц, дэвшил гэдгийг анзаарсан.

Багш маань үргэлж хэлдэг юм “Үйлдвэл үйлдсэний дагуу сайн болж, үйлдэхгүй бол үйлдээгүйн дагуу ялзардаг”. Тиймээс үйлдээрэй, хийгээрэй, бичээд л тэмдэглээд байх биш, яриад л, төлөвлөөд л байх биш, ЯГ ОДОО!

ЭНЭ ЦАГ ҮЕД хийх хэрэгтэй гэдгийг ухаараад дахиж хэзээ ч ингэж цагаанаар будсан авс шиг амьдралаар амьдрахгүй ээ гэж шийдсэн.

--

--

Baatar Namuun
316 Memorial Blog

~Xэн нэгний төлөө зүрх цохилж эхлэх тэр үед хайр бий болдог~~ #тэнгисийндундахгэрэлт цамхаг