Baatar Namuun
316 Memorial Blog
Published in
3 min readApr 25, 2018

--

Ном хямдрах цагаар — 2018.04.21

Хавар болохоор л сэтгэл гэгэлзээд нэг л зүйл хүлээгээд. Юу гэж үү? Дэлхийн номын өдрийг. Учир нь энэ өдрүүдээр ном “суга” хямдардаг бас зохиолчдын гарын үсэгтэй худалдаа өрнөдөг. Оюутан болсоор дөрвөн жил шүлсээ гоожуулаад өнгөрдөг байлаа. Гэхдээ ЭНЭ ЖИЛ цалинтай болчихсон болохоор тэвэр дүүрэн ном авсан. ккк Амралтын өдөр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ номын дэлгүүр хэсэж, ном уншиж өгч, зарим нь тухалчихсан байсан шүү.

Интэрномын интэрьер улам л гоё болоод байгаа тэ
тэр маш загварлаг байгаа биз
Ийм бяцхан уншигчид ч маш олон байсан шүү
номоо бараг энд уншаад дуусчихсан шүү (хөөрхөн)
над шиг л нухацтайхан шиг сонголтоо хийж байна лээ
тэр тэвчээртэйгээр өөр лүү нь харахыг хүлээж байгаа юм
манай эцэг эхчүүд үнэхээр халамжтай
Энэ гоё зураг байгаа биз (магадгүй энэ хүн энэ номноос ч их зүйлийг өгүүлж чадах байх)
Энэ залуу Мөнхтэгшийн ИНГЭЭД АНГЛИ ҮГ ЦЭЭЖЛЭХГҮЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНА АА номын 3 хувилбарыг бараг 30 минут харьцуулсан. ^^
Сайн ном авахын тулд сайн унших хэрэгтэй
Нэг хэсэг тавиурыг нэлээн дүүргэх номыг уншигчдад хүргэсэн байна лээ шүү. <тагтаа>

Эцэст нь ээж, аав, эгчдээ гэж нэг нэг ном. Өөртөө Достоевский-н Газар доороос бичсэн тэмдэглэл авсаан гэж өөрийгөө “хуураад” 4 ном номын сандаа нэмчихлээ. Одоо түгжрэлд өнгөрөөдөг цаг гучин минутаа номонд зарцуулах үлдлээ.

2018.04.25 Б.Намуун

--

--

Baatar Namuun
316 Memorial Blog

~Xэн нэгний төлөө зүрх цохилж эхлэх тэр үед хайр бий болдог~~ #тэнгисийндундахгэрэлт цамхаг