8m2

Шуурганаас хоргодох жижигхэн байшинд минь
шуурга л байхгүй. Өлсөж, даарч,
амьд үлдэх гэж тэмцэж асан
өвдөж ханаагүй зүрх бий.
Борооноос хоргодох ядруухан сууцанд минь
бороо л байхгүй. Дурлаж, догдолж, шаналж ханаагүй
дурсамж лугших зүрх бий.
Амьсгаа дээр шунгаж асан
адын хүсэл шуналаар дүүрэн ч
ахин унах айдаст хүлэгдээд
агшиж үрчийсэн сиймгэр бий.
Үсрээд гэмтсэн ч өндөр дээр зогсоо
үл захирагдах хөл бий.
Өөр бусдад хэлэвч үлдэхгүй
өдөр бүр үхэх үг бий. 
Салхинаас хоргодох навтгар оромжинд минь
салхи л байхгүй. Салхилаад эхэлвэл дүрэлзэж мэдэх
шатаж дуусаагүй хүсэл бий.
Чамаас нуугдах жижигхэн байшинд минь
чи л байхгүй. Шуурга шиг, бороо шиг, салхи шиг чиний
үрчихэж мэдэх
шувууных шиг эмзэгхэн амьдрал бий.

2016.5.16

Like what you read? Give Zaya Sirus a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.