Өнгө нь хувирсан сүүлчийн навчис

Өвдөж байгаа болов уу , гуниглаж байгаа болов уу?

Агуу их нам гүм-цас

Агуу их амьдрал-нулимас

Агуу их үхэл- намар

Аль альнаас нь би харцаа салгаж чадахгүйнээ

Моддын дээр цас орно

Зүрхнээс минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө

Навч шиг тасран одож буй тэдний төлөө

Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх , зуных

Моддын дээр цас орно

Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл

Хачин нам гүм цас моддын дээр.

Like what you read? Give Zolbooz a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.