Монголын эрүүл мэндийн салбар хэзээ ухаан орох вэ?


Монголын эрүүл мэндийн салбар сэхээнд ороод удаж байна. Тэнд нь сэхээний сайн эмч бүү хэл гайгүйхэн хяналтын монитор ч үгүй тийм л тасагт хэвтэж байна. Хүчилтөрөгчөөр амьсгалуулж төвийн венд нь гуурс тавьжээ. Хачирхалтай нь хэрэглэх эм тариа нь хязгаартай тул хоногийн нормтой. Тийн цаг ахуйд ухаан орох цаг мөчийг тасгийн гадаа олон арван мянган ар гэрийнхэн нь хүлээсээр, хүлээлгийн танхимд хар цайгаа оочин, хатсан талхаа мэрэн, бие биерүүгээ гунигын дундуурхан харцтай ч цаанаа л нэг итгэл найдварын жаахан горьдлого тээгээстэй бөртийтөл хараагаа чилээн сонор тавин хүлээнэ. Хэзээ өрөөний хаалгаар хэн нэгэн цагаан халаттай баатар гарч ирээд танай хүн чинь ухаан орлоо гэх болоо хэмээн тэсгэл алдан хүлээж нааш цааш холхино. Өчигдөр ажиллаж байсан эмч өнөөдөр байхгүйг ажвал сувилагч болон бусад нөхдийн хамт халагдсан гэх…

үргэлжлэл бий….

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.