Эмгүйгээр дархлаагаа дэмжих аргууд

Anudari MEDWAY
Nov 3 · 2 min read

Дархлаа нь өвөрмөц эс, эд эрхтний тусламжтай бидний бие махбодийг гадны нян, вирус болон бусад аюултай бичил биетүүдээс хамгаалдаг тогтолцоо юм.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой хүний ерөнхий дархлаа тогтолцоо суларч ханиад томуунд өртөх нь элбэг болж эхэлж байна. Энэ үед эргэн тойрны болоод эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс “Дархлаагаа хэрхэн дэмжих вэ?”, “Ямар эм уух вэ?”, “Ямар дусал хийлгэвэл сайн бэ?” гэх зэрэг асуултуудыг байнга тавьдаг.

Үнэхээр өвдөөгүй л бол элдэв эм, нэмэлт бүтээгдэхүүн, тариа дусал хийлгэж дархлаагаа дэмжих огт шаардлагагүй юм. Эдгээрийг хэрэглэх ёстой гэсэн ойлголтыг бидний гол мэдээлэл авах хэрэгслүүд болох хэвлэл мэдээлэл, сошиалаар зогсоо зайгүй бөмбөгддөг нь харамсалтай. Эрүүл хүн өдөр тутмын амьдралын хэв маягтаа багахан зэргийн анхаарал хандуулахад л дархлаа тогтолцоогоо хэвийн байлгах боломжтой байдаг. Иймээс дархлаагаа хэрхэн ҮНЭГҮЙ, ҮР ДҮНТЭЙгээр дэмжиж болох талаар энэхүү мэдээллийг бэлдэж хүргэж байна.

Хооллолтондоо анхаарах

Хүйтний улиралд аль болох шинэ ногоо, ногоон ногоо, пробиотик буюу хүний биед хэрэгцээтэй АШИГТАЙ бактерийг агуулсан хүнс, сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бие мах бодийг нян, вирус, мөөгөнцрөөс хамгаалах чадвартай болгодог.

Дасгал хөдөлгөөн

Өдөрт 30 минут биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх нь гадны халдвараас хамгаалах дархлаа тогтолцооны гол цэргүүд болох эсрэг бие болон цагаан эсийн үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг байна.

Стрессээ тайлах

Байнгын стресс нь хүнийг нян, вирусын халдварт амархан өртдөг болгодог. Дуртай зүйлсээ хийх, бясалгал хийх зэргээр стрессээ тайлах нь дархлаагаа хэвийн байлгахад тусалдаг. Стрессээс хэрхэн ангижрах талаар дараах линкээр орж унших боломжтой.

Ус сайн уух

Ус уух нь биед хэрэгцээт шингэнийг нөхөхөөс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Түүнээс гадна амьсгалын зам чийглэг байх нь ханиад, томуунаас сэргийлж өгдөг.

Сайн унтаж амрах

Хэдхэн хоног нойр дутуу явахад дархлаа тогтолцоо хямардаг. Ердийн насанд хүрсэн хүмүүс өдөрт 7–8 цагийн нойрыг авч байх хэрэгтэй юм.

Витамин Д

Өдөрт 20 минут биеэ наранд ээх, үхрийн элэг, өндөгний шар, загас зэргээс витамин Д-н хэрэгцээг хангах боломжтой.

Чихрийн хэрэглээгээ багасгах

Бидний идэх дуртай амттанд агуулагддаг элсэн чихэр нь шүд цооролтоос гадна дархлаа сулрах нэг шалтгаан болдог. 100 грамм элсэн чихэр буюу 3 ширхэг лаазтай ундааг уухад цагаан эсийн бактери устгах чадварыг 5 цаг хүртэлх хугацаагаар сааруулдаг. Тиймээс хүүхэд, том хүн гээд аль ч насны хүмүүс дархлаагаа хэвийн байлгая гэвэл чихрийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй юм.

Хайртай хүнтэйгээ цагийг өнгөрүүлэх

Хосын халуун дотно харилцаа, бэлгийн амьдрал нь халдварын эсрэг дархлаа тэмцэх чадварыг 20%-иар нэмэгдүүлэх чадвартай байдаг.

Эх сурвалж: www.brainmdhealth.com

    Anudari MEDWAY

    Written by

    Health activist, MD.,👩🏻‍⚕️

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade