Бусад хүн ѳѳрѳѳс нь илүү явахыг үзэж чаддаггүй нэгнийг оросоор НИЩЕБРОД гэдэг гэнэ. Манайхаар бол хэлбэрддэг нѳхѳд болж таарлаа. Тэднийг дүрслэн харуулсан нийтлэл олсноо аваад ирлээ. Эндээс үзэхэд тэд хѳѳрхий их л зовдог бололтой… 
_____________________________

ЗОХИОМОЛ АЗ ЖАРГАЛ — ОРЧИН ЦАГИЙН ДОНТОЛ: “ГУЙЛГАЧИН” СЭТГЭХҮЙТЭЙ ХҮМҮҮС ЯАГААД ЗОВДОГ ВЭ?

ТЭД үнэтэй машин хөлөглөн, гоёмсог тавилгаар дүүрэн цэлгэр орон сууцанд сууж байгаа цагт өөрийгөө бусдаас хавьгүй дээр, илүү үнэтэй хэмээн боддог. Хямд машинтай хөршөө хараад тэд: “Миний авдаг цалин үүнийхээс өндөр. Би юмтай хүн… харин энэ ядуу” гэж боддог.

Тэд “Үнэтэй машиныг минь хараад хүмvvc намайг лаг гэж боддог байх” гэх бодлоор сэтгэлээ хуурч, өөрѳѳ ѳѳртѳѳ ѳгѳх үнэлэмж нь тэр хэмжээгээр дээшилнэ. Тэд хөршийнхөө дэргэдүүр өнгөрөх болгондоо эсвэл хямд машинууд эгнээстэй гудамжаар давхих болгондоо өөрийгөө чухал мэтээр боддог. Харин хөрш нь ѳѳрийнхѳѳс нь илүү машинтай болонгуут тэдний өөртөө өгөх үнэлэмж нь буураад ирдэг. Хѳрш нь тэдний нүдэнд өөрөөс нь илүү амжилттай болж харагдаад байгаагаас тэр. Тэгээд тэд өмнөх байр сууриа ямар ч хамаагүй үнээр эргүүлж олохыг хичээдэг. Энэ бол дан ганц машин тэрэгний тухайд биш шүү…

Энэ нөхцөл байдал эцэс тѳгсгѳлгvй үргэлжилж… тэдний өөртөө өгөх үнэлэмж нэг буурч, нэг дээшилсээр байна. Эргэн тойрных нь хүмүүсээс хэн нэгэн нь илүү үнэтэй, илүү сайхан юм эдлэх бүрт тэд ѳѳрийгѳѳ чамлан голж, харин муухан юмтай харагдвал өөрийгөө давуу гэдгээ мэдэрч, бѳѳн баяр болно.

Зохиолч, гүн ухаантан Шарль де Монтескье: “Бид зүгээр л аз жаргалыг хүсдэг байсан бол амар байх байлаа. Гэтэл бид бусдаас илүү аз жаргалтай явахыг хүсдэг нь хэзээ ч бүтэхгүй. Учир нь бусад хүн бидний нүдэнд цаг ямагт илүү жаргалтай харагддаг” гэсэн байдаг.

Хүмүүс “зохиомол” аз жаргалын араас хөөцөлдсеер яг хар тамхинд донтогсод шиг болдог. Тэд бусдаас илүү гэдгээ ямар ч хамаагүй үнээр мэдрэхийг оролддог. Тэд гар утас, машин тэргээ байн байн сольж, брэндийн жийнсээр л гангарч, үнэтэй тавилгаар гэр орноо тохижуулж (хэн нэгэн хүн ороод ирвэл яана?), чамин дэгжин гэдгээ тодотгон үнэртэй усны зөвхөн үнэтэйг нь түрхэдэг. Мэдээж хэрэг энэ бүхэн нь багагvй үнэтэй байх тул “юмтай хүний” дүр исгэгчид өр ширэнд баригдаж гүйцдэг. Ингээд тэд “зохиомол” аз жаргалаасаа болж зээлэнд донтож эхэлдэг. Тэд өөрөөсөө доор хүмүүсээс бүр дор орчих вий гэхээс үхтлээ айдаг тул ийм нөхцөл байдалд орохгүйн тулд хэдийг л бол хэдийг төлөхөд бэлэн байдаг.

Тэд “юмтай хүний” байр сууриа хадгалж үлдэхийн тулд асар их мөнгөөр юуг ч хамаагүй худалдаж авдаг.

Тэд “юмтай хүний” дүрд нь таарахгүй байгаа бүхнийг ямар ч хамаагүй аргаар нуухыг оролдож, харин юмтай гэж харагдуулах бүхнийг бүх аргаар реклаамддаг гэнэ. Жишээ нь, 5 одтой зочид буудалд буусан тухайгаа шар мэдээгээр зарлах атлаа 3 одтой буудлын тухай ганц ч үг цухуйлгадаггүй.

Ингээд тэдний амьдрал нэгэн том “жүжиг” болон хувирч тэд бусдыг бус, харин өөрийгөө хуурч эхэлдэг. Тэд дүрдээ орж ѳѳрийгѳѳ үнэхээр “юмтай” гэдэгт үнэмшиж, насаараа тйлж дуусахгүй их өртэй гэдгээ “мартахыг” хичээдэг.

Гэтэл нэг л өдөр банкууд тэдэнд зээл олгохоо больж, аз жаргал нь дууссанаар тэд сэтгэлийн гүн хямралд ордог. Тэд өөрийг нь дайрсан гай зовлонг зээл олгохоо больсон банк, засаг төр, цалин хөлсийг нь нэмж ѳгѳхгvй байгаа ажил олгогчтой холбож үздэг. Харин өөрсдийгөө бол тэд хэзээ ч буруутгахгүй. Учир нь тэд бусдын л адилаар амьдралаас авч болох бүхнийг авч “бүрэн дүүрэн” амьдрахыг л хүссэн. Үүнд буруу юм юу байгаа юм?

Энэ бүхнийг Генри Фордын хэлсэн үгээр дүгнэх нь зүйтэй болов уу.

“Надад үнэтэй буудалд буух шаардлага байдаггүй. Хэрэггүй зүйлсийн төлөө илүү мөнгө төлөх нь утгагүй санагддаг. Хаана ч буусан би Генри Форд хэвээр байна. Тэгээд ч зочид буудлуудын хооронд онцын ялгаа байхгүй. Хамгийн хямдхан буудалд ч үнэтэй буудалд бууснаас дутахааргүй алжаалаа тайлж болно шүү дээ. Энэ пальтоны хувьд гэвэл… тийм ээ, таны зөв… Үүнийг аав минь өмсдөг байсан юм. Энүүнийг өмслөө гээд би Генри Форд байхаа болихгүй шүү дээ. Хүү маань нас залуу, туршлагагүй байна. Тиймдээ ч тэрээр: “Хямдхан зочид буудалд буувал хүмүүс намайг нь юу гэх бол?” хэмээн эмээдэг. Харин би бол тоодоггүй… учир нь би өөрийнхее үнэ цэнийг сайн мэднэ. Миний тэрбумтан болсны нууц гэвэл тооцоо сайн хөтөлж, жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг хуурамчаас нь ялгаж салгаж чаддагт байгаа юм.”

Эх сурвалж: Uka Ulziibat (kiev.life сайтаас орчуулав)

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.