30 $

Энэ олон хүн амтай, өрсөлдөөнт зах зээлийн нийгэмд жирийн нэгэн хэл сурах гэж будилж , зүг чигээ ч олохгүй төөрч яваа , би анхныхаа ажлыг хөлс хүчээ дуслуулан байж оллоо. Үнэхээр мартагдахааргүй туршлага, дурсамж байлаа.

Бороотой үдшийн бас ч гүй хөгтэй тэр нэгэн үдэш , шинэхэн амьдралд минь хөдөлмөр , хөлс хүчний амт ямагт сайн сайханд хүргэдэг юм шүү гэдгийг сануулах буй за. Хүн гэдэг оюун ухаант амьтан бодлоороо асар их энерги, тэмүүллийг бүтээж байдаг бололтой.

Чаднаа л гэж бодоод, бодсон бодлоо бодит ажил болгож чадахын чухлыг ойлгож авсаар л. Хүн ямарч нөхцөл байдал тулгарсан, зориглоод хийгээд , туршаад л үзэх хэрэгтэйг би алхам тутмаасаа ойлгож авч байна.

Алдахаас бүү ай, хийж байж аливаа зүйлийн мөн чанарыг мэдэж авдаг гэдгийг л би өөртөө хэлсээр явна. Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг, өнгөрсөн жилүүдэд би үнэхээр амралтгүй хөдөлмөрлөсөн, хөдөлмөрийн минь үр дүн бол Би өнөөдөр Австрали сурч байна. Тиймээ би чаднаа, би зүгээр суухгүй, хөдөлмөрлөсөөр, хийсээр, сурсаар, тэмүүлсээр л байх болно.

Баярлалаа амьдрал минь, амьдрал та үнэхээр баялаг, сайхан юмаа. Талархах тусам, талархах бахдах зүйл хаанаас ч юм гарч ирсээр л байдаг.

Like what you read? Give Nasan Batkhuu a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.