Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс улсын илтгэлийн уралдааны тэргүүн байр

Ирээдүйг бүтээсэн түүх эссэ, илтгэл

Жаран жарны тэртээд өвөг дээдэс минь хожмын энэ өдрийг зүүдэлж хонодог байсан.Тусгаар тогтнол эрх, чөлөөгөө бидэнд өвлүүлж үлдээхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцдэг байсан. Тэд юуны төлөө. Суу алдарыг тэд хүсээгүй суугуул нутагтаа эзэн нь болж өсөх ирээдүй хойчынхоо төлөө тэмцдэг байсан. Тэд ирээдүйн төлөө тэмцдэг байсан.Тэгвэл тэр ирээдүй хаана байна вэ? Хаана !!!

Өнөөдөр залуус бид нар өвөг дээдсийнхээ цогцлоосон ирээдүй хэмээх энэ гал голомтон дээр энэ сайхан амьдралыг өөрсдийнхөөрөө бүтээхээр ирсэн.

Бидний эдэлж буй эрх чөлөө, бидний эзэмшиж буй эх түүх, боловсрол, гурван мянган үеэрээ идээшэн дассан эх орныг бидэнд залгамжлуулан энэ өдөртэй хамт авчрахын төлөө өвөг дээдэс минь өөрсдийнхөө амьдралыг өгчихөөд тэд явсан. Ирээдүйгээ тэд бидэнд бүтээж өгөөд буцсан. Ирээдүй бол энэ өдөр, энэ цаг үе. Бурхан гэж шүтдэг олон шүтээн байдгийг би мэднээ гэвч шүтээн шүтээний дээд нь эх түүх, өвөг дээдэс минь юм шүү дээ.

Гэтэл бид эх түүхээ мэддэггүй, мэдэхийн төлөө хичээж мэрийдэггүй, судладаггүй. Энэ шудрага ёс мөн үү залуусаа. Энэ өдрийг бидэнд хэн авчирсан юм бэ? Би авчирсан гэж хэлэх том толгойтон энд байна уу? Эцсийн эцэст бид өөрсдөө ч биш зөвхөн өвөг дээдэс минь. Үүнээс хойш санаж авцгаа. Өвгөдийн минь сургааль үнэтэй шүү. Арсланг дагаж туулай харайвал ангалд унаж үхэхтэй адил болно.

Өнөөдөр улс орон минь мөнхийн хоёр хөрштэйгөө бургерийн талхны голд хавчуулдагдсан мах мэт байдалтай оршин тогтнож байна. Цаашлаад дэлхийн хүчирхэг гүрнүүдийн соёлын нөлөөнд автсаар байна. Сэрж буй баавгай, сэхэж буй луу хоёрын дунд тасар татуулан хуваагдаж юу ч үгүй идүүлчих вий гэсэн хүний багахан хүүгийн хүч дутсан айдас, хүйт даасан мэдрэмжийг минь сонсооч. Энэ улс гүрэн чинь хаашаа яваад байна аа. Бид эх түүхээ мэдэж байна уу? харийн орны соёлоос илүүтэй эх түүхээ эрхэмлэн дээдэлж байна уу? Үнэндээ бол аль хэдийн хэрчигдсэн, тасдагдсан, гэвч цус, нулимс, хагацлаар авч үлдсэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдэрээч ээ, өвөг дээсийнхээ эх түүхийн ариун үйл хэргийг бодоочээ бид энх цагт хөлс хөдөлмөрөөрөө, эс цагт эв нэгдлээрээ хамгаалах ёстой тэр цаг үе ирчихээд байна.

Энэ цаг үед түүхээсээ суралцацгаая, өвөг дээдсийнхээ үнэтэй нандин сургаалиар хүмүүжицгээе.

Толгойтой бүхэн утас барьж, цахим ертөнцөд улайрч, солонгос кинонд автаж, боловсролтой болгон нь харийн орныг зүглэж, хөлтэй бүхэн машин хөлөглөж, мөнгөтэй бүхэн гадны соёлоор гангарч байгаа нь хөгжил байж болноо би үгүйсгэхгүй. Гэхдээ … Эдээр биеэ чимхээр эрдмээр биеэ чим гэдгийг мартаагүй биз дээ. Монголчуудын гоёл омог бардам түүх соёл, зан заншил минь байх болохоос биш гадаадын соёлыг дуурайсан глобалчлалын сул тал байх ёсгүй. Эрдэм мэдлэг эх түүхээс л эхэлдэг. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг шүү дээ. Бидний дийлэнх нь барьж байгаа утсаа хэнээс ч дутахгүй мэднэ, унаж байгаа машинаа хэнээр ч хэлүүлэхгүй хэлнээ, эдэлж хэрэглэх гоёлоо хэнээс ч илүү гарч сайхрана тэгсэн хэрнээ эх түүхээ мэдэж байна уу? Үүнийг хөгжил гэх үү? Өндөр боловсролтой залуу үе гэх үү? Төрөл арилжсан сармагчингууд гэх үү,

Аргалын утаа боргилсон малчны хүү алтаар өргөөгөө чимсэн арабын шаахыг бут ниргэсэн түүхийг сана. Бид өвөг дээдсээ бодвол өөр цаг үед амьдарч байна. Мэдлэг чадвараар биш, мэдээллийн хэрэгслээр бусдыг удирддаг эрин үе ирж. Залуус бид суралцах ёстой, боловсрох ёстой, хөгжих ёстой. Гэхдээ гадны соёлыг дуурайж биш энэ бол мэдээллийн хэрэгслээс олгодог соёл. Монгол зан заншил, монгол соёл бол хамгийн дээд мэдлэг боловсрол. Бидний суралцах ёстой бүхэн эх түүхэнд минь бий.

Харин өөрсдийнхөө түүхийг бүтээхийн төлөө эх түүхээ судлах хэрэгтэй. Энэ бол бидний үүрэг.

Тийм учраас энэ эрхэм үүргийг үйл хэрэг болгох үүднээс Оюутны холбооныхоо зүгээс дараах санаачлагуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Тангадын Галсан гуай “Түүхийн сургамж” хэмээх дөрвөн мөртдөө:

Түүхээ сурдаггүй хүмүүнийг

Түүхий хүү хэмээмой

Түүхий хүүгийн духан дээр

Түүх хавдтал цоходмой хэмээн шүлэглэсэн байдаг.

Эцэст нь тэмдэглэхэд залуу хүн бүр түүхээ шимтэн судалж, түүхийн сургамжаас суралцах тусам эх орны маань маргааш улам тод тодруун харагдах болно. Харин үүнийг умартваас бид бүхний ирээдүй улам бүдгэрнэ гэдгийг түүх, түүхийн шинжлэх ухааны нэр барин өчье.

Б.Баттөр 2015 он