Анхны бүхэн ахин давтагдашгүй…
Jul 28, 2017 · 1 min read
Аливаа зүйлийг ер нь яаж эхэлвэл илүү дээр юм бол оо? Энэ асуулт түүнтэй л холбоотой. ‘’Анхны’’ гэх тодотголтой бүхэн ахин олон давтагдах боломжгүй болохоор төгс байх шаардлагатай ч юм шиг… Бичиж буй нийтлэл минь бас л анхных учраас ингэж их ‘’бодлогошронгуй’’ эхэлж байгаа юм.
Яагаад ч юм тэр нууцлаг, үл танигдах нэгэн. Гэвч магад хамгийн дотно ганцхан танил минь.
Түүнийг яаран түргэвчлэх бүрт даган салбалзах алиалагч нь би
Түүнийг зугтахыг оролдоход би араас нь дугтран татаж зулгаагч
Хамтдаа орон зайгаар тэнүүчлэн аялагчид
Харамсалтай нь нүүр буруулан зугтагч гэмтэн нь хоёулаа…
Өөрийнхөө нэрийг хэлээч эрхэм ээ ?