Medium таалагдлаа :)

Энд тэнд блог нээж үзэхэд нэг л болохгүй байсан юм. Харин энэ сайт яг л миний хайж байсан зүйл байх шиг байна. Энгийн, хүртээмжтэй.
Цаашдаа энд тогтмол бичиж байна гэдэгтээ нилээн итгэлтэй байна шүү. Өдрийн тэмдэглэлийн маань зузаан дэвтэр дуусчихсан, бас цаас үзэг нийлүүлэхээс жоохон залхуурдаг болчихож. ;p
Энэ ташрамд 2011 оноос хойш хөтөлсөн, хүнд үзүүлэхэд араййй л гэм хор багатай 2 блогоо үзүүлье гэж бодлоо. Би гэдэг хүн хэн нэгэнд крашлах болгондоо шинэ блог нээчихдэг байсан юм шиг байгаа юм. :)) Ямартай ч энэ жижигхэн жагсаалт Medium дээр ирээд дуусах байлгүй дээ, тэ? :D
… :) — Dec 5, 2019
За тэгээд миний бяцхан орон зайгаар зочилж үзсэн бол баярлалаа, бас шоолохгүй байхыг хүсье. xD Удахгүй сайн дурын ажил, мөн Европын орнуудаар хийж буй аялалынхаа талаар гоё нийтлэлүүд оруулна аа. :)
~ Баясаа нь
