The October’s Social Media News

Yesu Yesunzaya
4 min readNov 12, 2018

--

Өнгөрсөн 10-р сард сошиал орчинд гарсан өөрчлөлт, трэндүүдийн талаарх гадаад олон эх сурвалж дээр нийтэлснийг нэгтгэн хүргэж байна. (Танд мөн дараах эх сурвалжуудруу хандан мэдээлэл авч байхыг санал болгоё.)

  1. YouTube Finally Lets You Watch a Video and Browse the Website.

Youtube-р видео үзэнгээ өөр үйлдлүүд хийж болно.

Source: Mashable

“Miniplayer” цонх Youtube-р видео үзэнгээ өөр channel үзэх эсвэл news feed гүйлгэх боломжтой болжээ. Энэ нь таны үзэж буй видео баруун доод буланд жижиг цонхонд үргэлжлүүлэн гардаг болсныг хэлж байгаа юм. Энэ үйлдэл гар утсан дээрх Youtube app дээр үүсээд удаагүй байсан бол web хувилбар нь мөн энэ боломжийг санал болгож эхэллээ. Youtube-ээ нээгээд settings хэсгийн хажуугийн товчлуур дээр дараад үзээрэй :)

2. Facebook’s Testing Video Polls Within Ads.

Фейсбүүк зар сурталчилгаандаа видео санал асуулга явуулах функц бий болгохоор ажиллаж байна.

Энэ функц ажиллаад эхэлвэл сошиал орчинд хийгдэж буй сурталчилгаанууд илүү хандалт авах, хэрэглэгчидтэй холбогдох томоохон боломж үүсэх юм. Жишээ нь: Та сурталчилгааныхаа доор бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар асуулт асуух эсвэл нийтлэг асуудаг асуултуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр ашиглаж болох юм. Одоогоор энэ үйлдэл туршилтын шатандаа явж байгаа бөгөөд үйлчилгээнд нэвтэрмэгцээ сошиал маркетеруудын хайртай хэрэгсэл болох нь дамжиггүй.

3. Facebook Messenger 4.0

Source: WeRSM

Фейсбүүк мессенжер хувь хүмүүсийн хоорондын харилцааг илүү дэмжсэн update хийлээ. Өмнө нь games(тоглоом), groups (группүүд) зэрэг олон функцууд нэг дор харагддаг байсан бол Chats- чат бичих, People- хэн онлайн байгааг харах, Discover- page-уудын мессенжер боттой холбогдох, мэдээлэл авах, тоглоом зэрэг үйлдлүүдийг багтаажээ. Илүү эмх цэгцтэй… Messenger-ээ update хийгээрэй :)

4. You Can Now Share SoundCloud Tracks On Instagram Stories

Source:(WeRSM)

Soundcloud-с шууд Instagram Story-ндоо дуу оруулах боломжтой болжээ.

5. Facebook Unveils 3D Pictures In News Feed

Фейсбүүк дээрээ 3D зураг постлох боломж

Source: WeRSM

Таны news feed-р сүүлийн үед 3D зургууд ихээр явах болсныг анзаарсан биздээ. Энэ үйлдлийг хийхэд таны утас Iphone 7 болон түүнээс хойших загварынх байх шаардлагатай юм байна. Хэрхэн оруулах талаар бичлэгнээс үзээрэй :)

6. Instagram Launches New Scannable Nametag Feature

Ингэж өөрийнхийгөө оруулж эдр кк Source: WeRSM

Та Instagram nametag-аа story-ндоо оруулсан л биз дээ кк. Instagram хүн бүрт өөрийн nametag-г зориулан бүтээсэн нь 10-р сарын онцлохуудын нэгээр шалгараад байна. Бүх платформуудаар солилцох боломжтой.

7. Sell concert Tickets Below Youtube Music Videos

Youtube сувгаа ашиглан тоглолтынхоо тасалбарыг борлуулах боломж

Source: Verge

Youtube болон Eventbrite хамтран Youtube дээр албан ёсны хаягтай хамтлаг дуучдынхаа тоглолт болон эвентийн тасалбарыг тухайн видеоны доор шууд худалдааалах боломжтой холбоосыг бий болгожээ.

8. Twitter may be getting rid of the like button

Твиттер “Like” товчлуургүй болох уу?

Source: Telegraph

Twitter 10 сарын сүүлээр сошиал орчин дахь мэтгэлцээний нөлөөг сайжруулах зорилгоор Like товчийг байхгүй болгоно гэдгээ зарласан бөгөөд Twitter-н үүсгэн байгуулагч Jack Dorsey өөрөө ч love эсвэл like зэрэг хариу үйлдлүүдэд тийм ч дуртай биш гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаарх олон нийтийн санаа бодол тийм ч таатай биш байгааг Telegraph онцолжээ. /Твиттер ашигладаг найзууд тэр товчлуур нь байхгүй болсон эсэх талаар хэлээрэй кк. Би твиттерт онц сонирхолгүй бөгөөд хаяг ч байхгүй кк/

9. TikTok Has Grown Too Big For Facebook To Ignore, So It’s Building Its Own Lip-Sync App

Facebook Tik Tok-д алдсан хэрэглэгчдээ буцаан авч чадах уу?

Source: TechCrunch

Фейсбүүк дээрх эмх замбараагүй олон төрлийн мэдээлэл олон нийтийг залхааж Instagram дахь их нүүдэл өрнөсөн. Харин сүүлийн үед Instagram ч сонин биш болж эхэлсэний учир нь Tik Tok болоод байна. Дэлхий нийтээр 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болоод буй тус апп Фейсбүүкийг ямар нэгэн зүйл хийх хэрэгтэйг сануулж эхэллээ. TechCrunch-н мэдээгээр Фейсбүүк Tik Tok-руу нүүсэн олон мянган хэрэглэгчдээ буцаан тогтоохын тулд Lasso нэртэй апп дээрээ идэвхтэй ажиллаж байна.

Хэрэв танд хэрэгтэй мэдээлэл байж чадсан бол please feel free to share :)

--

--