Хамгийн тэнэг асуулт

Би нэг удаа филисофич хүнээс маш тэнэг асуулт асууж байсан юм. Тэнэг асуултын хариуд тэнэг хариу ирдэг гэдэг дээ. Гэхдээ тэр өдөр би их азтай байсан юм уу маш ухаалаг хариулт авсан юм. Тэгэхээр нэг талаасаа миний асуулт их ухаалаг асуулт байж лдээ. Нөгөөтэйгүүр тэр асуулт тэнэг хэвээрээ л байгаа. Олон юм нуршилгүйгээр яг гол яриандаа оръё.

Ёс зүйн хичээл ороод тарж байсан юм даг. Хичээлийн үеэр маш халуухан мэтгэлзээн болж бүхий л оюутнуудын цусны даралт нэлээн их хөөрчихссөн байсан юм. Тэр үед би амьсгалаа нэгэн жигд хэмнэлд оруулахаар амьсгал дээрээ анхаарлаа төвлрүүлэх гэж оролдож байсан юм( сэтгэлийн хөөрөл хэт их илрэх үед миний амьсгал давхцаад байдаг юм ) хүүхдүүд шуугиад л нэг зүйлийг хоёр талаас нь хараад л маргаад байсан юм. Багш харин тэднийг хараад их л чухал царай гаргах боловч цаанаа л нэг шоолонгуй маягтай сууж байв. Үнэндээ яаж 2 өөр төрх байдал нэгэн зэрэг нүүрэнд нь илрээд байсаныг одоо ч ойлгохгүй нь. Магадгүй энэ нэг л боломжгүй мэт. Гэхдээ л би тэр үед түүний царайнаас энэ төрхийг олж харсан юм. Багш удаан харж суусны эцэст. “Одоо хангалттай. Энэ бол нээлттэй асуудал” гэж хэлээд гараад явчихсан. “Нээлттэй” энэ үг хэн ч үүнд нэвтэрч болох гэх утгаар бас хэн ч учрыг нь тайлж чадахгүй хоёр талтай асуудал гэсэн 2 утгыг давхар агуулаад байгаа юм. Багшийг гарахаар өндийхөд нь би бушуухан дэвтэр номоо цүнхлүүгээ шидлээд гадуур хувцасаа хальт нөмрөөд гарах гэтэл Тайландаас оюутан солилцоогоор ирсэн нэг хөвгүүн надад баярлалаа гээд нэг бэлэг бэлэглэснээс болоод багш гараад явчихсан би харин ангид гацчихсан юм. Түүний бэлэг нь их гоё зүйл байсан. Нэг их нарийн чимэглэл бүхий цүнх мөртлөө маш даруухан харагддаг. Хальт харахад жирийн ягаан цүнх шиг мөртлөө ойртоод харахаар их нарийн оёосуудтай их л нандин эд байлаа. Нэлээд удаан баярласан талархсанаа илэрхийлэлцсэний дараа ангиас гаран, хар хурдаараа филисофийн тэнхим рүү гүйв. Багш ашгүй байж байна. Багш руу дөхөж очоод

  • Багшаа таниас асуух нэг зүйл байна. гэвэл
  • -За гэж байна. Би:
  • Минийхээр Айн рендийн “Атлантын нуруу тэнийв” роман хамгийн… гэхэд багш шууд л
  • Хамгийн гэж байдаггүй юм. Хүн өөрийнхөө өчүүхэн харах өнцгөөсөө хараад л туйлыг нь зааж хамгийн гэдэг юм. Гэвч өөрөө хаана байгаагаа мэддэггүй. Магадгүй өөрөө тэхий голд нь зогсочихоод зүүн тийшээ хараад хамгийн хамгийн гэж хашгарахдаа хойно нь юу байгаа талаар ямар ч төсөөлөлгүй байж мэднэ шүү дээ.

гэж хэлсэнсэн. Би юу хэлэхээ мэдэхгүй бас дээрээс нь өчнөөн бодолд дарагдчихаад юу ч дуугаралгүй хаалга руу зүглэсэн сэн. Энэ хэдхэн өгүүлбэр нь миний амьдралд маш том өөрчлөлт оруулсан. Магадгүй тэр өдөр би тийм тэнэг асуулт асуугаагүй байсан бол өдийд “хамгийн” хүн явах байсан биз.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.