11-сарын 13-ны өдөр Утга зохиолын түүхнээ: Роберт Льюис Стивенсоны мэндэлсэн өдөр тохиож байна

Robert Lewis Balfour Stevenson ( 1850–1894)

“Доктор Жекилл болон Ноён Хайд нарын хачин цадиг” буюу “Strange Case of Dr Jekyll and Mr Hyde” ийн зохиогч Роберт Льюис Стивенсон 1850 оны энэ өдөр Шотландын Эдинбүрг хотод Томас Стивенсон болон Маргарет Изабелла нарын гэрт мэндэлжээ.

Түүний тус бүтээл нь 1886онд бичигдсэн бөгөөд өнөөгийн байдлаар хамгийн олон улсын хэл рүү хөрвүүлэгдсэн зохиолуудын жагсаалтад 26-д жагсаж байна. Роберт энэхүү зохиолынхоо санааг зүүднээсээ ургуулж, ердөө гуравхан хоногийн дотор зохиолын эх нооргийг гарган, өөрийн эхнэр Фенни Стивенсоноор хянуулсанаар 10 өдөрт багтаан дуусгасан гэдэг.

Title page of the first London edition (1886)

Нэгэн удаа түүний эхнэр Фенни Стивенсон : “Нэгэн өглөө…Би Льюстэй холбоотой аймшигтай зүүд зүүдлээд, нүдэндээ нулимстай сэрсэн юм. Түүнийг бас тийм зүүд зүүдлэсэн болов уу гэж бодоод сэрээтэл харин тэр өөдөөс уцаарлангуйгаар : “Чи яагаад намайг сэрээчихэв ээ? Би нэг аятайхан аймшгийн түүх зүүдэлж байлаа” гэж билээ. Би түүнийг яг анхны хувиралынх нь үед сэрээчихсэн хэрэг л дээ” гэж хэлсэн байдаг

Дараагийн удаа тус номонд бичсэн шүүмжээ (зүгээр л миний сэтгэгдэл юм даа)оруулах болно оо. Харин одоо түүний бичсэн нэг шүлгийг буулгая.

Хайр, Хайр гэж юу юм бэ?

ХАЙР- хайр гэж юу юм бэ? Аугаа зүрх бас шархалсан

Мушгисан гар, бас нам гүм, бас уртаа гээчийн санаа алдалт

Амьдрал- Амьдрал гэж юу юм бэ? Хоосон намаг

Ирж буй хайрыг харах бас хайрынх мөхлийг үзэх

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.