Маш олон тэмдэглэлийн дэвтэр, сайхан, муухай ааш нь бичвэрээс нь мэдэгдхээр, хэзээ ч сэтгүүлч эсвэл зохиолч, яруу найрагч болох тухай боддоггүй мөртлөө хэдэн цагаар ч гэсэн юм бичээд л суудаг байсансан. Олны дунд ганцаарддаг мэдрэмжээ хаалганы цаана орхиж чадахгүй гэртээ орж ирчихээд шөнө нь нойроо хулжаан амьдарсан жилүүдээсээ ч их юм бодон хөрвөөдөг байж билээ.
Дурлал юм болов уу, Хайр юм болов уу гэж итгэж нэг үзэх, больж нэг үзэх учралууд ч байсан. Гэвч аль нь ч биш хүндлэл гэж дэндүү сайхан зүйл тийм байдгийг ойлгосон, баярласан, багагүй хугацаа л орсон. Аминч үзлийг баримталдаггүй ч тийм юм шиг аашилж чаддаг байсан, миний дотор ямар хүн байдгийг би өөрөө л мэднэ шүү дээ, хөөрхий түүнийгээ амиа бодсон мэт, өөртөө дэндүү итгэлтэй, нэгэн зуунд амьдарсан ч юм шиг дүрээр хамгаалдаг байсанаа ойлгоод уйлж бас инээж ч чадаагүй.
Ер нь тэгсэн ч бай, тэгээгүй ч бай нэг л өдөр сандраад л, догдлоод эхэлдэг юм билээ ш дээ, сурсан занг сураар боож болохгүй гэдэг ч ортой байх шүү, эргэлзэж, аминч мэт зангаараа хамгаалчих гээд л байсан, ойртох тусам нь тэр хачин мэдрэмжүүд төрөөд зайгаа барьж чадаагүй, Хайр тэгж ирдэгийг би яаж мэдхэв дээ, хэн ч асуугаагүй ш дээ юу мэдрэгдэж байна гэж.
Баярлалаа.
