Саяхан олж уншсан 2 жилийн өмнөх бичвэрээ оруулчихая.

Өглөө сэрэнгүүтээ л явган аялалд явхаар болчихсон. Дуртайд нугасгүй гэж … Цуйван, цайгаа бэлдэж аваад л богд уулын зүг. Үүргэвчээ үүрээд, цасны өмдөө өмсөөд гарсан болоод ч тэр үү энэ өдөр их сайхан эхэлсэн. Зам зуур их зүйл бодлоо, ярилцлаа, ажиглалаа. “Богд Хан” амралт хүртэл “нар” үнэхээр би байгаа шүү гэсэн шиг л ээгээд янзтай. Амралтаас цааш уулын жим өгсөөд нөгөө олон аялагч, цэвэр агаарын акуулуудтайгаа нэгдлээ дээ. Тэр хүмүүс нэг л сайхан, би дотор нь явж байгаадаа хөөрхөн баярлаастай :)). Нэрийг нь мэдэхгүй, цэнхэр хувцастай нэг өвөө өмнөх аялалаар зайны хөршүүд явж байлаа. Гэтэл өнөөдөр бас таардаг юм байна. Тэр хүнийг хараад яагаад ч юм их баярласан бас их өөрийгөө голлоо. Уулаад явах бүрт энэ өвөөгөөс эхлээд маш олон гэр бүл, настан, үеийхэн маань таардаг. Хүмүүс үнэхээр цэвэр агаарт гархыг илүүд үзэж, гэр бүлээрээ цагыг тайван, сайхан өнгөрөөж байгаа нь харагддаг. Хараад л баймаар. Аав хүү хоёрын тоглохыг, ах дүү хоёрын ноцолдохыг, юу ч юм хоорондоо тайван ярилцах тэр л хүмүүсийг харах сайхан. Бүгд тайван, эв нэгдэлтэй алхацгаадаг. Хүрэх газар нь нэг болхоор тэр хүмүүс ууланд нэг л пракц. Үнэхээр сайхан. Уулнаас буугаад өөр өөр машинд сууж, өөр өөр хороолол руу давхилдана. Гэхдээ удахгүй эргээд л нэг пракц болно. Энэ л уул, агаар байгаа цагт энэ л пракц үргэлж байна гэдэгт би итгэдэг учраас салаад давхилдахад нь эмзэглэдэггүй боловч хүмүүс ч ууланд ч тэр, гудманд ч тэр, ер нь хаана ч нэг пракц байгаасай гэж хүснэ. Зэрэг толгой дохидог биш зэрэг алхадаг тийм пракц.